~33~

6.1K 427 10
                                    

Би хоолоо зогсоон сэрээгээ тавган дээрээ бага зэрэг ширүүхэн тавьчихаад түүн рүү муухай харан: Манай Тэхён? Найдвартай биш? Чи хэтэрхий их чалчих юмаа

Хэжин: Хартай шувуухай юм гээч, ер нь бол ярих гэж хэлвэл тохирох юм

Би: Хэнд ч хэрэггүй юм ярихыг чалчих гэдэг юм. Тэгээд бас та нар хэдэн мянгуулаа нийлээд ч  түүнд харилцаагаа чухалчилж авж үзмээр санагдахуйц хангалттай байгаагүйд Тэхёны буруу байхгүй шүүдээ.

Би түүнд бөгж зүүсэн гараа харуулаад: Харж байна уу, бид гэрлэж хараахан амжаагүй гэдэг нь сарын дараах хуримаа хүлээж байгаа гэсэн үг.

Түүнийг би нүдээрээ дээрээс нь доош түүнд мэдэгдэхүйц гүйлгэж харчихаад: Чи арай ч түүнтэй хардагдах хэмжээнийх биш юм. Тэр чиний нэрийг бүтэн ч санахгүй байсан? Энд хэн ч хартай шувуухайн дүрд тоглоогүй болохоор түүнийг чамд бас тэр эрвээхийнүүдэд нухацтай хандаагүйн төлөө түүнийг буруутгах чинь бас түүнийг мэддэг юм шиг чалчих чинь уурыг минь хангалттай хүргэсэн гээд ойлгочих. Чи түүний талаар юу мэдэх юм. Хэдэн хоног болсон юм гурав? тав? Эсвэл нэг шөнө? Золоор хэдэн өдөр цуг байсныгаа түүнийг мэддэг болсон гэж бодож байгаа бол андуурч байна . Бас наад цүнхийг чинь Тэхёны ээж барьдаг юм. Түүний ээжийг хэдтэй гэдгийг мэдэх үү? Аа тийм тэр чамд юу гэж л ээжийгээ танилцуулахавдээ. Дурсаж ч байгаагүй байлгүй.

Хэжин: Чи---

Тэхён: Уучлаарай Хажин

Түүнийг хэргээр Хажин гэж хэлэхэд би түүнийг хичнээн зэвүүн хорон гэдгийг санан инээд минь хүрэв

Тэхён: манай хатан уурлачихлаа чи явсан нь дээр юм шиг байна өнгөрсөн зүйлсийн хувьд гэвэл ...

Тэхён: ... үнэхээр чи надад хангалттай байгаагүйд миний буруу биш шүүдээ гэж хэлэхэд би дотроо түүнийг надаас өөр хүнтэй хичнээн хүйтэн байдаг гэдгийг мартаж орхисон байснаа дахин нэг санаж авав. Хоёулахнаа байсаар байгаад халуун дулаан байдалд нь дасаж орхиж.

Түүнийг хамаг хараалаа урсган аймар харц, хүнд алхаатайгаар ширээнээс минь холдсоны дараа бид ч бас тэндээс гаран Мексикийн гудмаар хөтлөлцөн алхав. Тэхён одоог хүртэл инээсээр л байна.

Тэхён: Чи уурлаж байна уу

Би: Үгүй ээ

Тэхён: Надад уурлаж байна уу

Би: Анхнаасаа ширээнд суулгасан чинь л уурыг минь хүргэж байна

Тэхён: Дүрэм 8 гэж түүнийг хэлэхэд түрүүхэн 2 цагийн өмнө ярьж байсан дүрмийг аль хэдийнээ цээжилчихсэн байгааг гайхав. Дараа нь түүнийг миний ярьсан бүх л зүйлсийг дараа нь санаж байдаг гэдгийг бодон хайлаад л явчихлаа.

[Сompleted] Stepsister Where stories live. Discover now