Trip /여행/

277 47 0
                                    

Энэ үнсэлтийг зогсоох хэрэгтэй ч үнэхээр гайхалтай байна. Гэсэн хэдий үерхээчгүй ч байж яаж ингэж болох юм бэ?

Минсок "Уучлаарай" гээд надаас холдоход нь хоолойгоо зассаар зүгээр л ангиас гаран явлаа.
Өөр яах ч юм билээ ийм үед...

Ээ бурхан тэнгэр минь. Миний анхны үнсэлт Минсокых болчлоо. Олон жил хадгалж хайртай хүндээ л зориулна гэж бодож байсан юмсан.

Тэгтээ түүнд өгсөндөө харамсах сэтгэл төрөхгүй байх юм. Түүний хэддэх бол? гэж бодсоор үстэй толгойгоо барин сургуулийн кородороор явж байгаад гэнэт зогсоод "Ааааа одоо яах юм бэ?" гээд орилтол бүгд надруу харлаа.

Одоогийн нөхцөл байдал огтхон ч таалагдахгүй байна. Ичиж сандран нүүрээ гараараа хаан доош харан алхтал нэг хүнийг мөргөөд авлаа.

Толгойгоо барин "Ааааааашш" гэж уурлангуй хэлсээр дээш хартал Жүнмён байж байв.
Жүнмён "Уучлаарай"

-"Зүгээр эээ" гээд явах гэтэл

Жүнмён "Чи энэ өвлийн амралтаар юу хийх вэ?Удахгүй амрана шдээ" гэж хэлэхэд нь хойшоо хальт эргэж харвал Минсок ирж байв. Жүнмёний үгийг таслан

-"Уучлаарай. Явах хэрэгтэй байна" гээд хурдан хурдан алхлан түүнийг орхин явлаа.

Минсокын талаас:

Сүёнийг ангиас гаран явахад нь би уруулаа даран хоцорлоо. Анхны үнсэлт минь шүүдээ. Яаж гэнэт би ийм зоригтой билчихов оо? гэж бодсоор түрүүн юу болоод өнгөрсөнийг бодон өөрийгөө яаж тийм зүйл хийснийг гайхан толгойгоо цохин
-"Ааашш Минсокооо чи дуусчихаж дээ. Одоо Сүён чамтай харьцахгүй байхдаа" гэж үглэсээр ангиас гарлаа.

Сүёнтэй яаж сандралгүй харьцана аа , одоо яаж нүүрийг нь харнаа гэж бодсоор цүнхээ үүрэн дараагийн хичээл орох анги руугаа явж байтал Жүнмён Сүён хоёр зогсож байв.

Гэтэл Сүён намайг харснаа гэнэт яваад өглөө.
"Жүнмён оо" гэж орилон гараа өргөсөөр гүйж очин бид дараагийн хичээл орох анги руу явлаа.

****
Өвлийн амралтаар Сүёнтой хамт байхыг хүссэн ч гэнэт л аав, ээж, дүүгийн хамт аялал гэх ч юм уу? айлчлал ч гэх юм уу? тийм зорилгоор хөдөө явахаар боллоо.

Замын турш дуу сонсож ,ном уншиж, унтсаар очих газраа ирлээ.

Аав нэг өөрийн нас ойролцоо ахыг
"Анд минь сайн сууж байв уу?" гэсээр очин тэвэрч авлаа.

Тэгэхээр бид аавын найзынд ирсэн байх нь....

"Ямар том болоо вэ? Минсокоо" гэхэд нь балмагдаж орхилоо.

"Сайн байна уу? Ингэхэд та намайг яаж танидаг юм?" гээд толгойгоо элсээр асуухад

"Танилгүй яадаг юм.! Ах нь чамайг жаахан байхад гэрт чинь очиж байсан шүүдээ. Чи надтай тоголоод л намайг явах гэсэн чинь уйлаад явуулдаггүй байсан санахгүй байна уу?" гээд инээж хэлэхэд нь би хэсэг чимээгүй байсан аа

"Аан та Сонмин ах юм уу?" гэхэд тэр инээсээр толгой дохьлоо.

"Яана аа та намайг уучлаарай. Тэр үеэс хойш зөндөө олон жил өнгөрсөн болохоор. Яаж таныг мартаж чаддаг байна аа" гээд бөхийн инээхэд

Аав "Та хоёр минь сайн уу? Охин нь Сөүлд л байгаа юу?"

"Манай охин амралтаараа энд ирсэн байгаа. Алив бүгдээрээ орцгооё" гээд гутлаа тайлан тэдний араас орвол нүдэндээ ч итгэсэнгүй

"Сүён...Чи энд юу хийж байгаа юм?"

"Чи өөрөө энд юу хийж яваа юм?" гэж тэр өөдөөс минь хуруугаараа заасаар хэллээ.

Санамсаргүй учрал бүхэн цаанаа ямар нэгэн шалтгаантай байдаг

Cappucino /카푸치노/Where stories live. Discover now