17. Би жирэмсэн!

616 121 13
                                    

Ширээнд чимээгүй байдал үүсчээ. Тэхён юу гэхээ мэдэхгүй байгаа ч хэнээс болсоныг нь сайн мэдэж байв. 

Жүхён. Тэр балетчин болох хүсэлтэй байсан. Гэвч яагаад ч юм орхичихсон. 

"Хэзээнээс?"

Хэсэг чимээгүй байсны эцэст Тэхён ингэж асуув. 

"Хоёр жилийн өмнөөс"

"Дугуйлангийнхаа төлбөрийг?"

"Ээж хийж өгдөг. Санаж байна уу? Цэцэрлэгээс алга болчихдог өдрийг? Тэр өдөр ээж надад шаахайгаа бэлэглэсэн юм"

"Яагаад надад хэлээгүй юм бэ?"

"Та зөвшөөрөхгүй байх вий гэж айсан юм"

Тэхён хүндээр санаа алдаж нүүрээ хоёр гараараа үрснээ "Би чамайг ойлгох байсан. Чамд чанга хатуу ханддаг байсан нь үнэн. Гэхдээ хүсэл зорилгыг чинь хорьж чадахгүй шүү дээ"

Түүний гар өөр дээр нь ирсэнд Солхён аав руугаа харан баярласандаа эсвэл айсандаа цийлгэнэсэн нулимсаа арчаад бага зэрэг инээмсэглэх шиг болоод "Баярлалаа ааваа"

Дараа өдрөөс нь Солхён хичээлдээ явж эхэлсэн ба орой нь дугуйландаа явж тарахад нь Руүн тосч авдаг болов.

"Руүнаа чи анагаахын сургууль хаана байдгийг мэдэх үү?"

"Яах гэж байгаа юм?"

"Би сүүлийн нэг сар нэг хүнийг зүүдлээд байгаа юм. Зүгээр л зүүд гэж бодсон ч улам л бодитой санагдаад болж байсан ч юм шиг..."

"Хэзээ юм шиг байна?"

"Байзаарай!... Тэр чинь төрсөн өдөр байсан. Тэгэхээр ажилдаа гарчихсан юм байна. Тэгэхэд надад 17 настай гэж хэлсэн шүү дээ"

"Тэгээд олоод яах юм?"

"Тэр надтай дахиад уулзана гэж амласан. Бид үерхэсэн"

"Тэгэхээр тэр чинь... MY GOD!! 31 тэй юм байна шдээ. Мартаж үз"

"Тэгвэл ядаж эхлээд албан ёсоор салах хэрэгтэй шдээ. Би олно оо"

Солхён сарын өмнөөс эхлээд 17 настай өнөөх царайлаг ахтай уулзсан тэр өдрийг зүүдэлж эхэлсэн ба бага багаар санаж одоо бүр олохдоо тулчихаад байгаа юм.

Гэвч тэр нэрийг нь ч мэдэхгүй.

"Өвөө!"

"За охин минь?"

"Та санаж байна уу? Нөгөө нэг Жонгүг ахыг анх Тэгүд очдог өдрийг?"

"Санаж байна аа. Яасан?"

"Тэр өдөр Руүн бид хоёрыг нэг ах харж байсан даа. Тэрний хаана байгааг мэдэх үү?"

"Юу болоо вэ?"

"Уулзах хэрэг байгаа юм аа"

"Энд эмч хийж байгаа. Би эмчилгээгээ хийлгэдэг юм"

Тэр ч азтай байна шүү.

Түүний хаана байгааг мэдсэн даруйдаа л Солхён аавыгаа шалж эхлэх ба Тэхён Жонгүг хоёр яах ч аргагүйдээ ажлаа орхин орой нь Тэгү рүү гарсан юм.

"Өвөө!!!"

"Та нар чинь юу болоод гэнэт хүрээд ирж байгаа юм? Хэлж ярихгүй"

"Харин Солхён өдөржингөө гуйж гувшаад яах ч аргагүй хүрээд ирлээ"

"Өвөө хоёулаа өрөөнд чинь оръё"

Солхён өвөөгөө хөтлөн өрөө рүү нь яваад орчихсонд тэд юу гэхээ ч мэдэхгүй мөрөө хавчин зочны өрөөнд нь орон сууцгаав.

"Аль эмнэлэгт ажилладаг юм?"

"Нэрийг нь санахгүй байна аа. Гэхдээ эндээс гараад зам дагаад явахад хамгийн түрүүнд л таардаг юм"

"Таны эмчилгээ хэзээ вэ?"

"Долоо хоногийн дараа"

"Болохгүй нь ээ? За за тэгвэл өөрөө л арга бодохоос"

Солхён яаж эмнэлэгт очих талаараа бодсоор өрөөнөөс гаран Руүны хажууд суув.

"Юу ярьсан юм?"

"Нууц"

"Аав энэ Солхён сүүлийн үед хичээл таслаад болохгүй байхаар нь яг харж суж байгаад асуусан чинь надаас нууцаар..."

Тэхён аавыгаа сугадаж аван ярьсаар алга болоход Солхён эмнэлэг орох шалтаг л бодон сууна.

"Солхёнаа юу болсон юм? Нэг л хачин..."

"Жонгүг ахаа надад туслаач. Би эмнэлэг орох хэрэгтэй байна"

"Яах гэж? Өвдөө юу? Алив хаана-"

"Өвдөөгүй ээ. Нэг тийм шаардлага байгаа юм"

"Тэгвэл... Намайг аав гэж дууддаг болно гэвэл нэг арга бодож өгье"

"Тохирлоо!"

"Хёни?"

"За хонгор минь?"

"Бидэнд ярилцах нэг сэдэв гарчихлаа"

"Юу?"

"Юу гэхээр... Солхён..."

"Би жирэмсэн!"

Манай охин ч баллаж тавина шүү дээ

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Where stories live. Discover now