Special chapter

8.1K 463 19
                                    

"Би түүнийг бүхлээр нь халбагадаад идчихмээр санагдаад байх юм"

Долоовор хурууг нь атган доороо тонгочих охиноо харсан Тэхён маасайтлаа инээсээр хэлэв.

"За хайраа хэтэрхий эгдүүтэй байгаа болохоор л тэгээд хэлчихлээ шдээ битгий аймар хараад бай"

"Мангар, тэглээ гээд хүүхдээ идэх талаар ярьж байдаг" би түүнрүү зэмлэнгүй харсаар угаасан хувцаснуудаа эвхэн сууна.

"Гэхдээ би чиний муужгайг идэх талаар ярихад чи дуртай л байдаг биздээ"

Миний нүд томорсоор түүн рүү гартаа байсан охиныхоо малгайг шидээд "Хөөе чи охиныхоо хажууд юу яриад байгаа юм"

Тэр өөрлүү нь шидсэн малгайг аваад амаа дөрвөлжин болтол нь инээсээр "Иччихлээ миний эхнэр, миний охин ч чиний их халхавч болох юмдаа хүнд байдлаас далимдуулаад сугараад л гарчих юмаа"

"Өөдгүй амьтан"

"Миний охион" Тэхёныг дуудахад би зүгээр л зуршлаараа түүнрүү харсан боловч тэр охин руугаа харж байгаад намайг түүнрүү харахад дахиад л инээгээд эхлэв.

"Өүввв би мартчихаж, Хоёр охинтой байх хэцүү юмаа тэ"

"Амаа тат"

"Чи яагаад охиныхоо хажууд муухай үг хэлээд байгаа юм" би сая л хэлсэн үгээ анзааран гэмших сэтгэл төрлөө.

"Хээе хээе би тоглож байна" намайг урвайхыг харсан тэр орны дэргэд өвдөглөж сууж байснаа өндийгөөд над дээр ирэн уруул дээр минь үнсэв.

Тэхён "Тэр одоохондоо ойлгохгүй болохоор битгий ийм зүйлсэд санаагаа зовоогоод байлдаа тэр дөнгөж долоохон сартай хонгор минь"

"Гэхдээ л би өөрийгөө сайн ээж болж чадна гэдэгт итгэлгүй байна. Би одоо хирнээ өөрийгөө гүйцэт төлөвшөөгүй гэдгээ мэдэж байна, байнга л алдаа гаргаад надад мэдэхгүй зүйлс үнэхээр их байна. Хэдий ээж туслаж надад зааж өгдөг ч гэсэн би дараа нь хийхдээ ээж шиг хийж чаддаггүй. Би дээр түүнийг сэрээд уйлаад байхад нь ч мэдээгүй унтаж байсан үнэхээр урам хугармаар хэрвээ тэр хөлд орчихсон байсан бол намайг унтаж байхад өөрийгөө гэмтээх аюултай зүйл хийсэн бол яах вэ? Бас дээр би түүнийг гар дээрээсээ унагаахаа шахсан бас бас бас ... би түүнийг хэтэрхий зузаан хувцастай авч гарснаас болоод тэр халууцаад уйлж байсныг нь би мэдээгүй, дараа нь бас л хэтэрхий нимгэн хувцаслачихсанаас болоод тэр халуурч ханиад хүрсэн. Би өөрийнхөө хүүхдийг ч тохируулаад хувцаслаж чадахгүй байна хүмүүс яаж тийм сайн ээж байдаг юм болоо би хэтэрхий дутуу дулима--"

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now