~12~

7.7K 529 4
                                    

Даниэл надруу эргэж харан дахин нэг инээмсэглэчихээд гарч явав. Харин тэнд нүд нь улайсан Тэхён одоо ч нулимс нь гараад ирэхнүү гэлтэй аягандаа тогтож ядан зогсоно. Би хурдхан босоод цамцаа өмсөх гэсэн ч түүний дулаахан цээж
нуруунд минь мэдрэгдэж тэрээр намайг араас чангаар тэврэв. Харин би эсэргүйцэхийг ч хүссэнгүй зүгээр л уйллаа.

"Хэцүү байсан биздээ, одоо зүгээр би чамайг одоо тавьж явуулахгүй бас хэнээр ч дээрхлүүлэхгүй ямар ч новш чамд дахиж ганц хуруугаа ч хүргэж чадахгүй би чамайг хамгаалах болно харин гуйя Наёон аа намайг битгий түлхээч, би чамайг хайрлаж өгье надад итгээч"

Би эргэж харан түүний цээжинд наалдан уйллаа. Уйлаад л уйлаад л харин тэр намайг тэврээд орон дээр хэвтүүлэн өөрөө толгой доогуур гараа хийн цээжиндээ тэврэн хөнжлөөр хучив. Түүний нөгөө гар үсийг минь илэн намайг тайвшруулж байлаа.

"Би чиний талаар дахиад мэдмээр байгаа ч дахиж асуухгүй харин би чамд өөрийнхөө тухай ярьж өгье" харин би толгойгоо дохиход тэр "Би багаасаа л асрамжинд өссөн. Дуу муутай хүүхэд байсан болохоор хүүхэд болгон л намайг дээрэлхэж, шоолж, зодох нэг нь зоддог байлаа. Харин 7 нас хүрэхэд намайг нэг айл үрчлэж авахаар болон би ч маш их баярлаж ашгүй гэр бүлтэй боллоо л гэж бодсон. Угаасаа тэндхийн хүүхэд бүр л гэр бүлтэй болохыг хүсдэг байсан. Гэвч миний төсөөлсөн шиг байгаагүй. Нөхөр нь гэж архичин эхнэр нь харин гайгүй хүн байсан ч нөхрөө дийлэхгүй бид хоёулаа л зодуулдаг байлаа. Чинийх шиг аймар биш ч тэр үед их өвддөг байснаа санаж байна. Нэг жил тэгж байсны эцэст тэр эгч өөрөө гэрээсээ явахдаа намайг буцааж асрамжийн газар хүргэж өгсөн. Харин би гологдсон хүүхэд дахиад гологдсон гээд улам л адлуулсаар хэдэн сарын дараа дахин ганц бие эмэгтэйд үрчлүүлсэн. Одоо л нэг жаргах нь дээ гэж бодсон ч" хэмээн тэрний хоолой зангирч гар нь чангарч эхлэсэн нь хичнээн хэцүү байсан нь илэрхий.

"Эхний хэдэн сар намайг халамжилж ёстой л жаргал гээчийг мэдэрч тэр намайг хүү шигээ л өхөөрдөн цуг усанд орж, үнсдэг байсан нь эх хүн гэж ийм байдаг байхдаа л гэж бодогдмоор. Гэвч энэ бүхэн нэг л өдөр эргэчихсэн тэр сэтгэцийн нэг тийм өвчинтэй байсан юм билээ. Гаж гэхүүдээ. Бага насны хүүхэд сонирхдог. Би тэр талаар дурсахыг хүсдэггүй болохоор огтхон ч тэр талаар судалж үзэж байгаагүй болохоор мэдэхгүй байна. Харин нэг өдөр тэр намайг хүчиндчихсэн." Би ийм зүйл сонсоно гэж бодоогүй болохоор балмагдан түүний нулимсыг арчиж өгөөд энгэртээ наан тэвэрч толгойг нь илнэ. Харин удалгүй тэр үргэлжлүүлж ярьж эхлэв. "Яаж л бол яаж бах таваа хангадаг болсон. Эсэргүйцвэл зодож, хүлж яаж л бол яаж. 8 настай бяцхан хүү өргөж авсан ээждээ орой болгон хүчиндүүлж жигшмээр 4 сарыг өнгөрөөсний эцэст би 5 давхраас цонхоор үхвэл үхэг үхэхгүй бол миний аз гээд зугтаж билээ. Гэрээс гарч үзээгүй, хаалга үргэлж түгжээтэй байдаг байсан юм. Доод айлруугаа арай гэж орон цонхыг нь нүдэж амь гуйсан. Харин тэр айлд одоогийн ээж, аав 2 минь зочлохоор ирсэн байж тааран би хүүхэд байсан болохоор бүх амьдаралаа ярьж харин тэд намайг үрчилж авахыг хүсэж байгаагаа надад хэлсэн ч би айсаар л. Дахиад л ямар нэгэн гажгуудтай хамт байна гэхээс айж би зүгээр л гудамжинд гармаар байна гэж хэж байснаа санаж байна. Харин тэд намайг сэтгэцийн эмнэлэгт үзүүлж эмнэлэгт хэвтүүлж намайг асарч эхлэсэн. Яг л тэр үед тэд надад халуун дулаан хандаж өөрсдөө хүүхэдгүй болохоор надад бүхий л анхаарлаа хандуулдаг болсоноор би эргээд хэвэндээ орж удалгүй би тэдэнтэй хамт баймаар байгаагаа хэлснээр тэдэнд үрчлэгдсэн.

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now