Back to school life/학교 생활로 돌아가다/

309 50 2
                                    

Сүёний талаас:
Багш: "Харилцаа сэдвийн тухай илтгэл тавихдаа багаар хуваагдана. Та нар өөрсдөө хуваагдах уу? Би хувааж өгөх үү?"

-"Та хуваачих аа багшаа" гэж оюутнууд орилолдоход

Багш: 1-р баг..... 2-р баг......
3-р баг: "Кан Сүён, Ким Минсок, У Сэүн тэгээд Ким Жүнмён, Мин Арим"
Сэдэв нь: Ахлах ангийн сурагчдын хосуудын харилцааг томчууд хүлээж авах нь

Сэүн "Багшаа энэ юу гэсэн үг юм бэ? Бид нар ахлах ангийн сурагчдын хосуудын амьдралыг мэдэхгүй шдээ"

Багш: Энэ бол та нарын асуудал гээд тэр цааш үргэлжлүүлэн баг хуваарьлалаа.

****

Манай багийнхан Ёнүг эгчийн кафед ирээд юу хийхээ төлөвлөхөөр цугларалаа.

-"Хэдүүлээ тэгэхээр юу хийх үү? Би бол ямар ч туршлагагүй шүү"

Жүнмён "Та нарт дүрэмт хувцаснууд чинь байгаа юу?" гэхэд бүгд толгой тохьцгоов.

Жүнмён "Тэгвэл хэдүүлээ хоёр хоёроороо хосууд болоод хүмүүс хэрхэн хүлээж авахыг бичиж авья"

Сэүн "Ммм.Тэгвэл сугалаагаар шийдье" гээд цаасан дээр юм бичин бэлдлээ.

"1, 2-ын 3аа" гээд урд урдаа байх цааснуудаас сугаллаа.
Минсок: 2дугаар
Арим: 1
Сэүн: 1 байна
Би: 2 гэхэд

Сэүн "Тэгвэл Жүнмён зураглаач. Угаасаа хөгшин царайтай юм чинь" гэсээр түүнийг инээхэд нь Жүнмёний царай нь бараагаад их л гунигтай харагдана.

****

Буцаад сурагч болсон юм шиг тийм мэдрэмж. Хичээл хичээл гэсээр байгаад гайхалтай дурсамж бүтээж чадаагүй миний сурагч нас.

Хүнтэй ч үерхэж үзээгүй сургуулийн өдрүүд минь
Хуурамч ч гэсэн хостой дүрд тоголох болсондоо баяртай байна.

Сэүн "Сүёнийг хараачээ. Яг л сурагч шиг байна шүү. Хэдэн жил өнгөрсөн ч гэсэн дүрэмт хувцас нь гайхалтай сайхан таарч байна шүү" Минсок Сэүнийг цохиж авсанаа

Минсок "Наад нүдийг чинь сохолчихно шүү" гэхэд Сэүн сонин инээсэнээ

Сэүн "Тэгэхээр та хоёр маш нялуун хосын дүрд тоголно. Олны анхаарлыг өөрсдөдөө татах ёстой. Жүнмён та хоёрыг болон хүмүүсийн сэтгэл хөдлөлийг бичих болно .Ойлгосон уу?" гэхэд нь бид тохиромжтой олны нийтийн газар олохоор гудамж уруудан явцгаалаа.

*****

Бид хөтлөлцсөөр хаалга нээн хоолны газарт орж ирлээ. 3дахь эгнээний суудал дээр Жүнмён камертайгаа сууж байгаа.
-"Сандраад байна аа" салганах гараа барьсаар Минсокт хандан хэлэхэд

Минсок "Бид өмнө нь жүжиглэж байсан шүүдээ. Тэрэн шигээ л гээд" түүнийг нүдээ ирмэхэд

-"Хайраа кино үзмээр байна" гээд түүний урдаас эгдүүтэй царайлан хэлсээр сандал дээр суухад бүх хүмүүс бидэн рүү харж эхэллээ.

Минсок -"Тэгэх юм уу? Миний гүнж. Хайр нь чамдаа хамгийн гоё кино үзүүлнэ ээ. Үнсье" гээд бид бие биедээ ойртож үнэслцэхийн даваан дээр нэгэн ах хажууд ирэн

-"Хүүхдүүд ээ. Больцгоо. Яасан зам замбараагүй юм? Ммммм?" гэхэд нь бид нэгэн рүүгээ хараад

-"Амжилттай" гээд инээлээ....

Хэдий хүсэж байсан
ч хэзээ ч хүрч чадахгүй зүйл гэж байдаг
Миний хувьд тэр нь чи

Cappucino /카푸치노/Where stories live. Discover now