Let's love /사랑 하자/

277 41 13
                                    

"Хайраа ажилдаа явах цаг боллоо. Сэрээрэй" гэсээр гал тогоонд хийх өглөөний цайгаа бэлдэж дуусахдаа ориллоо.

Хэдэн минутын турш ямар ч хариу үйлдэл байхгүй байсан тул унтлагын өрөөнд очвол Минсок маань унтсаар л байв.

"Минмин босоорой. Өглөөнийхөө цайгаа уугаад ажилдаа яв" гээд гараа явуулан нүд, хамар, уруул гээд хуруугаа явуулж оролдоход

"Заа" гэсээр тэр нэг нүдээ нээн хариуллаа.

"Хурдал аа" гээд босох гэтэл тэр гараас минь татаад өөр дээрээ хэвтүүллээ.

"Өнөөдөр 6н цагт ирж авна шүү. Сэүн Арим хоёрын хурим дээр очно шдээ"

"Мэдэж байна аа" гээд инээхэд тэр толгойгоо өндийлгөн уруул дээр минь үнслээ.

Өглөөний цайгаа таваглан бэлдэж байтал ардаас тэр минь тэврээд авлаа. Хүзүүн дээр минь үнсээд ширээн дээр очин суухад тавагтай хоолоо барьсаар араас нь очлоо.

Бидний өглөө нэг ингэж эхэлдэг болсон. Бид одоог хүртэл гэрлээгүй байгаа. Тохиромжтой цаг нь болоогүй гэж хоёул бодож байгаа тул зүгээр л хамтдаа амьдарч байгаа.

Их сургуулиа төгсөөд л шууд ажилд орсон . Тэр минь компаны ажилчдын сэтгэлзүйн зөвлөөчөөр, харин би хүүхдийн эрхийг хамгаалагч болсон.

Амралтаа авч ойрын хэдэн өдөр гэртээ байхаар болсон. Учир нь бие минь жаахан муудаж хэвлийгээр өвддөг болсон. Өнөөдөр Минсокоос нууцаар эмнэлэгт үзүүлэх гээд цаг авсан минь энэ юм.

****

"Хатагтай Сүён таны шинжилгээнүүдээс үзэхэд та цоо эрүүл байна" гэж эмч хэлэхэд

"Тэгвэл эмч ээ юунаас болж ингэж өвдөж байгаа юм бол?" хоёр гараа атгасаар эмчийн хэлэх зүйлд сэтгэлзүйгээ бэлдсээр асуухад

"Та мэдээгүй хэрэг үү?Та 6н долоо хоногтой жирэмсэн байна шүүдээ" гэхэд оюун бодолд минь хэдэн мянган цэцэгс дэлгэрч ,аз жаргалаар бялхлаа.

"Үнэн гэж үү?" өөрийн эрхгүй нулимс минь урсаж гараа гэдсэн дээрээ тавихад

"Тийм ээ. Танд баяр хүргье. Сар бүр ургийн хөгжлийг тодорхойлуулж эмнэлэгт үзүүлэрэй"

"Баярлалаа эмчээ. Та надад үнэхээр сайхан мэдээ өглөө" гэсээр гэр лүүгээ яарлаа.

Орой хуримтай болохоор өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Үгүй ээ өөрсдийгөө...

****

"Сүйт бүсгүйг урьж байна" гэж хөтлөгчийг хэлэхэд Арим маань ааваасаа сугадсаар нүүр дүүрэн инээмсэглэсээр орж ирлээ.

Cappucino /카푸치노/Where stories live. Discover now