Moon /달/

267 48 0
                                    

Аав "Энд юу болоод байна"

"Манай сургуулийн найз шдээ" гэхэд бүгд уулга алдацгааж

Сонмин ах "Байж боломгүй юм. Хорвоо ч жижигхэн юмдаа"  гээд түүнийг инээхэд

Аав "Бид найзууд бидний хүүхдүүд найзууд хувь тавилан юм даа" гэсээр тэд инээлдэн сууцгаалаа.

Харин Сүён бидний хувьд маш хэцүү зүйл болсон юм. Нөгөө үнсэлтийн дараа бид юу ч яриагүй уулзалдаачгүй. Тэгсэн энд хэд хоногийн дараа ингэж уулзаж байхдаа яадаг байна аа.

*****

Сүёнийг аяга угаах гээд ширээн дээрхийг цэвэрлэж эхлэхэд нь түүнд туслахаар зөөлцөж эхэллээ.
Сүён "Хэрэггүй ээ. Чи очиж жимс ид" гэхэд нь толгой сэгсэгсээр татгалзлаа.Түүнийг аяга угааж байхад нь хажуугаар нь орон аяга тавгийг нь усаар зайлж өглөө.

****

Түүнтэй олигтой зүйл ярьж чадахгүй байгаадаа сэтгэл өвдсөөр байж сууж алдана.
Сүён "Аав би гарчихаад ирье. Удаан энд ирээгүй болохоор найзтайгаа уулзаад ирье"

"Ямар найз? Би цуг явах уу?Гадаа харанхуй болсон байна" гэж амьхандаа л сулхан асуусан минь хүн бүрт чанга сонсогдсон бололтой

Сонмин ах "Гадаа харанхуй болчихсон юм чинь Минсёктойгоо яв. Тэгэнгээ энэ хавиа танилцуул" гэхэд сэтгэл дундуурхан Сүён толгой дохих нь харагдлаа...

Үнэхээр гайхалтай мөчийг зориуд өгсөн мэт бүтэн сартай, цэлмэг тэнгэртэй, хөдөө болохоор ч тэр үү? гайхалтай сайхан агаартай байлаа.

Бидний хооронд чимээгүй байдал нилээн удаан морилсоны эцэст
"Ямар найз юм?Арай эрэгтэй хүн???"гэж түүнээс тэсэлгүй асуухад

Сүён "Худлаа хэлсэн юм аа. Энэ хажууханд морьны цүчээ байдаг юм. Тэнд байдаг морьд хөөрхөн болохоор хооллох гээд гарч ирсэн юм" гэж санаа алдах ч нүүрэндээ жижигхэн инээмсэглэл тодруулсан байгааг хараад багахан ч гэсэн баярлалаа.

****

"Сайн уу? Жиюун ахаа" гэсээр Сүён гараа даллан морьны цүчээнд орж ирэн инээмсэглэлээ.

Тэр нэгэн цагаан морийг хараад
"Сайн уу? Мими" гэсээр толгойг нь илэн эрхлүүлэв.

"Сүён оо чи морь унаж чадах уу?"

Сүён "Чадахгүй ээ. Тэгтээ моринд маш их хайртай" гээд Мимиг үргэлжлүүлэн хооллов.

"Тэгвэл хоёулаа унах уу? Би чамд зааж өгье" гэхэд түүний нүд нь гэрэлтсээр зөвшөөрлөө.

Мимиг гаргаж ирэн дээр нь мордож хашааг хэд тойрон морьтойгоо танилцаад Сүён дээр очин түүний гарнаас татан урдаа суулгалаа.

Сүён "Өндөр юм ааа" гээд инээмсэглэхэд нь

"Явлаа шүү" гээд гараа түүний урдуур явуулан жолооноос барин давхилаа.

*****

Бид ойн модон дундуур явж нэгэн булаг дээр ирлээ. Түрүүлж буугаад дараа нь Сүёныг өргөн буулгаад нэгэн модноос морио уян үлдээв.

Сүён "Энэ сарыг хараач ээ. Үзэсгэлэнтэй юм аа" нүдээрээ мишээх нь сарны гэрлээс ч тод гэрэлтэнэ. Хэдий харанхуй болсон ч бүх зүйл тодоос тод харагдаж байна.

Тэр даарсан бололтой гараа элгэндээ тэврэн алхахад нь гадуурх хүрмээ тайлан түүнд нөмрүүллээ.
Сүён "Баярлалаа" гээд өөдөөс минь харан инээх нь урьд урьдынхаасаа илүү үзэсгэнтэй харагдлаа. Магадгүй би түүнд өдөр өдрөөр илүү их дурлаж байх шиг байна...

Сарны гэрлээс ч тод гэрэлтэх чиний инээмсэглэлэл

Cappucino /카푸치노/Where stories live. Discover now