3. Үхчихсэн юм биш байгаа?

776 134 14
                                    

Ангидаа ганцаарахнаа үлдэж аавыгаа хүлээн суух хүү юу юугүй уйлах шахна.

Багш нь аав руу нь ойр ойрхон залгах ч утсаа үл авна. Аргаа барахдаа Тэхёны дугаар луу залгах аж.

"Руүны аав уу? Аан за. Одоохон"

Тэхёныг ирээд аваач гэсэн нь энэ бөгөөд ангийн багш нь ч яарч байгаа нь илт.

"Солхёнаа аав нь хэдхээн минут гарчихаад ирье. Айлгүй хүлээж байгаарай за юу?"

"За"

Зурагтны өмнө хүүхэлдэйн кино үзэн суух Солхён аавыгаа тоосон ч шинжгүй суусаар үлдэв.

"Руүнаа ах нь ирлээ"

Хүү Тэхён дээр ирж наалдан хөлнөөс нь тэврээд авав.

"Баярлалаа Солхёны аав аа. Би бас яаралтай ажилтай болчихоод Руүныг аваад явах хэцүү үлдээчих хэцүү аргаа барсандаа танд хэлсэн юм"

"Би аавд нь хэлчихье дээ. Та яв яв"

Багш бүсгүй инээмсэглэсээр яваад өгөх бол Руүн Тэхёны хөлд наалдсан хэвээр л байв.

"Жон Руүн явцгаах уу? Солхён гэртээ ганцаараа үлдсэн. Айж байгаа байх"

Хүү толгой дохин Тэхёнд тэврүүлээд Тэхёны гэрийн зүг явав.

"Аав чинь дандаа ингэж оройтдог юм уу?"

"Үгүй ээ хоёр өдөр л хоцорчихдог юм"

"Тэгвэл... ээжийгээ харж байсан уу?"

"Үгүй ээ"

Тэхён хүүд муу хүн шиг санагдахгүй гэсэн дээ элдэв юм ярьж өөрөө ч бас уйдалгүй алхана.

"Амттай юм идмээр байна уу? Ах нь чамайг дайлъя"

"Би зайрмаг авч болох уу аав аа?"

"Юу аав гэнэ ээ?"

"Аав өчигдөр тэгээд байсан шд. Энэ ахыгаа удахгүй аав гэж дууддаг болно шүү гээд"

"Тэг дээ... Аав..."

Болохгүй гээд хэлчихэж чадсангүй чимээгүйхэн зайрмагаа авч өгчихөөд Солхёнд ч бас нэгийг аван гэр лүүгээ явав.

Гэртээ ирсэнээс хойш нэлээн хэдэн цаг өнгөрөв. Нар жаргаж сар аль хэдийн тэнгэрт хөөрсөн байлаа. Гэтэл Жонгүг сураггүй хэвээр.

"Руүнаа аав чинь ингэж алга болж байсан уу?"

Руүн толгойгоо сэгсрэв. Тэхён элдэв юм бодож утас руу нь дахин дахин залгах ч ганц ч дуудлаганд хариу өгсөнгүй.

"Руүнаа аав чинь үхчихсэн юм биш байгаа?"

Тэхён жаахан дүрсгүйтмээр санагдсан бололтой ингэж хэлэхэд нь Руүн хэсэг харж байснаа уйлаад эхлэх нь тэр.

Уйлахыг нь мэдэж байсан хэр нь тэгээд хэлчихсэндээ харамсах ч одоо яах билээ. Нэгэнт л уйлчихсан юм хойно.

Шөнө дунд өнгөрч байхад хаалга дуугаран суугаагаараа унтчихсан Тэхёныг цочоож орхив.

Очин нүхээр нь харвал Жонгүг байх аж.

"Чи чинь хүүхдээ хаячихаад юу хийж..."

Хаалга нээв үү үгүй юу архины үнэр ханхалж Жонгүг Тэхён руу нурж унах шахав.

"Хён... Хүүгээ авахаар ирлээ. Руүныгаа аваад явлаа"

Жонгүг гуйвж дайвсаар хүүгийнхээ нэрийг дуудан чангаар орилоход Тэхёны амыг нь таглаад "Тэнэг юм уу? Хүүхдүүд унтаж байгаа. Ингэж согтчихоод яаж хүүхэд авч явах гээв?"

"Яваад ирсэн л юм чинь... эргээд явах л болно"

"Жүжиглэхээ болихгүй юу?!" Тэхён гараа элгэндээ эвхэн хана налж зогсоод ийн хэлэхэд Жонгүг тэр дороо зүгээр болчих нь тэр.

"Та яаж...?"

"Жүжиглэх гэж байгаа бол орц руу орж ирэхээсээ өмнө бэлдэх хэрэгтэй шдээ. Нүхээр харахад цоо эрүүл л зогсож байсан даг"

Жонгүг ичих шиг болон шал ширтсээр "Хён Руүн хаана байгаа юм? Би ингээд явья даа"

"Эхлээд угаалгын өрөө орж усанд ор. Ингэж архи нэвт шингээчихээд... үнэрээрээ хүүхэд согтоох гээ юу?"

Жонгүг үг дуугүй Тэхёны үгэнд орж угаалгын өрөө зүглэв.

Удалгүй нойтон үстэй Жонгүг үсээ арчсаар гарч ирэх бөгөөд чимээгүйхэн зочны өрөөний буйдан дээр очин суув.

"Яахав... догь л харагдаж байна. Жаахан тэнэг л болохоос биш"

"Юу?"

"Жаалаа. Энэ царайндаа итгэж намайг нөхрөө болгох гэсэн юм уу? Эсвэл одооны энэ халуухан төрхөөрөө юу? Бүр эсвэл наад тэнэг зангаараа юм уу?"

"Та юу яриад..."

"Руүн надад хэлчихсэн. Намайг урхидах санааг чинь"

"Ааа... тэр хүүхдийг дээ. Уучлаарай би бүтэхгүй юм бодож байсан бололтой"

Тэхён инээдээ барьж ядан эвгүй байдалд орчихсон Жонгүгийг ширтэн суусаар л байв.

"Согтуу юм шиг жүжиглээд хонох гэж л ирээ байлгүй. Хөөгөөд гаргачихмаар санагдаж байгаа ч хүүхэд сэрээгээд яахав. Хоноод яваас биш. Бас... бодсоноос ч тэнэг юмаа? Архиныхаа үнэрээс сал гэж байхад усанд орчихоод үнэр орчихсон хувцсаа буцаагаад өмсчихсөн. Чи ч бүтэхгүй нь дээ"

Тэхён толгой сэгсэрсээр түүнд ор засч өгөөд архины үнэр шингэсэн хувцсыг нь угаалгын машин руу хийв.

"Баярлалаа..."

"Дуугүй унт. Өглөө машинаар чинь явна шүү. Жолоо барьж байж нойрмогловол дөрвүүлээ хадан гэртээ заларна байлгүй"

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Where stories live. Discover now