~30~

6.5K 401 2
                                    

Аялал минь эхлэнгүүтээ ийм зүйл болж байгаад итгэж өгөхгүйнээ.

Эрчүүд яагаад ийм ядаргаатай байдаг юмбэ? Энийг ч өмсөж болохгүй, тэрийг ч өмсөж болохгүй, тэр чинь ч харагдаад байна, энэ чинь ч харагдаад байна. Бурхан минь. Би Тэхёнд юу өмсөхийг нь заагаагүй л байна шүүдээ. Өөрийнх нь цагаан нимгэн зуны цамцны дотроос гэдэсний булчин, хөхний толгой нь, шуусан цамцных нь хэсгээр гарных нь шөрмөс өнөөх айхтар гар нь харагдахгүй байна гэж бодоод байгаа юм уу, тэглээ гээд би хар халуунд соль өөр юм өмс гэж хэлээгүй л байна шүүдээ.

Эмэгтэйчүүдийг өөрсдийнх нь эд хогшил мэт хардаг залуусд би үнэн голоосоо дургүй.

Угаалгын өрөөний хаалганы түгжээг эргүүлэн гарахад Тэхён шортныхоо халаасанд гараа хийчихсэн хөмсгөө зангидаад зогсож байснаа намайг харсан даруйдаа энэ яг яах гээд байна гэсэн харцаар солигдов. Би уурандаа түрүүний өмссөн даашинзаа тайлаад тэрийгээ гартаа бариад нүцгэн угаалгын өрөөнөөс гарсан минь энэ.

Тэхён: На----

Би яриан дунд нь гар дахь даашинзаа түүн рүү шидээд: Би унтлаа, гарж тэр лалынхаа шашинтай бүсгүйгээ олж ав заюу бүүр амар шдээ нүүрээ ч битүүлчихнэ гэж хэлээд орондоо ороод цаашаа харж хэвтэв.

Тэхён: чи яг л намайг чамд ялаа ч ойртуулдаггүй хартай тэнэг амьтан мэт яриад байна

Уурандаа арай хэтрүүлчихсэн ч юм уу бидний анхны хэрүүл үү? Нийлснээс хойш.

Би хэдий хэтрүүлсэндээ гэмшиж байсан ч бардам зан минь намайг зүгээр байлгасангүй.

Би: Чи яг л хартай тэнэг амьтан шиг аашилсан болохоор

Тэхён: Би чамайг хардаагүй. Хардах хүн ч алга хэнтэйгээ хардана гэж. Зүгээр л өөрийнхөө эмэгтэйг бусад залуусаас харамлаж байна

Би биеэ орны даавуугаар ороон орны толгой налж суугаад: Бүх хүмүүс ийм алдаа гаргадаг. Хөндлөнгөөс ажигласан ч тэр бүгд хэнд ч хэрэггүй харамлах, хардах зүйлс хийдэг. Эцэст нь бид хэдий тэр хүнд хайртай ч гэсэндээ тэдний өмч биш шүүдээ. Биднийг яг л өөрсдийнхөө өмч мэт харж өөрсдийнхөө дураар хувцаслаж, өөрсдийнхөө дураар хүнтэй уулзах үгүйг нь шийдэж, өөрсдийнхөө дураар байлгах гээд. Эмэгтэйчүүд ч гэсэндээ үргэлж өөрийнхөө хажууд байлгах гэж эрчүүдээ найзуудтай нь уулзуулахгүй, уулзуулсан ч араас нь байнга залгаж ирж байна уу, хаана явж байна одоо болно алив хурдал, чи яаж намайг хаяад найзуудруугаа явж чадаж байна аа, тэр чигтээ яваарай. Бурхан минь ямар тэнэг харагддаг гээч. Хүнийг хайрласан бол тэр хүн ч бас адилхан амьдарч байгааг мэдэх хэрэгтэй өөрөөс нь өөр зүйлээс аз жаргалыг мэдрэх нь яагаад буруу гэж.

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now