13. Танилц!

638 122 3
                                    

/Харилцан яриа ихээр гарна гэдгийг эхлээд хэлье/

"Ямар гээч хүмүүс гэртээ цуглуулчихсан юм?"

"Миний хайртай хүн. Бас охин нь"

"Ааваа кинон дээр гардаг хүн"

Солхён аавынхаа араар орон ингэж хэлэхэд Тэхён толгой дохин тэднийг харан зогсоно.

"Яасан гэнэ ээ?"

"Ээжээ танилц миний хайртай хүн. Таныг юу ч гэсэн би бодлоо өөрчлөхгүй гэдгийг эртхэн хэлье. Би одоо тэр үеийнх шиг өсвөр насны жаахан хөвгүүн биш"

"Нэр?"

"Б-би юу?"

Жонгүгийн ээж Тэхён руу харцаа шилжүүлэн асуухад Тэхён сандарчихсан үгээ ч олигтой хэлж чадахгүй байх аж. 

"Тэгээд би байх уу?"

"Ким Тэхён гэдэг"

"Нас?"

"25"

"Гэр бүл чинь?"

"Эцэг эх маань салаад 6 жил болж байгаа. Охинтойгоо хоёулаа"

"Ээж чинь юу хийдэг юм?"

"Зураач"

"Нэр нь?"

"Кан Тэхи"

"Тэгвэл аав чинь?"

"Тэгүд бакери ажиллуулдаг Ким Жэхён"

"За за"

Хормын дотор байцаалт өгөөд дууссан Тэхён сая л нэг бүтэн амьсгаа авах шиг болов.

"За за гэдэг чинь юу гэсэн үг юм?" Жонгүг гайхсан янзтай ээжээсээ лавлан асуув.

"Зөвшөөрч байна гэж байна. Тэхигийн хүү болохоор"

"Баярлалаа ээжээ!"

Тэр урагш хэд алхан ээжийгээ чанга гэгч тэврэн авав. 

"Гэхдээ Кан Тэхи гэж миний бодож байгаа хүн мөн үү?"

"Тийм ээ мөн. Тэхи гэдэг зураач ховор шүү. Дахиад байх ч үгүй байх"

"Сайхан тохиол байна шүү"

"Би үнэхээр энэ хүүхдийг Кан Тэхигийн хүү болохоор л зөвшөөрч байна"

Жонхван багахан инээмсэглээд ингэж хэлэхэд Тэхён ч бас инээмсгэлэн дотроо хэдэн мянган удаа талархаж байв. Мэдээж ээждээ.

Тэд Жонгүгийн шууд анин хоёул өөд өөдөөсөө харж суугаад яриа өрнүүлж эхлэв. 

Гологдож үлдсэн Жонгүг аргаа барахдаа хүүхдүүдтэйгээ тоглохоор өрөө рүү нь оров. 

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Where stories live. Discover now