6. Одоо ч сэтгэлтэй юу?

759 126 9
                                    

Өнөөдөр ч бас гялалзсан хар машинаас буух Тэхён нарны шилэн шилээ аван энгэрийнхээ халаасанд зүүгээд Жонгүгийн хамт сургууль руугаа оров.

Жонгүг өөрийн анги руу явж Тэхён ч мөн хичээлдээ орохоор явав.

"Тэгэхээр чамайг гуйчихжээ дээ янз нь?"

Тэхёны найз гэгч нөгөө залуу хүзүүгээр нь тэврэн үсийг нь сэгсийлгэнгээ ингэж хэлэхэд Тэхён буцааж түлхэн өөрөөсөө холдуулаад "Гуйгаагүй байхад нь зөвшөөрчихсөн"

"Тэгсэн нь ч дээр шүү. Чамд тэрэн шиг хүн олдохгүй"

"Солхён л их төвөг болж мэдэх юм шиг байна"

"Юугаа дэмийрээд байгаа юм бэ?! Хүүхдээсээ төвөгшөөгөөд байхдаа яадаг юм?!"

"Би ямар төвөгшөөсөн юм уу? Жонгүгт л байхгүй юу! Элдэв янзын юм яриад эвгүй сэтгэгдэл үлдээчих вий л гэж байна"

"Солхёны үг ч дийлдэхгүй л дээ... Намайг хүртэл хэлэх үггүй болгочихдог юм чинь"

Завсарлагааны цагаар Жонгүг Тэхёныг хүлээн зогсож байх ба өмнөх өдөр шигээ гартаа савтай хоол барьсан байх аж. 

"Хён хамт идэх гээд хоол бэлдээд ирсэн"

"Найзтайгаа хамт суувал дургүйцэхгүй биз дээ?"

"Үгүй дээ. Тэгвэл би ч бас найзыгаа дуудчихъя"

Жонгүг тэдэнтэй хамт гадаах сүүдрэвчинд суун хоолоо идэхээр зэхэв. Тэдний араас Жонгүгийн найзууд бололтой хоёр залуу ирэн суух аж.

"Бүгдээрээ ирчихсэн юм чинь танилцах уу?"

Жонгүгийг ингэж хэлэхэд Тэхёны найз толгой дохин гараараа үсээ самнаад нэрээ хэлэх гэтэл Тэхён амыг нь таглан "Энэ миний найз Ким Сокжин"

"Сайн байна уу? Ким Жунин гэдэг"

"Намайг Ким Намжүүн"

"Тэгэхээр... Жон Жонгүгийн найз байх нь ээ?"

Сокжин Намжүүн рүү харан ингэж хэлэхэд бүгд гайхсан янзтай тэдэн рүү харав. 

"Тийм ээ... Хён"

"Танилууд юм уу?"

"Тоох хэрэггүй дээ. Хоолоо идэцгээе"

Сокжин ингэж хэлээд хоол руу харвал Жонгүг гаран дахь савхаа түүнд өгөв. 

Бусад нь ч мөн хамт идэхээр ойртон суухад Жонгүг найзуудыгаа хойш нь түлхсэнээ "Та нарт хүрэхгүй ээ" гэх нь тэр. 

"Тэгвэл яах гэж дуудсан юм?" 

"Тэхён ах найзтайгаа сууна гэхээр нь өөрийгөө ч тэр Сокжин ахыг ч тэр эвгүй байдалд оруулахгүй гэж дуудсан юм.

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Waar verhalen tot leven komen. Ontdek het nu