Rain /비/

920 83 5
                                    

Усан бороо цутгаж , хүмүүс ийш тийшээ гүйлдэн, цахилгаан цахьхад зугтаж байхад
Хэн нэгэн л ганцаараа тэнгэр өөд харж инээмсэглэн зогсоно...

Энэ хүн бол би Кан Сүён.

Хур тунадастай гэдгийг мэдсээр байж шүхрээ орхин гарч бороонд норохыг хүсдэг бороонд дуртай нэгэн.

Борооны гайхалтай үнэр, нүүрэн дээр туслах бороон дуслууд, нүдийг минь гялбуулах аянга цахилгаан намайг аз жаргалтай болгоно...

Энэ гайхалтай мөчийн дараах нэг аяга капучино амаар минь уусан орж ,биеэр минь тархаж, халуун мэдрэмж төрүүлэхийг төсөөлөн алхсаар үргэлж ордог кафе руугаа зүгэллээ.

Тэр кафен эзэн бол миний хамгийн хайртай
Ким Ёнүг эгч минь. Нас тогтсон найрсаг эмэгтэй. Аав ээж шиг минь намайг ойлгож, хайрлаж , тусалж , дэмждэг анхны хүн минь. Бас түүнийг гайхалтай кофе чанадаг гэдгийг дурьдсан нь зөв байх.

"Сайн уу? Эгчээ.Би ирлээ. Гадаа ямар гоё байна аа" гэж хэлсээр нүүрний урдуур орох нойтон үсээ чихнийхээ ардуур хийн инээсээр хаалга онгойлгон орвол эгч байхгүй оронд нь нэг залуу зогсож байв.

Түүний цэвэрхэн эгдүүтэй хүүхэд шиг царай, кофе хийх арга барил гээд бүх зүйл нь анхаарлыг минь татлаа. Үнэхээр царайлаг залуу байна....

Түүнийг хараад инээмсэглэл минь хормын төдийд сандралаар солигдлоо. Санаа зовсоор байнга суудаг цонхны хажуу талын суудалд очин суухад тэр хажууд ирэн зогсоод
"Юу захиалах вэ?" гэж надаас асуулаа. Хоолойны өнгө нь бүр тасархай юм. Амьдралдаа хэн нэгний хэлэх үгнээс ингэж ичиж санаа зовж үзсэнгүй.

Сандарч гацсаар "Нэг К-Капучино" гэж хэлэхэд тэр толгой дохин цааш явлаа.

Эгч яасан болоод энэ залуу ажиллаж байгаа юм бол.?Өчигдөрхөн надтай инээлдээд сууж байсан юмсан гэж бодон цонхоор ширтэн суув.

Тун удалгүй өнөөх залуу тавцантай халуун капучино барьж ирсээр урд минь тавьлаа.
"Ямар хурдан чанаа вэ?" гэж асуувал
"Уухгээд чанаж байтал үйлчлүүлэгч та орж ирсэн юм аа" гэж эелдэгээр хэлэхэд түүний энэ боловсон занг биширсээр Капучиногоо аван уулаа.

Эгчээс дутуугүй сайхан чанасан байна шүү гэж бодож суутал тэр хажууд минь өөр нэг аягатай кофе барьж ирээд
"Цуг сууж болох уу?" гэхэд нь сандран толгой дохьлоо...

Анхны харц худлаа биш

Cappucino /카푸치노/Where stories live. Discover now