Boyfriend /남자 친구/

323 54 4
                                    

Нэгэн мухлаг руу орон зайрмаг авч идэхээр оочирлолоо. Бидний ээлж ирэн захиалгаа өгөхөд
худалдагч эгч бидэн рүү хараад

-"Хөөрхөн хосууд байна шүү"

-"Үгүй ээ. Бид хосууд биш" гээд гараа савчсаар инээмсэглэн хариулахад

-Худлаа яриад байлдаа. Манай бүтээгдхүүнийг суртчилаж хосууд зургаа авхуулвал үнэгүй худалдан авалт хийх эрх өгч байгаа. Та хоёр оролдоод үзэх үү?"

-"Хэрэггүй бай... " гэхтэй зэрэгцэн

Сүён "Тэгье. Хаана очих вэ?" гэж түүнийг шийдэмгий хэлэхэд нь гайхсаар хажуу тйишээ харвал

Сүён "Үнэгүй гэж байна шдээ. Алдаад байх зүйлгүй юм чинь авхуулчихья" гэж Сүёнийг надруу ойртон чихэнд минь шивнэхэд зүрх минь хэмнэлээ алдлаа.

*****

-"За хосууд ямар поз авмаар байна" гэж зурагчинг асуухад бид хоёр өөр тийшээ харчихсан метр зайтай зогсож байлаа.

-"Илүү ойртоод. Дотно бай. Инээмсэглээрэй" гэхэд нь яг түүний хэлснээр даган хийж байтал

-"Та 2  ер нь хосууд мөн үү? Жүжиглээд байгаа юм уу?" гэх нь тэр. Сандарсандаа Сүёний ардуур гараа явуулан тэвэрч өөрлүүгээ татахад Сүён нүдээ бүлтийлгэн надруу харлаа.

-"Хайраа. Ичээд байгаа юм уу? Чи өөрөө зөвшөөрсөн шдээ" гээд өөрлүүгээ харуулан үсийг нь янзлан инээхэд

-"Сайн байна. Дахиад нэг зураг даръя. Өөр байрлалаар" гэж зурагчинг хэлэхэд Сүён надруу харан хацар дээр минь үнсчих нь тэр. Түүний хийсэн үйлдэлд зүгээр л шоконд орон гацаж орхилоо.

Зургаа даруулчихаад худалдагч дээр очиход
-"Энэ та хоёрын хувь. Бас энэ зайрмаг. Аз жаргал хүсье" гээд бидний авхуулсан зургуудийг өглөө.

Сүён тэднийг ажиглан үзэж уулга алдсаар
-"Яг жинхэнэ хосууд шиг байна шүү. Май чи энийг нь ав" гээд хоёр зурагныхаа нэгийг надад өгөхөд нь

-"Яагаад жинхэнэ хосууд байж болохгүй гэж" гээд зурагруугаа харсаар Сүёноос асуулаа.

Сүён "Юу????Учир нь бид найзууд"

-"Сүён оо чамд найз залуу байгаа юу?"

Сүён "Байсан бол юу гэж чамтай ингээд явж байх юм?"

-"Намайг чиний найз залуу болтол найз залуутай болж болохгүй шүү" гээд түүний урд гаран гүйж эхлэхэд тэр намайг дуудсаар араас минь гүйж эхлэв.

Би л биш бол өөр хэн нэгэн чамд хэрэггүй

Cappucino /카푸치노/Where stories live. Discover now