End of dating /데이트의 끝/

241 42 2
                                    

Нэг нэгнийхээ араас хөөж хоёр цагийн турш ээлжлэн гомдолцож эвлэрсэний эцэст хаалгаар хөтлөлцсөөр гарлаа.

Минсок "Одоо хаашаа явмаар байна"

"Надад нэг очих газар байна. Дагаад яваарай" гэсээр түүнийг хөтлөсөөр гүйлээ.

Явсаар автомат зургийн газар ирэхэд

Минсок "Энд яах гэж ирсэн юм?"

"Мэдээж зургаа авхуулна. Сургуульд байхдаа бусад хосууд шиг энд зургаа авхуулахыг маш их хүсдэг байсан. Хайртай хүнтэйгээ" гэж хэлэхэд Минсок инээсээр толгой дохьлоо.

Яаж ажиллуухыг бид хоёрын хэн нь ч мэдэхгүй байсан тул дэмий л энд тэнд байх товчлуур дээр дарна. Тэгтэл гэнэт зураг дарж эхлэхэд бид хаана нь камер байгааг мэдэхгүй баахан гайхацгаахад машины доороос бидний зураг гарж ирлээ.

Баахан том нүүрнүүд инээдтэй царайнууд гарсан байгааг харан бид баахан инээлдлээ.

Учирыг нь олон бэлтгэлтэй болоод дахин эхлүүлэхэд бид хөгжилтэй, эгдүүтэй байрлалуудаар зургаа дарууллаа.

Зураг болгоны өмнө амжиж позоо аван даруулсаар сүүлийн зурган дээр яахаа мэдэхгүй байж байтал Минсок хацар дээр минь үнслээ.

Энэ мөч яг байгаагаараа зурган дээр гарав. Миний гаргасан сэтгэл хөдлөл болон түүний намайг үнсэх  эгдүүтэй царай...

****

"Өнөөдөр үнэхээр гоё байлаа" гээд инээсээр түүн рүү харан хойш ухарч явж байтал бид гэрийн гадаа ирсэн байлаа.
Минсок "Маргааш өглөө ирнээ. Цуг сургууль руугаа хамт явья" гэсээр тэр урд минь зогслоо.

Урагшаа хоёр алхаад түүний гарнаас атгаад түүний уруул дээр үнсчихээд
"Баяртай ханхүү минь" гээд халуу дүүгсэн хацраа дарсаар гэрлүүгээ орлоо...

Cappucino /카푸치노/Where stories live. Discover now