11. Хачин байгаа биз?

651 113 3
                                    

"Ээж ээ?"

"Тийм ээ. Уг нь би итгээгүй юмаа. Тэгсэн Солхён ээжээ гэж дуудаад байхаар нь өгөөд явуулчихсан. Болохгүй байсан уу?"

"Тэр одоо ямар эрхтэй гэж надад ч хэлэхгүй хүүхэд аваад явчихдаг юм?!"

Тэхён хөмсгөө зангидсаар тэндээс гаран машинд суугаад Жонгүгт зам заан нэг тийш хөдлөх аж.

Нэлээн удаан явсаны дараа томоо байшингийн гадаа зогсоод эргэлзэх ч үгүй хонхыг нь дарж орхив.

"Хэн бэ, ямар хэргээр явна?"

Үйлчлэгч бололтой настайвтар эмэгтэй хаалга нээн ингэж асуухад Тэхён дотогш өнгөлзсөөр "Бэ Жүхён гэртээ байгаа юу?"

"Ирээгүй байна аа. Яаралтай чухал хэрэг бол дотогш ороод хүлээж байх юм уу?"

"Тэгье дээ"

Тэхён дотогш орон зочны өрөөнд нь суугаад утсаа гаргаж ирэн Жонгүг руу зурвас бичив.

"Түрүүлээд явж бай. Би удах бололтой"

Жонгүг ч хариу бичсэнгүй Тэхён ч тоосонгүй.

Цаг гаран хугацаа өнгөрлөө. Солхён ч тэр ээж нь ч тэр байдаггүй.

"Ааваа хар даа! Солхён!"

Бараг л унтаж байсан Жонгүг хүүгийнхээ чанга дуунд цочин сэрэв.

Солхён нэг эмэгтэйн гараас хөтлөх хөөрхөн гэгч нь инээмсэглэн алхаж байв.

"Хөөрхөн юмаа... Ээж нь байх нь ээ? Солхён хөөрхөн байх нь аргагүй л юм байна"

Бүсгүй ч хөөрхөн гэж чигтэйхэн.

Гартаа зайрмаг барьсан Солхён үсэрч дэвхэцсээр дотогш орлоо.

Харин дотор Тэхён нүүрнийхээ хасаг арьсыг хоёр хөмсөгнийхөө дунд овоолчихоод ширүүн гэгч нь харж байх нь тэр ээ.

"Солхёнаа явъя!"

Тэхён шууд л босч ирэн Солхёны гараас барьж авахад бүсгүй "Хааяа ч хэсэн охиноо эрхлүүлж бай л даа. Жаахан байна шүү дээ. Чи хэтэрхий хатуу өсгөөд байна"

"Охиноо яаж өсгөх нь миний дур! Хаяад явсан юм бол тэр чигтээ хаяад явахгүй яах гэж эргэж зууралдаад байгаа юм?!"

"Хүссэндээ та хоёрыг орхио юу?! Надад ч гэсэн та хоёрыг орхих амар байгаагүй!"

"Хаясан уу? Хаясан! Энэ хангалттай!"

Тэхён Солхёныг тэврэх гэсэнд Солхён тэрнийг өөрөөсөө түлхэн ээжийнхээ араар ороод зогсчихов. 

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Where stories live. Discover now