18. Нас ямар хамаатай юм?

615 114 14
                                    

Бүгд гацаж орхив.

"Яасан гэнэ ээ?"

"Би жирэмсэн"

"Хэнээс тэр вэ?!"

"Нөгөө... Руүнаас!"

Үе мултарсан царайлаг ахтай уулзах гэж яаж хөглөж байгааг нь чимээгүйхэн шоолж байсан Руүн ууж байсан ундаандаа хахан тэрүүгээр нэг юм болох бол Солхён сандрал дундаа живчихсэн байсан юм.

"Дахиад хэл дээ? Би буруу сонссон уу? Эсвэл чи үнэхээр Руүн гэчихэв үү?"

"Тэр чухал биш ээ. Эмнэлэг орох хэрэгтэй. Тестээр шалгасан чинь тэгж гарчихсан юм. Шинжилгээ өгөөд үзвэл тодорхой болих байх. Явцгаая"

Солхён шууд босч ирэн үүд рүү очиж хувцсаа өмсөн гутлаа углахад Тэхён их л ууртай харагдсан ч ямар нэг юм хэлсэнгүй. Тэр уураа хянах гэж хичээж байна.

Эмнэлэг дээр ирсэн тэд яахаа мэдэхгүй зогсох бол Солхён угаалгын өрөө орно гээд алга болсон байв.

Тэгж явахдаа харчихсан. Хайж байсан хүнээ. Гэрэлтсэн инээмсэглэл эгдүүтэй төрх нь одоо ч хэвээрээ тэр коридор даган яг өмнөөс нь алхаж байсан юм.

"Сайн байна уу?"

"Сайн сайн уу?"

Тэр толгой бөхийлгөн мэндэлчихээд цааш явах гэхэд Солхён хувцасных нь араас зулгаан зогсоогоод "Та...намайг санахгүй байна гэж үү?"

"Заа байз... Хэзээ ирж эмчлүүлсэн билээ?"

"Үгүй ээ. Эмчилгээ хийлгээгүй. Та надтай уулзана гэж амласан шүү дээ. Та намайг найз охиноо болгосон. Санаж байна уу?"

"Би тэгсэн гэж үү?"

"Ким Солхён. Намайг Ким Солхён гэдэг"

"Уучлаарай би тийм хүн танихгүй. Хүн андуурсан бололтой"

Эмч залуу ингэж хэлээд явах гэсэнд Солхён дахиад л гараас нь татав.

"Андуурсан байх ёсгүй ээ! Би хэчнээн ой тогтоолт сайтай билээ дээ. Таны царай яг хэвэндээ байхад. Би Ким Жэхён гэдэг хүний ач охин"

"Аан... Одоо л саналаа. Чи тэгэхээр тэр охин байх нь ээ? Үнэхээр том болчихжээ?"

"Санахгүй нь л гэж айлаа"

"Ийм том болчихоор чинь яаж таних юм бэ?"

"Тантай уулзах гэж юу болсон гэж бодно. Ингэхэд таныг хэн гэдэг юм бэ?"

"Жимин гэдэг. Пак Жимин"

"Яг тань шиг эгдүүтэй нэр байна" 

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Where stories live. Discover now