~3~

8K 589 3
                                    

"Өө миний охин ирчихэв үү" хэмээн аав буйданруу суу хэмээн заав.

Ким захирал дээрээс доош хүртэл минь гүйлгэн харна. Угаасаа ийм мэдрэлгүй ширтдэг өвчтэй юм байхдаа.

"Би ирлээ" хэмээн хэлчихээд буйдан дээр суулаа.

"Танилц эгчийн чинь сүйт залуу болох хүн JH компаний өв залгамжлагч" хэмээн танилцуулав.

"Эгч гэнэ шүү" гэж сул хэлэн ёжлон инээсэн ч бүгд сонссон бололтой Инжи болон эх нь өөдөөс муухай харж аав "Наёон" хэмээн дуугаа өндөрсгөв.

"Байзаарай та сая надруу хашгирсан уу? Би тийм худлаа юм хэлээгүй шиг санагдах юм. Надад ээж бас эгч байхгүй бас надад хэн нь хэнтэйгээ сүй тавих бүр гэрлэх нь ч хамаа байхгүй" хэмээн буйдангаас боссон ч аав миний гарнаас чанга зууран буцааж суулгаад "Хэдий хүртэл ингэж арчаагүй зан гаргах гэсэн юм. Ээж, эгч хоёр чинь чамд ямар их анхаарал халамж тавьдгийг мэдэхгүйдээ ингэж хэлж байна уу. Би хэдийг хүртэл тэвчих ёстой юм Наёон оо".

"Гадны хүний хажууд булайгаа дэлгэж байх шив. Та ичихгүй бол би ичихгүй шүү. Тэвчихийн аргагүйг тэвчихийг тэвчинэ гэдэг юм. Миний юу туулсныг мэдэхгүй байж надад итгэдэггүй байж битгий надад заагаад бай. Муусайн жүжигчид" гэж муухай харчихаад буйдангаас босов.

"И наёон буцаад ир, буцаад ир гэж байна шүү" би тоолгүй буцаж гутлаа өмсөн хаалга саван гарлаа.

Ёстой нээрээ очиж очиж тэрний хажууд ийм юм болоод байхдаа яахавдээ. Арчаагүй зан гаргах гэсэн юм гэнэшүү юу ч мэдэхгүй юм байж. Ямар зүйл туулсныг минь мэдэхгүй байж хүссэнээрээ элдэвлэж болно гэж бодсон юм байхдаа.

Гэрт бачуурсан үедээ ирдэг саадандаа ирэн нуусан газраасаа тамхи, асаагуураа гаргаж ирэн асаав. Тэр их тамын өдрүүдийг давахад тусласан нэг найз минь.

Амьдралд санаа зовохоо болихын хирээр бага багаар гарсаар одоо зөвхөн бухимдах үедээ л хааяа нэг сордог болсон юм. Хогийн саванд татсан тамхиныхаа ишийг хаячихаад дахин нэгийг нэмж асаав. Дахиад л нулимс, ойрд уйлаагүй байсан юмсан.

Уйлж дуусах болгондоо сүүлийнх мэт санагддаг ч энэ боломжгүй юм.

Дахин нэг тамхи зуун асаах гэсэн ч урдуур нэг гар орж ирэн булаагаад өөрийнхөө аманд зуун асаагуурыг минь гарнаас минь салган аваад асаав.

Би хурдхан шиг нулимсаа шударчихаад дахин тамхи гарган зуусанд Тэхён асаагуураа тамхинд ойртуулан асааж өглөө.

[Сompleted] Stepsister Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon