Ice skating /아이스 스케이팅/

262 40 0
                                    

Өнөөдөр бидний анхны болзоо. Албан ёсны анхны болзоо. Үнэхээр их доголж байна. Хичээл эхлэхээс өмнө амралтын хугацаагаа ашиглах гэж их хичээж байгаа.

Тольны өмнө байн байн эргэлдлээ. Өөрт байгаа хувцсан дундаас тохирох зүйлсийг хайсаар ардаа хэдэн цагийг үдлээ.

Би бүх хувцсандаа хайртай мөртлөө одоо тохирохоор зүйл шүүгээ хувцас дотор минь нэг ч алга.

Түүнд хөөрхөн харагдахыг хүснэ энгийнээр.
Энэ л миний хамгийн том хүсэл байсан юм.

Бариу хар өмд , хоолойтой бие барьсан арьсны өнгөтэй ноосон цамц, арьсны өнгөтэй польто, тэгээд хар өсгийтэй гутал. Өвөл болж байгаа ч арай ч хүйтний эрч эхлээгүй байгаа болохоор тэр.

Үсээ янзлаад, хөнгөхөн нүүрээ будаад байж байтал утас дуугарлаа. Энэ Минсок байсан юм.
Цүнхээ аван үүрсээр гүйн гарвал тэр ирсэн байлаа.

****

Бид эхлээд кино үзэхээр боллоо. Кинон дээр гардаг шиг дундаа нэг попкорн аваад идэхдээ хосуудын гар нь шүргэлцдэг. Тийм зүйлийг төсөөлсөөр бүхэл киноны турш хүлээсэн ч тийм зүйл ер болсонгүй.

Магадгүй кино бүхэн үнэн байдаггүй байх.

Кинондоо анхаарлаа хандуулчихсан сууж байтал тэр миний гарнаас атгалаа. Зүрх минь хүчтэй цохилж догдолж эхэллээ.

Үерхэхээс өмнө ч догдолж үерхсэний дараа ч догдлох юм. Яагаад зүгээр болохгүй байгаа юм бэ? зүрх минь...

Харин дараа нь бид мөсөн тэшүүр/коток/ тоголохоор боллоо. Миний чаддаггүй зүйл болохоор нэхх их тоголохыг хүсэхгүй байв.

Гэсэн ч Минсок надад заана гэсэн. Түүнд итгэсээр тэшүүрийг өмсөхөд хөл дээрээ тогтоно битгий хэл гишгэхэд ч хэцүү байлаа.

Минсок миний хоёр гарнаас хөтөлсөөр урд минь гаран хойшоо харан гулгаж эхэллээ. Унахаас айж байгаа ч тэр байгаа болохоор айхгүй байна.

Танхимд явах дуу хүн бүрийг баясгана. Дууны хэмнэлд тааруулж хүмүүс урагш хойш харан гулгах нь мэргэжлийн хүмүүс шиг л харагдана.

Харин би энэ бүхнийг хийж сурахын тулд  түүний гарнаас хөтөлнө. Удалгүй би хөл дээрээ тогтож чаддаг болж гулгаж эхэллээ.

Энэ бүхнийг сурсандаа баярлан инээд алдсаар түүнтэй хөтлөлцөн арай хурдтай явахыг оролдоход би хөл алдах нь тэр.

Минсок намайг унахаас сэргийлэн зогсоох гээд өөрлүүгээ татахад нь би түүний дээр уналаа.

"Уучлаарай" гэсээр түүний дээрээс босох гэтэл хий гишгэн дээрээс нь дахин уналаа.

"Намайг үнэхээр уучлаарай. Ёстой бүтэлгүй юмаа" гэсээр түүний дээрээс босон хажуу тийшээ болон суухад тэр толгойгоо барьсаар босон суув.

"Яана аа уучлаарай. Зүгээр үү" гээд түүний толгойнд хүрэхэд
Минсок "Илээд өг бас энд үнс" гээд тэр хацах луугаа заалаа.

"Хүүхэд шиг юм гэдэг нь. Өвдөөгүй л юм биш үү"

Минсок "Яаая толгой өвдөөд байна. Савж унасан шдээ"

-"Яана аа намайг уучлаарай. Хаана өвдөж байна. Эмнэлэг явах уу?" гэхэд тэр надруу ойртон уруул дээр минь үнсчихээд

Минсок "Өвдөхөө больчихлоо" гээд юу ч болоогүй мэт босоод явчихлаа.

"Хөөе намайг татахгүй юм уу?" гээд хоёр хөлөө дэлгэн суусаар хүүхэд шиг орилоход тэр над дээр ирэн намайг татлаа...

Чамтай байхад хамгийн гунигтай төгсгөл ч сайхан санагдаж байна

Cappucino /카푸치노/Where stories live. Discover now