22. Merry Christmas! [ending]

926 125 12
                                    

"Жон Руүн, Ким Минжон хоёрын ээлж юм байна. Сайн цэвэрлэчихээд яваарай"

Хичээл тарах үед ангийн багш ингэж хэлээд ангиас гарахад сурагчид ч даган гарч Руүн Минжон гэх охинтой хамт үлджээ.

"Чи цэцгээ услаад самбар арччих. Би хог шүүрдчихье"

"Ойлголоо"

Руүн хогийн шүүр барин хойноос нь эхлээд шүүрдэж эхлэхэд нөгөө охин нь цэцэг услах ус авчрахаар ангиас гарах аж.

Руүныг хогоо шүүрдэж дуусахад Минжон самбараа арчих ба дээд хэсэгт нь хүрэхгүй дороо багахан үсрэх нь Руүнд эгдүүтэй санагдан алчуурыг нь гараас аваад арчиж өгөв.

"Баярлалаа"

"Чамайг ийм жижигхэн гэж бодсонгүй"

"Жижигхэн?"

Ичингүйрэн инээмсэглэж байсан охины царай эрс өөрчлөгдөж хөмсгөө зангидаад "Би жижигхэн биш! Чи л хэтэрхий өндөр байгаа юм"

"За за за. Ойлгосон"

Руүн айж байгаа дүр эсгэн хойш хэд алхахад Минжон түүн рүү харж байснаа бага багаар урагшилж эхэлсэнд Руүн ч даган алхам бүртэй нь зэрэгцэн ухарсаар л байв.

"Цас..."

"Юу?"

Минжон Руүныг шахан урагшлахдаа удаанаар будран орох цасыг цонхоор харсан байжээ. 

"Цас орж байна"

Руүн бүлтгэнэсээр эргэж харахдаа бага зэрэг инээмсэглэв. Руүн цасанд дуртай. Тэхён ч бас.

"Би өвөлд бас цасанд дуртай"

Минжоныг инээмсэглэсээр ингэж хэлэхэд Руүн цонхоо онгойлон түүний гараас барьж аван гадагш гаргав. Том том цасан ширхэгүүд гаран дээр нь унан хайлах нь түүнд хангалттай их баяр баяслыг өгч байсан юм. 

"Чи сонссон уу?"

"Юуг?"

"Анхны цас ороход хайртай хүндээ сэтгэлээ илчилвэл хайр нь биелдэг гэсэн"

"Сонсож байсан юм байна"

"Руүнаа би чамд сайныг чи мэднэ шүү дээ. Гэхдээ өнөөдөр ингээд анхны цас орж байгаа болохоор албан ёсоор хэлчихье"

Охин түүний нүд рүү тасралтгүй ширтэн ингэж хэлэхэд Руүн гайхахын оронд зүгээр л зөөлнөөр тэврэв. 

"Би мэднэ ээ. Өнөөдөр цас орно гэж сонсоод Солхёны ээлжийг чинийхтэй сольчихсон юм. Анхны цасыг чамтай хамт харах гээд"

𝐓𝐫𝐨𝐮𝐛𝐥𝐞 𝐌𝐚𝐤𝐞𝐫ᵛᵏ |✔|Donde viven las historias. Descúbrelo ahora