Way back home /집으로 돌아가는 길/

269 45 3
                                    

Томчууд шөнөжингөө буу халж тоголж наадсаар байгаад орой унтсан болохоор бүгд дуг нойрондоо дугжирцажгааж байв.

Завьны түрээслэх цаг эхлэхгээд байсан тул тэднийг сэрээхгээд өрөө өрөөнд нь ороход явна битгий хэл сэрээчгүй байв.

Минсок бид хоёр тэднийг орхин хоёулахнаа явцгаалаа. Завьчин ах бид гурваас өөр хүн яваагүй тул их л чимээгүй байв.

Далай эргээс нилээн холдсоны дараа бид моторт завиа унтраалаа. Үүний дараа далайн давлагааны дуу тодоос тод сонсогдож эхэллээ.

Завьны үзүүрт бид зэрэгцэн сууж нар мандахыг харцгаана. Нарны гэрэл далайд тусахад яг л хоёр нар нийлсэн буй мэт.

Минсок "Үнэхээр гайхалтай харагдаж байна шүү"

"Харин тийм ээ. Гоё байна шүү тийм ээ ахаа" гээд завьчин ах руу эргэн харвал тэр унтаж байв.

"Өдийд халуун аяга кофе байсан бол үнэхээр төгс байхгүй юу?" гээд хоёр алгаа үрэн дулаацахыг оролдоход Минсок алгаа үрэн гар руугаа үлээгээд хоёр чихэнд минь наав.

Дараа нь малгайг минь өмсүүлээд гарнаас минь атгаад
Минсок "Би чамд Сөүлд очихоороо өдөр болгон кофе чанаж өгнө өө" гээд тэр хуруугараа хамранд минь хүрэн намайг өхөөрдлөө.

Түүнтэй байхдаа би хэтэрхий эрх болчих юм...

Түүнийг намайг халамжлах сэтгэл нь
өвлийн дулаан хөнжил,
халуун кофе,
нарны элч мэт...

"Би ч азтай юм аа ийм халамжтай найз залуутай болчихдог" гээд түүний хацар дээр үнсээд мөрийг нь дэрлэхэд

Минсок "Одоо зүгээр л цаг хугацааг ингээд зогсоочихмоор байна" хэмээн хэлээд гараа ардуур явуулан намайг тэвэрлээ....

******

Сөүл рүү Минсокын гэр бүлийнхэнтэй буцахаар болов. Аав ээжээсээ салж ядан байн байн тэвэрч тэднийгээ ээлжлэн үнссээр машинд суун явлаа.

Минсокын ээж аав урд сууж, дүү нь хойно хүүхдийн суудалтай хаалган талдаа суусан тул бид хоёр зэрэгцэж сууцгаалаа.

Нилээн удаан явах болохоор замд өөрийн эрхгүй нүд анилдаж зүүрмэглэлээ.

Толгой минь хоёр тийшээ савчин явсаар нэг л мэдэхэд нам унтаад өгчихсөн байв.

"Ирчихлээ Сүён оо" гэх дуугаар сэрвэл би Минсокын мөрийг дэрлэн унтаж байв.

"Аан за" гээд буун машинаас ачаагаа буулган хүргэж өгсөнд нь талархан гэрлүүгээ цүнхтэй хувцсаа чирсээр алхахад ардаас Минсок гүйж ирэн

Минсок "Би оруулаад өгье" гээд цүнхийг маань гарнаас минь татан барьлаа.

"Дэмий байх аа. Эртхэн гэртээ харь" гэж сандран шивнэхэд

Минсок "Аавынхаа найзын охинд туслаж болохгүй юм уу?" гээд түүнийг инээхэд толгойтой үсээ майжсаар араас нь даган явлаа...

Эцэг эх шигээ бид бас найзууд байх ёстой юу?

Cappucino /카푸치노/Where stories live. Discover now