~15~

7.5K 504 6
                                    

"Нэгтээ ийм юм болсных Тэхён Инжигийн талаар хэлсэн, аль болох хурдан манайд нүүж ирээрэй бид очиж авах болно" хэмээн түүний аавын хэлсэн үгэнд би гайхан Тэхён руу харахад тэр надаас нүдээ бултуулсаар "Ганцаараа ирвэл гадарлах болохоор Инжитэй хамт ирнэ. Чамайг дахиж тэнд байлгамааргүй байна би компаны ажил гээд бараг харихгүй ч үе байна чамайг энд байвал би сэтгэл амар байна"

"Чи тэдэнд хэлчихсэн юм уу" би түүнрүү харцаараа алах гэж байгаа юм шиг харахад тэр "Үгүй шүү" гэж хэлэв.

Ямартай ч хэлээгүйд нь санаа амран тэгээд ч энэ сайхан дулаан уур амьсгалд байх нь надад үнэхээр их таалагдаж байсан ч "Хэдий энд ирмээр байгаа ч би та нарт төвөг удахыг хүсэхгүй байна. Би танай гэрээс ямар сайхан дулаан уур амьсгалыг мэдэрдэг гээч. Та нар сайн мэдэхгүй ч Инжи тийм ч сайхан сэтгэлтэй нэгэн биш. Тийм хүнтэй цуг байх сайхан ч гэж бодохгүй байна"

"Санаа зоволтгүйдээ, тэд бидэнтэй байхдаа муухай зан гаргаж чадахгүйдээ" хэмээн түүний ээж хэлэхэд түүний аав инээсээр "Тэрэнд санаа зоволтгүй, надад номыг минь л хурдхан өгөөдөх хэмээн"

Бид зочны өрөөнд бас л чалчсаар жимс идэн сууцгаана. Яагаад тэдэнтэй ярих юм ийм их таарч байгааг мэдэх юм алга.

"Бурхан минь би чамайг ийм чалчаа гэж мэдсэнгүй" хэмээн Тэхёныг намайг шоолон хэлсэнд би "Үнэндээ би ч гэсэн мэдсэнгүй" гээд инээхэд тэд ч бас даган инээв.

"Орой болчихлоо одоо явцгаая энд ирэхээрээ зөндөө их яриарай"

Би бугуйндах цагаа хараад "Бурхан минь би ирээд 3 цаг болсноо ч мэдсэнгүй" хэмээн жоохон хүүхэд шиг гоншгонон уулга алдахад тэд дахиад л намайг шоолов.

Тэдэнд тэврүүлж сайхан амраарай гэж хэлчихээд бид машиндаа суулаа.

"Тэгээд яасан бариулаад идүүлчихэв үү" тэр надруу биеэрээ харан шоолох аятай харсаар хэлэхэд нь би нүдээ эргэлдүүлсээр "Бууж өглөөдөө"

"Чи тэдэнд үнэхээр их таалагддаг"

"Би хэтэрхий их ярьчихсан уу би бүүр ядарчихсан юм шиг байна, ам ч өвдөөд байгаа юм шиг арай л их ярьчихлаа" хэмээн шулганаж байхад Тэхён өндийн уруул дээр минь удаанаар үнсэв.

Намайг түүнийг зөрүүлж үнссэнд тэр надаас холдоод "Ядраагүй л байна шд"

"Бурхан минь би чамайг мэдэх тусмаа зүрхээ дийлэхээ болихноо" өмнөх үгсийн хариуд би чимээгүй л хацраа хэрхэн ягаарч буйг төсөөлөн сууж байхад тэр дахин нэмэрлэлээ.

"Үнэндээ би ч гэсэн өөрийгөө ийм их өөрчлөгдөөд байгааг гайхаж л байна"

"Надад таалагдаж байна аа" хэмээн уруул дээр дахин үнсээд машинаа асаав.

"Чи өнөөдөр их далимдуулж байгаагаа мэдэж байна уу"

Тэр инээсээр "Чи дуртай л байгаа биздээ"

"Харамсалтай нь тиймээ"

Тэр замаас харцаа шалган надруу гөлөрсөөр "Яах вэ би чамайг дахиад үнсчих үү"

"замаа хар мангараа би унтлаа" гээд суудлаа бага зэрэг хойшлуулан нүдээ анин хэвтэв.

Аав гэдэг хүн минь эхнэртэйгээ хэдэн жилийн ч ой юм мэдэхгүй хэд хоног аялалаар явахаар болон бидний Тэхёны гэрлүү явах хойшлолоо.

Орой ажлаас таран ганцаар ирэхэд Инжи миний өрөөнд сууж байсанд би ундууцан
"Одоо бүр эзгүйд нь ухдаг болооюу"

"Амаа тат чи өөрийгөө юу хийж байна гэж бодоов. Тэхёныг ингээд л авчихлаа гэж бодож байна уу чи ээж шигээ л хувь тавилантай байх болно. Би удахгүй Тэхёнтой гэрлэж харин чи ээж шигээ нууц амраг байх болно"

Түүний хэлсэн үгсийн хариуд би алгадаж орхив.

"Чи наад заваан амаараа юу ярьж байна гэж бодоов. Чиний тэр заваан эх чинь л нууц амраг байсан. Дахиж наад амнаасаа ээж гэж дуугарвал би зүгээр өнгөрөөхгүй гэж хэлсэн байхаа"

"Тэгээд яах юм, ээж шигээ уйлах уу"

"Чи ч ингэж хэлсэндээ харамсанадаа өлөгчин минь" хэмээн түүнийг дахин алгадав.

"Аан нээрээ би жирэмсэн болсон гэдгээ чамд хэллүү" гэх түүний үгэнд би дахин далайж байсан гараа хумьлаа.

"Яасан гэнээ"

Инжи "Би Тэхёны хүүхдийг тээж байгаа гэж байна. Чи ээж шигээ хаягдчихлаа азгүй өлөгчин минь"

Би шүдээ зуун "Яг одоо амаа татахгүй бол би наад хүүхдийг чинь өөрийнхөө гараар үгүй хийнэ шүү"

"Гарлаадаа удахгүй миний хүүхдийн аав ирэх болохоор хоол хийх хэрэгтэй" гээд инээсээр өрөөнөөс гарав.

Одоо л нэг юм гэж бодож байхад бүх зүйлс дахиад л нурчихлаа.

Дахиад л би ганцаараа үлдчихлээ.

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now