Special coffee /스페셜 커피/

435 68 2
                                    

Эгчээс дутуугүй сайхан чанасан байна шүү гэж бодож суутал тэр хажууд минь өөр нэг аягатай кофе барьж ирээд
"Цуг сууж болох уу?" гэхэд нь сандран толгой дохьлоо...

Биднээс өөр хүн кафед байгаагүй тул анир чимээгүй байв.
Юу яриахаа мэдэхгүй зүгээр л цонхоор гадаах орчиныг ширтэн сууна.
Ер нь танилцаачгүй хүнтэйгээ юу ч ярихын билээ.?

-"Эгч яасан юм? Та яагаад энд байгаа юм?"гэж асуулаа. Харваас манай үеийн хүн байсан ч хүндэтгэж та гэлээ...

-"Аан би цагийн ажилтан байгаа юм аа.
Өөрөө ингэхэд намайг яагаад хүндэтгэж яриад байгаа юм зүгээр чи гэсэн ч болно оо. Бид нэг үеийнх байх" гээд нүүрэндээ хөнгөхөн инээмсэглэл гаргалаа.

Кофе-гоо ууж дуусан цүнхээ аван гарах гэтэл
-"Өршөөгөөрэй. Шүхэр авч явах уу?" гэхэд нь гараа савчин толгой сэгсрээд
-"Хэрэггүй дээ. Чамд л илүү хэрэг болох байх"

-"Яалаа гэж дээ.Гадаа бороо орж байна. Их даарвал ханиад хүрнэ.Тэглээ ч кафе хаах болчлоо. Дургүйцэхгүй бол би чамайг шүхэртэй цуг хүргээд өгье" бороонд норох дуртай би борооноос татгалзаж шүхрэнд зөвшөөрсөн юм.

Ингэж л би хэн нэгнээс болж бороон дундуур нэг шүхрийн дор хамтдаа алхалж сандрал гацалт дунд харьсан юм даа...

****

Ар араасаа лекц, семинаруудын цагууд өнгөрөн одно. Их сургуульд сурна гэдэг тийм амар биш.
Өнгөрсөн жилийг бодвол одоо арай тасаж эхэлж байгаа ч багш нарын ааш зан, ая эвийг олох гэж нилээдгүй зүдэрнэ...

Хичээлийн дараа даалгавар, бие даалтаа хийдэг ганцхан газартай. Тэр бол Ёнүг эгчийн кафе.
Анх нээгдэж байхад нь сонирхон орж кофег нь ууж үзтэл амтанд нь дурлачихсан.

Хэн ч Ёнүг эгч шиг тэгж чанаж чадахгүй. Үүнээс цааш байнга үйлчлүүлдэг болсон юмдаа.

Цонхны хажуу талын тэр нэг суудал дээр байнга сууж, бүхий л цаг мөчөө тэнд өнгөрөөж Ёнүг эгчтэйгээ хамтдаа байх болсон.

****

Явсаар Кафены үүдэнд ирэн хаалга түлхэн орлоо.Ёнүг эгч дахиад л алга. Юу болсон юм бол нилээн хэдэн өдөр үзэгдсэнгүй...

"Нэг аяга Капучино" гэж залхиалгаа өгөөд суудаг суудалдаа суулаа. Нилээн удсаны эцэст
Нөгөө залуу тавцантай кофе барьсаар урд минь тавихад дээр нь маш эгдүүтэй хаана ч байхгүй өвөрмөцөөр зүрх зурсан байв.

-"Байнга Капучино захиалах юм аа"

-"Аан тийнн"

-"Сэтгэлээ гарган чанаж бас зурсан шүү" гээд тэр ичин өөр тийшээ харахад нь би зориг гарган

-"Сүён....Кан Сүён гэдэг . Танилцья" гэсээр гараа сунгалаа. Дөнгөж сая юу гээд хэлчихсэнээ бодон өөрийгөө зүхэж гараа татан авч байтал

-"Ким Минсок" тэр гарыг минь барин инээлээ.
Цааш юу гэхээ мэдэхгүй аль аль нь ичиж сандарч гар бариастай чигээр байхад нэгэн үйлчлүүлэгч орж ирэн бид ухаан орж тус тусын зүйлээ хийлээ.

Минсок надруу харан
"Чи чанаж үзмээр байна уу? Заагаад өгье"

-"Өөрөө кофегоо чанаад сурчихвал энд дахиж ирэхгүй л байхдаа" гэхэд Минсокын царай нь барааснаа
-"Тэгвэл чи энд л чанаж чадна. Тусгай жортой чшшш " гээд хүүхэд шиг долоовор хуруугаа урууландаа хүргэв.

Үйлчлүүлэгчийн захиалгыг Минсок чанаж харин би түүнийг даган хийнэ. Нөгөө онцгой жорыг хүлээн алхам бүрийг ажиглахад юу ч байсангүй.
-"Онцгой зүйл нь юу юм бэ?" гайхсаар асуухад

-"Би" гээд тэр өөрлүүгээ заалаа...

Онцгой зүйлсийн бүтээгчид нь илүү онцгой

Cappucino /카푸치노/Where stories live. Discover now