🍓Special part🍓

301 43 6
                                    

-"Ким Минсооооккккк"

-"Яасан бэ? Хайраа" нүдээ нухалсаар гараа тулан газраас босвол Сүён хаалгаа хаан тортой зүйлээ газарт тавьлаа.

Сүён "Охин хаана байна? Чи яагаад энд унтаж байгаа юм бэ? Минсокоо"

-"Бид хоёр цуг суугаад тоголж байсан шдээ. Энд л байна шдээ" гээд гарт баригдах зүйл рүүгээ харвал бамбарууш тэвэрчихсэн сууж байв.

Гайхсаар харцаа Сүён рүү шилжүүлвэл
-"Хоёрхон цаг охиноо харж бай гээд байхад унтчихаж байгаа юм уу?" сандарсаар гутлаа шидлэн нөгөө өрөөрүү тэр гүйлээ.

Толгойгоо барьсаар босон гүйвэл нөгөө өрөөнд орон дээр Миён маань унтаж байлаа. Түүнийг харангуутаа санаа амран хаалга түшин зогсон ташаагаа тулаад
-"Би чамайг ирэхээс өмнө унтуулчихсан байсан юм өө" гээд томроход

Сүён "Тийм л гэж найдья" гэсээр тэр Миёны духан дээр үнсчихээд хаалга руу зүглэлээ.

Дэлгүүрээс авсан зүйлсээ хөрөгчинд хийчихээд хоол хийн зогсож буй түүний ардаас тэврээд
-"Хайраа маргааш хоёулангийх нь танилцсаны 6н жилийн ой. Болзоонд явах уу?"

Сүён "Охиноо яах юм?Гурвуулаа цуг явья"

-"Гурвуулаа хамтдаа л явья. Алив би хоол хийчихье чи амар" гээд ногоо хөшиглөлөө.

Сүён "Миний нөхөр ч халамжтай шүү" тэр буйдан дээр суутал удалгүй охин минь сэрэн өрөөнөөсөө гарч ирлээ.

****

"Хатагтай нар минь бэлэн үү?" бугуйн дахь цагаа харан зогсож байтал

"Аав аа, би бэлээн. Намайг хардаа" гэсээр миний гүнж даашинзныхаа хормойг барин надруу гүйхэд нь доош суун тэвэрч аваад

"Миний гүнж яасан хөөрхөн юм бэ?" дээш өргөн тэвэрч нүүр нүдгүй үнсэхэд тэр минь хүзүүгээр гараа оруулан тэврээд хацар дээр минь үнслээ.

"Аав аа нүдээ аниж бай. Ээж одоо гарч ирнэ" гэхэд нь нүдээ аньлаа. Удалгүй

"Одоо нээ" охин минь жижигхэн гараа нүднээс минь авахад харвал урд минь сахиусан тэнгэр дүрээрээ зогсож байв.

Тэр хоёр минь энгийн мөртлөө хээнцэр загварын даашинз хослон өмссөн байх бөгөөд эхнэрээ харах төдийд л нүд минь гялбалаа.

****

Өдөржин гадуур явж зугаалсаны эцэст охиноо дундаа хөтөлсөөр Ёнүг эгчийн кафены хаалгыг онгойлгон орлоо.
Сүён "Сайн уу? эгчээ бид ирлээ" инээсээр тэвэрч авахад нь тэд инээлдсээр хоорондоо мэндэлцгээлээ. Дараа нь

Ёнүг эгч "Сайн уу? Миёноо ямар том болоо вэ? Алив сууцгаа юу захиалах уу? Миён маань ирсэн болохоор эгч нь өнөөдөр хүссэн бүхнийг нь үнэгүй өгнө өө"

Миён "Тийм эээ, эгчээ би тэгвэл бялуу идмээр байна" Сүёний байнга суудаг байсан цонхон талын суудал дээр очин суулаа.

"Чи санаж байна уу? тэр нэгэн аадар бороотой орой чи инээмсэглэсээр орж ирж билээ. Бусад хүмүүс бороонд норон цугтан гүйж байхад чи минь л гацаараа инээж байсан. Тэгээд л бид анх танилцсан. Чи энд байнга сууж хичээлээ хийдэг байсан. Хажуунаас чинь хараад л зогсож байдаг байж билээ. Харин одоо гурвуулаа болчихсон" охиныхоо гарыг үнсээд дараа нь Сүён-рүү ойртон уруул дээр нь үнсэхэд

Миён "Тийм ээ. Ашгүү дээ" гэсээр охин минь гараа дээш өргөн орилоход

"Яасан бэ? Миний охион" бид инээсээр охин руугаа харвал

Миён "Эмэгтэй эрэгтэй хүмүүс уруул дээрээ үнсэхээр хүүхэдтэй болдог гэсэн. Би тэгэхээр дүүтэй болно"

"Чи дүүтэй болохыг хүсэж байна уу" гэж охиноосоо асуутал Миён инээмсэглэсээр толгой дохилоо.

"Дүүтэй больё гэнэ ээ" гээд Сүён рүү нүдээ ирмэхэд

Сүён "Хөөе хөөе би ажилдаа ороод удаагүй байгаа. Ингэж харахгүй шүү хүмүүс ээ. Тэглээ ч тэр чинь шууд үнсээд л үүсчихдэг зүйл биш шдээ"

Миён "Аав аа дахиад үнсэх хэрэгтэй юм шиг байна. Түрүүнийх болоогүй бололтой"

"Аав нь дахиад ээжийнх нь уруул дээр үнсчих болохоор ээж нь тун удахгүй дүүг нь гаргаж өгнө. Миний охин битгий санаа зов" гэж хэлж дуусмагц минь Миён инээд алдан алгаа ташлаа.

Миён "Тийм ээ. Миний дүү удахгүй эгчтэйгээ уулзах болохоор томоотой байгаарай" бяцхан гараа Сүёний гэдсэн дээр тавин илэхэд нь

Сүён "Үүсээчгүй хүүхдийг бүр төрүүлэх нь байна энэ хоёр чинь. Арай гэж турж байхад буцаад таргалахын байна лдаа" гэсээр Сүён надруу муухай харахад нь би гарнаас нь атгасаар духан дээр нь үнслээ...

Bur special part oruulmaar sanagdaad baisan bolohoor bichjihlee🥳💛Taalagdsan gedegt itgeltei bn Lacia nar minn🙏🏻❤️

Cappucino /카푸치노/Where stories live. Discover now