9. Авраарай!

677 123 1
                                    

Шувууд жиргэж голын урсгалын чимээ дуулдахын хажуугаар хүүхдүүд хөөцөлдөн инээлдэнэ. 

Тэхён Жонгүг хоёр майхангаа босгох гэж их л хичээж байгаа бололтой хөлс нь урсан амьсгаадах аж. 

"Би үнэхээр мэдэхгүй юм байна. Ямар ингэж зугаалж майхан барьж үзсэн ч биш. Дургүй хүрчихлээ байна" 

Тэхён уцаарласаар газар тэрийн хэвтэхэд Жонгүг инээд алдсаар хажууд нь суув.

"Та хоёр байшингаа барьж дуусаагүй юу?"

Руүн Жонгүгийн урд ирэн өвөр дээр суугаал ингэж асуухад Солхён гартаа цаас барьсаар Тэхёны нүүрэн дээр гараараа цохингоо хүчтэй гэгч нь тавив. 

"Өвдөж байна шдээ! Яаж аавыгаа зодож чадаж байна аа?!"

"Та өөрөө тэнэг юм шиг зааврыг нь харахгүй дураараа оролдоод байсан биз дээ!"

"Заавар нь байсан юм уу? Эртхэн хэлчихгүй дээ... Одоо л нэг юм болох нь"

Тэд хотоос гарахдаа шууд шинэ майхан худалдаж аваад гарч ирсэн ба өмнө нь барьж үзээгүй учир барих ямар мэдлэггүй байсан аж. 

"Ааваа Солхён бид хоёр гол руу орж болох уу?"

"Тэг ээ. Цаашаа гүнзгий рүү нь явж болохгүй шүү. Аюултай"

Тэхён тэдэнд зөвшөөрөл өгөн шарж буй мах руугаа хартал тал нь байхгүй болчихсон байх нь тэр. Цаана нь Жонгүг инээдээ тэвжиж ядан жуумалзан сууна"

"Чи идчихэж байгаа юм уу?" 

"Таныг Руүн руу харж байх хооронд Солхён аваад явчихсан" 

Жонгүг одоо л инээдээ тавьж орхин чангаар инээд алдаад эхлэв.

"Түүхий мах аваад явж байхад нь болиулахад яадаг юм! Ядаж гар нь түлэгдчихнэ гэж бодсонгүй юу?"

"Зүгээр дээ хён. Түлэгдээгүй л байгаа биз дээ"

Тэхён санаа алдсаар дахин мах гаргаж ирэн тавцангаа дүүргэж тавиад үе үе хүүхдүүд рүүгээ харж байв. 

"Чи ер нь яв. Хажууд нь байж бай. Санаасзовоод байна" 

Саванд ус хийчихээд түүхий лууван угаан суух Жонгүг Тэхёны өмнөөс бүлтэгнэн харсаар угаасан луувангаа барин хүүхдүүдийнхээ араас явав. 

"Алив... Юу хийж байна?" 

Жонгүг дээгүүрхээ тайлан сул өмдтэйгөө ус руу үсрэн оров. 

Гол дотор тэдний инээлдэх сонсогдож Тэхён махаа шарангаа хааяа тэдэн рүүгээ харна.

"Мах болчихлоо! Ирээд идчих. Тэгээд хамт орцгооё" 

Хоолны сургаар гүйлдэн ирэх тэд нүд ирмэх зуурт идэж дуусгачихаад буцан ус руугаа гүйв. Тэхён ч араас нь алхасаар цамцаа тайлж тавиад ус руу орон эрэг хавьцаа нь суугаад авав.

"Хён яагаад хөвөөн дээр нь суугаад байгаа байгаа юм бэ? Алив ээ энд сайхан байна"

"Зүгээр ээ. Энд байж байхад болно" 

"Та уснаас айдаг юм биш биз дээ?"

"Үгүй"

"Тэгвэл наашаа ир л дээ. Гоё байхад"

"Аав худлаа яриад байна аа. Уснаас үхтлээ айдаг байхгүй юу" 

"Энэ ийм шдээ... Аавыгаа бодно гэж байхгүй юм аа? Тэгээд яадаг юм. Айдаг!"

"Битгий ааш гаргаад бай. Наашир"

Жонгүг Тэхён руу дөхөж ирэн гараас нь барьж аваад гүн рүү нь явах гэсэнд Тэхён хөдлөх шинжгүй гараа татан суусаар л байв. 

"Алив ээ... Хүүхдүүд чинь зэрэг живчихвэл би зэрэг аварч чадахгүй шдээ"

"Ямар муу ёртой юм бэ?! Ингэж жишээ аваад байхдаа яадаг юм!"

Тэхён гэнэт муухай аашлан уснаас гараад явчихав. 

"Танай аав яагаад ийм муухай ааштай байдаг байна аа тийм ээ?"

Жонгүг Солхёны чихэнд ингэж шивнэхэд Солхён "Аав Жонгүг ах таныг муухай ааштай гэнэ ээ" 

Тэр аавынхаа араас байдаг хоолойгоороо орилчихоод Жонгүг руу харан томоо гэгч нь инээмсэглэнэ. 

"Сайхан ааштай хүнээ олоод явж болно шүү. Жиён эгчээс эхлээд чамд байгаа шд"

Тэхён цааш алхангаа ингэж хэлээд майхныхаа өмнө суух аж. 

"Чи яаж байгаа юм бэ? Ах надад дахиад уурлачихвал яах болж байна аа?"

Жонгүг санаа алдсаар уснаас гаран Тэхёныг аргадахаар очив. 

"Хён..."

"Явж хүүхдүүдээ хар! Чиний хэлдгээр живчихвэл би яаж ч чадахгүй"

"Ааваа!..." 

Тэхёныг хэлж дуусаагүй байтал Руүны орилох сонсогдож хоёул яаран ус руу гүйлдэв.

"Ааваа авраарай...!"

Өдөр ирэх тусам богино хэсэгтэй болж буй TROUBLE MAKER... Гэхдээ яахав гоёэнөө

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Where stories live. Discover now