~2~

8.8K 609 5
                                    

"Та яаж чадваа, ээж өнгөрөөд аравхан хоног болж байна шдээ. Та яаж ингэж чадаж байна аа. Яаж ээж бид хоёрт ингэж чадаж байна аа. Таныг үзэн ядаж байна".

"Чи удахгүй том болоод ойлгох болно. Энэ талаар дахиж ярихгүй тийм болохоор ээж, эгч хоёртоо сайн хандаарай" гэж хэлсэн ч би томрох тусмаа аавыг бүүр ч ойлгоогүй юм. Юуг нь ойлгох байсан юм?

Өөрт нь хайртай эхнэрээ нууц амрагаараа сольж түүнээс болж ээж минь энэ хорвоод дахиад оршихгүй болчихоод байхад би юу ойлгох хэрэгтэй гэж. Том болох тусмаа жигшин зэвүүцэж байсан юм.

Эхний сар харьцангуй амар тайван өнгөрсөн юм байна одоо бодоход. Нэг сарын турш аавд эсэргүүцлээ илэрхийлж үргэлж муухай ааш гарган хоолоо ч идэхгүй байсанд ядаж намайг гэх хайр үлдэж тэд нарыг явуулах байх гэж горьдож байсан би хичнээн өрөвдөлтэй.

Эмнэлэгт тэжээлийн дутагдлаас болж сэрэхэд аав биш асрагч эгч минь хажууд минь байсан юм. Бүх зүйлд бууж өгсөн үеэс хойд ээж гэх нэртэй шулам түүний охины дарамт эхлэсэн. Аавыг ажилдаа явсан хойгуур үргэлж нийлж дарамтлана. Цохино. Зодно. Ээжийнхээ араас яваад үхээд өг гэж хараана.

Би ч бас явахыг хүсэж байна ээжрүүгээ. Аавд энэ бүхнийг хэлсэн ч надад итгэсэнгүй. Намайг сүүлдээ мэдрэл муутай гэж хүртэл хэлэх болов. Өөрийгөө бэртээж хайртай эхнэр хүүхдийг нь хөөх гэж байна гэсэн үндэслэлээр. Асрагч эгчтэй минь хамт тусад нь амьдруулаад өг гэж хүртэл гуйж байхад компаний нэр хүндэд халтай, захирал нь охиноо тустаа амьдруулж байна гэвэл хэл амны бай болж суудал нь ганхана гэсэн.

Нууц амрагтаа болохоосоо ичээгүй мөртлөө ийм зүйлд санаа зовж байна гэж үү?

Дахиад л нулимс. Миний нулимсыг тосвол далай болох биз. Аавыг томилолтоор олон хоногоор явах үед би хэвтэртээ ортлоо зодуулж нэг биш удаа үзлээ. Асрагч эгчийг халчихсан. Аргагүй шүүдээ ганц миний талд байдаг хүн. Ээж минь өнчин байсан тул надад аавын талаас өөр хамаатан садан байхгүй, аавын талын хамаатнууд бүгд л баян тансаг хүнд туслахаасаа илүү мөлжих дуртай ашигч хүмүүс.

Инжи надаас 4 насаар эгч яг л төрсөн охин нь мэт аавд минь эрхэлнэ. Дунд сургуулиа төгсөхөд азаар Инжи ахлах сургуулиа төгсөөд оюутан болсон. Тэгээгүй бол бас л миний ахлах сургуулийн амьдрал тамд унах байсан биз. Үнэхээр тэвчээр хэмжээ хязгаар гэж байдаг юм билээ.

Арван долоон нас хүрдэг жилээ би бүгдийг зөнгөөр нь хаяахыг хүссэн. Бүгдийг тоохгүй, дахиж уйлахгүй, дахиж өрөвдөлтэй амьдарч хэнд ч дэрэлхүүлэхгүй, хэнд ч сэтгэл гаргахгүй хэнийг ч хайрлахгүй гэж шийдсэн.

[Сompleted] Stepsister Donde viven las historias. Descúbrelo ahora