15. Хайж олно

597 123 1
                                    

Тэхён инээмсэглэсээр цааш явахад түүний ээж их юм бодсонгүй ширээнд суун найзуудтайгаа нэгдэв. 

Бяцхан үдэшлэг дуусах шатандаа орж төрсөн өдрийн эзэн бэлгээ хүлээн авч эхлэх ба Тэхён одоо л цаг нь гэх шиг Жонгүгийг хөтөлсөөр тэдний өмнө очин зогсоод ээжийгээ дуудлаа.

"За?"

"Би танд хүргэнийг чинь танилцуулах гэсэн юм. Танилц Жон Жонгүг"

"Юу?"

"Санаж байгаа бол манайд байсан бүлтгэр хүүхдийн аав нь"

Тэхи хэсэгтээ юу хэлэхээ мэдэхгүй эргэлзэж сууснаа гэнэт босч ирэн Жонгүгийг дагуулан нэг тийш явав. 

"Ичих нүүр алга уу чамд?!"

"Яагаад ичнэ гэж? Эрэгтэй хүн хайрласан гэж үү?"

"Чиний ямар хүнтэй суух надад хамаагүй. Миний шийдэх асуудал биш. Чи хэлэх цагаа буруу сонгочихлоо! Охины чинь ээжийн эх нь энд сууж байхад өөдөөс нь хараад ичих ч үгүй ингээд найз залуугаа танилцуулж л байдаг. Бүр төрсөн өдрөөр нь шүү!"

Тэр ингэж хэлээд буцан явахад Тэхён юу хийчихсэнээ сая л ойлгов. Тэр ээждээ хэлэх гэж сандарч байхдаа нөгөө эмэгтэйг бодолцож үзэлгүй хаячихсан.

Гэсэн ч тэр инээмсэглэсээр буцаж очин Жонгүгийн гараас барин хойш гал тогоо руу оров.

"Ээж чинь зөвшөөрсөнгүй юу? Их ууртай харагдсан"

"Харин тийм ээ... Хэцүүхэн л байх бололтой"

"Зүгээр дээ. Хоёулаа бүтээх болно. Болохгүй бол ээжид хэлчихье л дээ. Найзууд юм чинь-"

Жонгүгийн хошуугаа бага зэрэг цорвойлгох, шал гөлрөн үгээ зөөж ядах нь яах ч аргагүй эгдүүтэй харагдах ба Тэхён тэсэлгүй хүзүүнээс нь татан үнсээд авсан юм.

"Хэрэггүй ээ. Би зүгээр л чиний яахыг хармаар байсан юм. Ээж татгалзаагүй ээ. Битгий санаа зов"

Тэр инээмсэглэсээр Жонгүгийг тэврэхэд Жонгүг ч зөрүүлэн тэврэв. 

Хажуунаас нь хэн нэгний хоолой засах сонсогдох хүртэл тэр хоёр бие биедээ эрхэлж зогссон аж. Хоёр эрэгтэй хүн бие биедээ эрхлээд зогсохыг харах аавд нь эвгүй байсан байлгүй. 

"Юу... Ээж чинь зөвшөөрсөнд баяр хүргье"

Тэр ингэж хэлчихээд амттан өрсөн хавтан барьсаар гарахад тэр хоёр өөрсдийгөө шоолон баахан инээлдэв. 

"Эмээ энийг танд өвөө өгүүлсэн"

"Солхёны өвөө! Энийг танд өгөөрэй гэсэн"

Солхён эмээдээ нэг захиа Руүн өвөөдөө нэг захиа аваачиж өгөх ба тэд түүнийг нь уншин бага зэрэг инээмсэглэх тэд хоёр талаасаа уулзан хамт сууцгаав.

"Бүтчихлээ!"

Солхён гар гараасаа барилцах тэднийг харан ингэж хэлээд өнөөх ахлах ангийн царайлаг ах руу инээмсэглэв.

"Баярлалаа ахаа!"

"Зүгээр дээ. Би харин ч зөв зүйл хийсэн гэж бодож байна"

"Ахаа та намайг том болох хүртэл хүлээж чадах уу?"

"Яах гэж байгаа юм?"

"Би том болоод тантай үерхмээр байна"

"Би тийм их таалагдсан юм уу?"

"Мм. Та үнэхээр царайлаг бас... үгүй ээ та үнэхээр таалагддаг"

"Тэгвэл одооноос л үерхэчихье. Би ч гэсэн чамд сайн"

"Нээрээ юу?"

"Тэгэлгүй яахав. Яаж ийм хөөрхөн охинд хайргүй байж болох юм?"

Тэр Солхёныг өхөөрдсөөр ингэж хэлээд өвөр дээрээ суулган хацар дээр нь үнсэв.  

"Солхёнаа хурдлахгүй бол бид оройтох нь байна"

Ажлын цаг дуусч тэд явах гэсэн ч Солхён өнөөх сурагчаас салахгүй зууралдан холдох шинжгүй байв. 

"Солхёнаа чи явах хэрэгтэй шүү дээ"

"Тэгвэл хоёулаа дахиад уулзаж чадахгүй шүү дээ. Би салмааргүй байна!"

"Бид салахгүй за юу? Дараа заавал уулзах болно. Амлая!"

Тэр Солхёныг аавд нь тэврүүлээд хацар дээр нь нэг үнсэн гараа далласаар яваад өгөв. 

"Ганцхан өдрийн дотор их дасжээ?"

"Дасаад бүр үерхчихсэн юм чинь"

Тэхён охиныхоо ярианд инээд алдсаар машиндаа суулгаад аавынхаа гэр лүү хөдөлцгөөв. 

Бүгд гэрт орж ирсэний дараа Солхён ямар нэг юм хайх мэт ийш тийш харсаар эцэст нь олоогүй бололтой өвөөгийнхөө гараас барьж аваад "Эмээ яасан юм? Би уг нь та хоёрыг эвлэрчихсэн гэж бодсон юмсан"

"Эмээ нь гэртээ харих ёстой шүү дээ. Тэр захиа чиний хийсэн ажил байх аа?"

Жэхён Солхёны өмнө суугаад ийн асуухад Солхён урвайсаар толгой дохиход тэр бага зэрэг инээмсэглэх шиг болоод "Баярлалаа. Чиний ачаар би түүнд өөрийгөө зөвөөр ойлгуулж чадсан" гэх аж. 

Солхёнд хэдий санаа нь байсан хэдий ч бичиж чадахгүй юм болохоороо өнөөх сурагчаар тус тусад нь захиа бичүүлээд өөрсөө дугтуйг хийн нэгийг нь Руүнаар өгүүлээд өөрөө нэгийг нь дамжуулж өгсөн аж. Тэрээр өвөө эмээ хоёроо эвлэрүүлэхийг хүсч байсан юм. 

"Ааваа унтчихсан уу?"

"Үгүй ээ. Яасан?"

"Би тэр ахад үнэхээр дурлачихаж"

"Ямар ах?"

"Тэр царайлаг ахад. Тэр надад сургуулиа төгсөөд хаана сурж ямар мэргэжилтэй болохоо хэлсэн. Би том болохоороо заавал хайж олно"

За энэ хүүхэд чинв хайр дурлалдаа шатаад эхэллээ дээ хха

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Where stories live. Discover now