~18~

8.2K 490 4
                                    

Маргааш өглөө нь Юнги сургууль дээр ирэн өөртэй нь уулзахыг хүсэв.

"Үгүй гэж хэлсэн шүү Тэхён зүгээр би таксигаар явчихна" тэр намайг хүргэж өгнө гээд байсан болохоор би түүнийг үлдээх гэж чадлаараа хичээж байлаа.

Тэхён "Яагаад, яагаад гээд байхад чи тэндээ арай явалддаг залуутай намайг харчихна гэж бодоод байгаа юм уу" түүний хэлсэн хүүхэд шиг юманд нүдээ эргэлдүүлэн "Дотогшоо орохгүй шүү, гадаа машиндаа хүлээж байгаарай"

"Бас яагаад вэ"

Би "Танай тэнэг найз чинь чамтай үерхэж байгааг мэдвэл надаар ямар их даажигнахыг мэдэж байна уу"

Тэхён "Үнэндээ тэр мэдэж байгаа гэж бодож байна"

Миний нүд томрон "Чи хэлчихээ юу"

Тэхён гэмгүй царай гарган "Үгүй ээ, үгүй ч гэж хэлэх гэсэн чинь мэдчихсэн байсан"

Би "Новш гэж, тэгээд л надаар тоглох гэж дуудаж байгаа юм байга л даа"

"Үгүй ээ өөр юм ярих гэж байгаа тэнд бас би байх хэрэгтэй"

_____

"Сайн уу, Наёон аа" дахин нэг хүүхэд сургуулийн хонгилд тааран мэндэлсээр зөрөхөд тэр уурсангуй "Бурхан минь чамд энэ сургуульд танихгүй хүн гэж алга уу яагаад дандаа эрэгтэй байгаа юм" хэмээн гарнаас минь хөтлөх гэсэн ч би "Чи хөтлөхгүй гэж амласан биздээ"

Тэхён "Хөтлөхгүй бол эд нар чинь ... " тэр үгээ дуусгалгүй болиод "Ингэхэд чи эд нарын нэгтэй нь үерхэж байгаагүй биздээ, үгүй гэж хэлээч"

"Наад ааш муутыг чинь шулмас гэдгийг сургуулиараа мэддэг болохоор хүн ойртож байгаагүй" гэх Юнгигийн хоолой ард дуугарав.

Юнги "Ямар гээчийн чөтгөр шулмас нь чиний толгойд шүгэлчихээд чи хүнтэй үерхээд болоочгүй тэр хохирогч нь миний найз байгаа юм ааш муут минь"

"Хэнийг ааш муут гээд байгаа юм" хэмээн Тэхён Юнгид хариулав.

Би түүнрүү муухай харсаар "Арай намайг найзтай чинь үерхсэн тэгээд аль хэр ааш муутайг минь сануулах гэж дуудаагүй биздээ хүүхдүүд харж байхад ядаж багш шиг байж болдоггүй юм уу"

Юнги эргэн тойрноо нэг харчихаад "Өө нээрээ тийм л дээ" гэснээ хэвийн царайндаа орон бид хоёртой хамт өрөөрүү нь оров.

"Тэхээр 3 хоногийн дараа Сүжоны төрсөн өдрөөр би гэрлэх санал тавих гэж байгаа болохоор чамаас юм гуйх гэсэн юм"

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now