Kiss /키스/

295 47 1
                                    

Цочин эргэж харахад салхи үсийг минь түүнрүү хийсүүллээ. Минсок гараа явуулан чихний ардуур үсийг минь хийж өгөн надруу ойртлоо.

Түүнийг надтай нэг алхмаар ойртоход би нэг алхмаар ухарч байлаа. Ухарсаар цонхны тавцанд тулан хажуу тийшээ хараад
"Яагаад байгаа юм бэ?" гэхэд Минсок хоёр гараа өргөн цонхыг хаагаад
Минсок "Харин чи яагаад байгаа юм?" гээд гараа буулгалаа.

Түүний хийсэн энэ үйлдэлд балмагдан, хацар минь улааж , хэлсэн үгэндээ ичиж үхэх шахлаа.

Минсок "Яагаад надаас цугтаагаад байгаан?" гэхэд нь хэлэх үггүй болон гацсаар

-"Хэн чамаас цугтсан юм?"

Минсок "Ундааны машины араар орж нуугдаад л, Аримтай цуг сууна гэж худлаа хэлээд л бас хичээл дуусахтай зэрэгцэн шууд ангиас гарч энд ирсэн байна шүүдээ" гэж надруу ойртсоор хэлэхэд зүрх минь ийш тийшээ савчин хэмнэлээ алдлаа.

Минсок "Чамд эвгүү байна уу? Зүрх чинь яагаад ингэж түргэн цохьлоод байгаа юм?"

-"Хэн-хэний зүрх хүчтэй цохьлсын" гээд түүнээс холдон хажуугаар нь зөрөн явах гэтэл тэр гарнаас минь бариад өөрлүүгээ татахад би түүний гарын аясаар хөдөлж түүний цээжинд наалдлаа.

Бидний нүд болон уруул төө хүрэхгүй зайтай байв. Түүний нүдний гүн ёроолд унах хүртэл би ухаан санаатайгаа байсан юм. Харин үүний дараа би ухаан санаагаа алдаж Минсокын харцанд мансуурсан юм.

Би түүний уруулд харц унагааж үнсэхийг хүсч буй мэт бодол толгой дотор минь эргэлдэнэ.

Өөртөө татах увьдастай мансууруулам түүний үнэр. Уушигаа дүүртэл үнэрлэхийг хүснэ.

Өөрийгөө ойлгохгүй байгаа ч одоо бол ойлгохыг хүсэхгүй байна. Энэ мөч намайг ойлгоё гэж ч хүсүүлэхгүй байна.

Нүд минь цавчихыг ч хүсэхгүй байна. Нүдээ аниад нээх хооронд энэ байдал алга болчих буй мэт эсвэл түүний нүдэнд бүр мөсөн уначих мэт...

-"Юу хийгээд байгаа юм?" гээд түүний нүдрүү ширтсээр хэлэхэд

Минсок "Чамайг надаас цугтахад би дургүй" гээд тэр миний уруул дээр үнслээ.

Хэзээ Минсок ийм шийдэмгий болсон юм болоо. Эгдүүтэй царайтай хүүхэд шиг зантай тэр хэзээ ийм болчихов оо...

Эгдүүтэй залууст бүү итгэ...

Cappucino /카푸치노/Where stories live. Discover now