Best choice /최선의 선택/

240 37 2
                                    

Өнөөдөр манай сургуулийн шинэ жилийн үдэшлэг болно.

Өглөөнөөс ахуулан бэлдсээр аль хэдийн явах цаг болжээ. Улаан богино , дэрвэгэр даашинз болон өсгийтэй гутал бас нэмэх нь гоёлын эд зүйлс.

Бэлэн болчихоод ханан дахь цагаа харан сууж байтал Минсок хаалга тогшлоо.

Өсгийтэй гуталны тог тог хийх чимээ гаргасаар очин онгойлговол тэр минь үнэхээр сайхан харагдаж байв.

Минсок "Вуааа Кан Сүён гайхалтай" тэр орж ирэн шууд л намайг тэвэрч авах нь тэр.

"Миний Минмин ямар царайлаг юм бэ? Төгс" гээд эрхий хуруугаа гозойлготол нүдэнд нэг зүйл дутуу харагдах нь тэр

"Хүлээгээрэй нэг зүйл дутуу байнадаа. Чиний зангиа яасан юм?" гэхэд тэр халааснаасаа гаргаж ирэн

Минсок "Яаж зангидахыг нь мэдэхгүй байсан юм" гээд хошуугаа унжуулан сул дуугаар хэлэхэд нь өөрлүүгээ татаад

"Цаашдаа би л заншидаж өгөх болохооо чи сурахгүй байсан ч зүгээр" гэсээр зангиаг нь аван хүзүүгээр нь явуулан зангидаж өгөхөд түүний үнэр хамаг анхаарлыг минь саринууллаа.

Уушгиа дүүртэл үнэртмээр түүний минь энэ үнэр мансууруулах утаа мэт...

"Болчихлоо"  түүний цахыг доош буулган хэлэхэд тэр гараа явуулан бэлхүүсээр минь тэврээд

Минсок "Баярлалаа" гээд уруул дээр минь үнслээ.

****

Минсок бэлтгэлээ хийж байхдаа ерөөсөө надад дуулж байгаагаа сонсуулаагүй. Ямар нэгэн байдлаар намайг байхгүйд бэлдэж байсан.

Харин одоо би түүний дуулж буйг сонсож байна.
Чи үнэхээр гайхалтай хоолойтой.

Дуун дундуураа хааяа хааяа над руу харан эгдүүтэй царайлан инээхэд би битгий хэл бусад охидууд ч хайлж уярана.

Доод ангийн охидууд ихэнх нь чиний нэрийг хэлж чамайг хөгжөөн дэмжинэ. Гэвч би чиний хамгийн том дэмжигч болохоор чамайг бүх зүйлээрээ хайрлана...

Чи үнэхээр өхөөрдөм. Насандаа баймгүй хүүхэд шиг царай, эгдүүтэй төрхтэй.

Би чамайг хэдэн удаа өхөөрдөм гэж дуудснаа ч санахгүй байна. Тэгтээ чиний өрхөөрдөм байдал чинв худал зүйл биш болохоор яах ч аргагүй.

Чамайг дуулж байхад чиний нүднээс би өөрийгөө олж харсан.

Дуулж байх үед чинь чиний нүдэнд бүхий л ертөнц зурайн үзэгдэх шиг болсон.

Бүхий л анхаарал минь чам дээр төвлөрч байтал Жүнмён над дээр ирлээ.

Жүнмён "Минсок бол миний мэдэх хамгийн хүнлэг хүн" надруу инээмсэглэсээр хэлэхэд нь

"Тийм ээ би мэдэлгүй яахав"

Түүнийг дуулж дуусахад би хамаг чангаараа
алгаа ташлаа.

Дараа нь бүжгийн цаг болоход Минсок намайг бүжгэнд урьж танхимын дунд очлоо.

Цээжинд нь толгойгоо наасаар өнөөх түүнийхээ мансууруулам үнэрийг үнэртсээр дууны хэмнэлд хоёр тийш хөдлөн бүжиглэлээ....

Чи миний хамгийн зөв сонголт

Cappucino /카푸치노/Where stories live. Discover now