Feeling /감각/

314 51 0
                                    

Минсокын талаас:
-"Сая тэр хүмүүсийн царайг харсан уу? Нэг хүн бүр жоохон хүүхдүүд юм байж гээд л уулга алдаад байсан" гудамжинд хүлээх нөгөө хэд дээрээ ирэн инээд алдан хэлэхэд

Сүён "Харин тийннн. Эхний даалгавар амжилттай энэ байдлаараа бид итгэлээ их сайн тавих байх аа" хана тулан зогсох Сүёнийг харан бүр ч илүү сэтгэл хөдөллөө.

Дараагийн төлөвлөгөөний хоёрыг хүлээж байтал Жүнмён намайг дагуулан нөгөө хэдээс арай зайтай зогсоод

Жүнмён "Минсокоо андаа. Ирээдүйд юу болохыг мэдэхгүй болохоор зүгээр л нэгэндээ атаархахгүйгээр хичээцгээе" гээд мөрөн дээр минь цохиход

-"Чи юу яриад байгаан" түүний ярианы утгыг ойлголгүй ийнхүү асуулаа.

Жүнмён "Сүёнд бид хоёр сайн шүүдээ. Үүнийг ганцхан Сүён л шийднэ" гэхэд нь л юу ярьж байгаа талаар нь ойлгож эхлэв. Тэр найзуудын нөхөрсөг дайн зарлаж байгаа байх нь.

-"Ойлголоо. Амжилт" гэсээр түүний хажуугаар өнгөрөн бусад дээрээ очлоо.

Сүёний талаас:

Сурагчдын хайр сэтгэлийг хүмүүс ихэвчлэн үл ойшоодог. Зарим нь дорд үздэг. Гэвч энэ хайр юу юунаас илүү ариун нандин байдаг."Жаахан юм байж ямар нялуун юм бэ? Хичээл номоо хийхгүй юу хийж яваа юм бол? Одооны хүүхдүүд бүр их захаа алджээ" гэж хүмүүс их ярьцгаадаг.
Хичнээн бага балчир жаахан байсан ч хүнд сайн болсон сэтгэлийг буцааж болохгүй шүүдээ.
Томчууд сурагч байгаагүй юм шиг бүгд л хүүхдүүдийг буруутгаж загьнадаг. Энэ бол маш бурууу. Тэд ч бас хайрлаж дурлах эрхтэй байтал бүх амьдрал нь боссоны дараа хайрлалцах ёстэй мэт аашилдаг...гэсээр илтгэлээ тавин танилцуулахад Минсоктой жүжиглэсэн мөч байнга толгойн дотор эргэлдэж байлаа.

Сурагч нас минь тиймэрхүү өнгөрсөн бол гоё байхгүй юу?

*****

Бидний илтгэл хамгийн өндөр оноо авлаа. Баярлан инээсээр нөгөө хэд дээрээ очоод багийнхантайгаа тэврэлдлээ. Эхлээд Арим дараа нь Сэүн тэгээд Жүнмён харин Минсок дээр ирэхэд би ичин зүгээр л гараа цохьцгоолоо. Тэврэлдэж болохгүй юм шиг мэдрэмж төрсөнд л байгаа юм.

Өмнө нь зүгээр байдаг байсан ч одоо яасныг мэдэхгүй байна. Түүнтэй ойртоход сандарч байна. Хэзээнээс зүрх минь ийм болчихов оо?

Өөр хэн нэгэнтэй хамт байхад ингэхгүй байж Минсоктой байхаар хил хязгааргүй мэт хурдан цохилдог. Хачирхалтай юм аа..?

Зөвхөн чамаас мэдрэгдэх энэ мэдрэмж юу вэ?

Ene part-aaraa bi osbor nasnii huuhduudiin hair setgeliig tomchuud yaj huleej abdg talaarh ooriin bodloo tusgahiig hicheelee. Ene asuudal ndd taalagddgu bolhoor ter shuuu

Cappucino /카푸치노/Opowieści tętniące życiem. Odkryj je teraz