~19~

7.8K 468 8
                                    

Тэр өдөр юу болсныг мэдэхгүй ч аав гэх хүн эхнэртэйгээ бас хүрч ирсэн.

Харин одоо Тэхёны аав, ээж энд ирнэ гэсэн тул би бас л ажлаасаа чөлөө аван тэднийг хүлээн сууна. Удалгүй тэд ирэн том өрөөнд цай уунгаа ойр зуурын юм ярилцсаар.

Тэхёны аав: Удалгүй хурим болоод тэртээ тэргүй Тэхён танайд байх болохоор хурим болтол би Инжи, Тэхён хоёрыг манайд амьдраасай гэж хүсэж байна гэж хэлэхэд Инжи, ээж хоёрынх нь царай барайж харин Ий захирал ( Би аав гэж дуудахаа болиод удаж байгаа ) : Инжи юу гэж бодож байна

Инжи: Үнэндээ---- түүний үгийг таслан Тэхёны ээж: хурим болтол цөөхөн сар үлдсэн тэр хүртэл манайд байж дотносох байх гэж бодоод ингэж байгаа юм битгий айдаа хэмээн дулаахан инээмсэглэхэд Инжи сүүлийн аргаа ашиглаж байгаа бололтой: Үнэндээ би жирэмсэн гээд хэлж орхив. Тэхён бид 2 мэдэж байсанч бусад
нь мэдэхгүй тул цочирдох байх гэсэн ч Тэхёны аав, ээж 2 хэвийн л байв.

Тэхёны Аав: Баяр хүргэе Тэхён мэдэж байсан уу

Тэхён: Ү-үгүй сая л мэдлээ

Инжигийн ээж: Үнэн үү охин минь ямар сайхан мэдээ вэ

Тэхёны аав: Нэгтээ жирэмсэн болсон тул манайд ирж байх нь илүү дээр санаа гэж бодож байна бид чамд их анхаарал тавих болно

Тэхёны ээж: Өө нээрээ чамайг дүүтэйгээ их дотно гэж би хүмүүсээс сонссон гэж асуухад

Инжигийн ээж: Тиймээ Инжи Наёонд их сайн ханддаг юм бие биендээ их сайн болохоор холдуулах тиймхэн ч өөр аргагүй шүүдээ хэмээн худлаа инээхэд хэлсэн үгэндээ ороогдвуу гэлтэй Тэхёны Аав: Эгч дүүсийг салгаад яахав хуримлаад тустаа амьдарч магадгүйгээс хойш Наёон ч бас манайд эгчтэйгээ нүүгээд ир хэмээн хэлэхэд нь би Тэхён руу харвал тэрээр надруу харан нүдээ ирмэв.

Харин тэдний царай сандралаар солигдон Инжигийн Ээж: Гүй ээ яах юм бэ, тэгж төвөг удаад хэрэггүй Наёон их биеэ даасан болохоор өөрөө дургүй байх байх тийм биздээ хэмээн өөдөөс үгүй гэж хэл хэмээн харж байв

Би: Надаа бол хамаагүй ээ, магадгүй би Инжи г явбал их ганцаардаж магадгүй л юм тийм биздээ эгч минь та намайг санахгүй гэж үү

Инжи: Айлд олуулаа очоод дэмий байхаа

Т. Ээж: Манайд олон сул өрөө байдаг болохоор санаа зоволтгүйдээ тэгэхээр асуудлыг ингээд шийдчихлээ та 3 явж ачаагаа бэлд бид энд хүлээж байя

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now