7. Эмэгтэй халк

709 125 12
                                    

Жонгүг Тэхён хоёр хүүхдүүдээ авахаар цэцэрлэг рүү явж байв. Тэхён өчигдрөөс хойш хачин царайлан явсан ба Жонгүгтэй нэг их юм ярихгүй байх аж. 

"Хён" 

Жонгүг яасныг нь асуухаар ам нээхэд Тэхён сонсохгүй байгаа бололтой цонхоор ширтэн чимээгүй сууна. 

"Хён!"

Жонгүг дахин ам нээхдээ дуугаа өндөрсгөн түүнийг дуудахад Тэхён цочин Жонгүг руу харав. 

"Та зүгээр үү? Нэг л хачин байгаад байх юм" 

"Зүгээр ээ. Жаахан ядраад л ингээд байх шиг байна" 

Тэхён худлаа инээмсэглэсээр ингэж хэлээд буцан цонх руу ширтэв. 

"Ирчихлээ"

"За" 

Нэг л урамгүй угтаж авах аавыгаа харсан Солхён хүүгээ эрхлүүлэн инээмсэглэх Жонгүг руу хэсэг ширтэж байснаа "Та манай аавыг гомдоогоо юу?"

"Юу?"

"Манай аав хүнд гомдохоороо ийм болчихдог. Та гомдоосон юм уу гэж байна!" 

"Тийм гэж үү? Хён таныг хэн гомдоочихсон юм?"

Жонгүг нэлээн гайхсан янзтай ингэж асуухад Тэхён юм дуугаралгүй охиноо хөтлөн түрүүлээд гараад явчихав. 

"Та Тэхён аавыг гомдоочихсон юм уу?" 

Руүн хүртэл аав руугаа усан нүдлэн хараад ингэж хэлэхэд Жонгүг юу хийснээ бодон хэсэг зогсов. Руүн харж залхсан бололтой өмднөөс нь зууран татаад "Явахгүй юм уу?"

"Аан... Явцгаая..." 

Жонгүгийг цэцэрлэгээс гарч ирэхэд Тэхён аль хэдийн явчихсан ганц машин нь л хүлээж байх аж. 

"Үнэхээр би юм байх даа...?"

"Эгчээ!" 

Тэрнийг санаашран зогсож байх хооронд Руүн гараа татаж аван нэг тийш гүйгээд явчих нь тэр. 

"Руүнаа... Хаачих нь вэ?" 

"Эгчээ сайн уу?" 

Руүн Жонгүгт гүйцэгдэхгүй гүйж явсаар нэг эмэгтэйн энгэрт наалдан эрхлэх бол Жонгүг өнөөх бүсгүйг гайхан харна. 

"Жиён эгч? Та энд..." 

"Уулзаагүй удсан байна Жонгүгаа" 

"Тийм ээ... Нэлээн хэдэн сар болчихож" Жонгүг шилээ маажингаа газар ширтэн ингэж хэлэх бол Жиён дулаахнаар инээмсэглэсээр Руүны толгойг илээд "Руүныг л харахаар ирсэн юм. Яг явах гэж байтал Руүн анзаарчихлаа. Уучлаарай"

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Where stories live. Discover now