4. Жиён

770 139 15
                                    

"Хөөе Жон Жонгүг! Сэр л дээ!"

Руүн аавынхаа нүүр лүү хэд чанга цохиод сэрээж орхив. Тэхён нэлээн хэд дуудаад сэрээж чадаагүй учир Руүнаас гуйсан нь энэ.

"Аан... Руүн сэрчихжээ? Сайхан амарсан уу?"

"Ямар юмны чинь сайхан амрах! Ирж авахгүй хаагуур тэнээд байдаг юм бэ та!"

Руүн өмнө нь аавынхаа өмнөөс ингэж том дуугарч байгаагүй учир Жонгүг бүр хэлэх үггүй болчихов.

"Руүн... Миний хүү хэнээс ийм үг сурсан юм?"

"Солхёнаас. Солхён өчигдөр орой аавдаа ингэж хэлээрэй гэсэн"

"Хөөе чи!..."

Солхён хариугүй Руүн руу хашгирах гэж байснаа аавынхаа ширүүн харцнаас айн чимээгүй болов.

"Солхён миний охин тийм үг заагаа юу?"

"Үгүй ээ би заагаагүй. Руүн худлаа яриад байна шд"

"Солхён?"

Тэхён худлаа яриад байгааг нь мэдэж байгаа учир үнэнийг нь хэлүүлэх гэж дахин асуув.

Солхён гар хуруугаа оролдсоор толгой дохиход Тэхён өмнө суугаад "Аав нь юу гэсэн билээ?

"Би дахиад тэгэхгүй ээ. Уучлаарай"

"Сайн байна. Харин одоо явцгаах уу? Цаг хэцүүдэж байна"

Бүгд яаран гадагшаа гарж Жонгүгийн машинд суугаад цэцэрлэг рүү хөдлөв.

"Хён ер нь та нэгэнт л намайг мэдчихсэнээс хойш надад ичиж зовоод байх юм алга аа. Миний сэтгэлийг хүлээж авах уу?"

Юу ч бодож саналгүй утсаа оролдон сууж байсан Тэхён том нүдлэн Жонгүг руу харж байснаа "Үгүй" гэх нь тэр.

"Яагаад?"

"Чи надад сэтгэлтэй байж болно. Харин би яах юм?"

Жонгүг хэсэгтээ чимээгүй жолоогоо барьж явсанаа хурдаа бага зэрэг сааруулан "Тэгвэл сэтгэлийг чинь булаах хүртэл хүлээчих. Харин та бэлэн гэж үзсэн үедээ-"

"Уруул дээр чинь үнсэе. Хаана ч байсан хамаагүй ингэж энгэрээс чинь татаад уруулыг чинь эзэмдэх болно"

Тэхён хувцасных нь энгэрээс зууран ингэж хэлэхэд Жонгүгийн хацар улайн нүдэнд нь инээмсэглэл тодроод ирэв.

"Хён... ард хүүхдүүд байгааг мартаа юу?"

"Аан... нээрээ тийм..."

Тэхён дуугаа намсган амаа дарахад Жонгүг шоолсон янзтай инээгээд "Надад долоо хоног л өгчих"

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Where stories live. Discover now