12. Хатааж байна

676 122 11
                                    

"Ааваа хоёулаа энэ ахынд амьдрах гэж байгаа юм уу?"

Солхён Жонгүг руу хачин харангаа ийн хэлэхэд Тэхён гараас нь хөтлөн хойноо оруулаад "Солхён чамд дасах гэж удах бололтой"

"Зүгээр дээ Хён. Дасчих байх. Жаахан шүү дээ"

Жонгүгийг ингэж хэлэхэд Тэхён инээмсэглэсээр чемондантай хувцсаа чирсээр дотогш орж ирэн энгэртээ тэвэрсэн охиноо буулгав.

"Солхён шинэ гэртээ тавтай морил!"

Жонгүг найрсагхан угтаж аваад түүний гарт гүзээлзгэнэтэй сүү бариулахад Солхён хөл нь газар хүрэхгүй шахам баярлан өөдөөс нь инээмсэглэнэ.

"Ааваа би Руүны өрөөнд Руүнтай хамт унтана гэсэн үг үү?"

"Тийм ээ. Яасан?"

"Зүгээр л..."

Жонгүг инээмсэглэсээр тэднийг орхин Тэхёныг дагуулан явахад Руүн "Ямартай ч шинэ гэртээ тавтай морил"

"Баярлалаа"

Тэхён болон Жонгүг албан ёсоор болзож эхлээд хоёр сарыг ардаа үдсэн байв. Жонгүг өдөр бүр Тэхёныг ирж аван цэцэрлэг явдаг байсан ба нэг өдөр Тэхён хамт амьдрахыг санал болгосон аж.

"Хён тэгэхээр... бид нэг орон дээр унтана гэсэн үг үү?"

"Чамд тухгүй байна гэвэл би зочны өрөөнд хонож байя даа"

"Үгүй ээ... Тэгж хэлээгүй. Гэнэт л ийм юм болчихоод байгаа болохоор яахаа мэдэхгүй жаахан..."

"Дасчих байлгүй дээ" 

Тэхён хувцсаа гарган шүүгээнд хийх ба Жонгүг бүлтгэр нүдээрээ тэрний үйлдлийг дагуулан ширтсээр л байв.

"Дөрвүүлээ дараа долоо хоногт Тэгү явах уу?"

"Яах гэж?"

"Би чамайг аавтайгаа танилцуулмаар байна"

Жонгүг ууж байсан сүүндээ хахаж цацан сандарсаар Тэхён руу харахад Тэхён "Үгүй ээ чи чинь... Юунд нь ингэж гайхсан юм бэ?! Болох л байсан юм шүү дээ"

"Гэнэт хэлэхээр чинь..."

"Тэгээд явах юм уу үгүй юм уу?"

"Явна аа. Мэдээж явна!"

Тэхён хувцсаа янзалж дууссан бололтой чемоданаа шүүгээний дээд хэсэгт хийн хаалгыг нь хаагаад "Явж Солхёны хувцсыг янзаллаа"

"За"

"Алив... Солхён янзалж байгаа байх нь ээ? Аав нь хийх үү?"

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Where stories live. Discover now