Sweet night /달콤한 밤/

283 41 0
                                    

Хөөрхөн Мимигээ буцааж зүчээнд нь аваачиж өгөн салах ёс хийчихээд гэр лүүгээ алхлаа.

Үнэхээр юу ярих , юу хийх яахаа мэдэхгүй байсан болохоор зүгээр л бүдэрч уначихгүйхэн шиг замаа харан явна.

Замын хажуугийн нарийнхан босгон дээр тэнцвэрээ олон алхах гэж оролдоно. Хоёр хөлөө урд хойноо тавин алхаж байтал би Минсокын тал руу хөл алдан уналаа.

Заа ингээд зүүн талаараа сайхан газар унаждээ гээд нүдээ аниад биеэ суллаад өвдөлт мэдрэхийг хүлээж байтал ер мэдрэгдсэнгүй.

Өөрийгөө жингүүдээд байгаа юм байхдаа гэж бодсоор нүдээ зөөлнөөр нээтэл Минсок намайг түшиж авсан байв.

"Баярлалаа" гэсээр түүнээс холдон эргүүлээд замын хажуугаар алхтал Минсок миний гарнаас хөтлөв.

Минсок "Ингэх хөгжилтэй байна уу? Жаахан хүүхэд л ээж ааваасаа хөтөлчихөөд ингэж явдагсан" гэхэд нь

"Чи ч бас алхаад үзлдээ. Их сонирхолтой шүү" гээд зогсоход тэр намайг тэврэн буулгаад өөрөө алхаж эхэллээ. Ямар ч тэнцвэргүй хоёр тийшээ найгах нь инээд хүргэн чанга чанга инээсээр түүнийг түшин явлаа.

Бид хөтлөлцөж , ээлжлэн нэгнийгээ түшин явсаар нэг л мэдэхэд гэрийн гадаа ирсэн байв. Хөтлөсөн чигээрээ хашаагаар ороход Минсокын дүү биднийг хараад ангайн таг гацчихав.

Цуг явсаныг мэдсээр байж юунд нь ингээд байгаа юм бол гээд доошоо харсаар харцаа Минсок руу шилжүүлвэл бид хөтлөсөн хэвээр байсан юм.

Гараа татан авч хоолойгоо засаад гэр лүү төрүүлээд ороход ард Минсок жоохон дүүгээ "чшшш" гэсээр үлдэх нь тэр.

Аав ээжүүдээс айсаар юу ч болоогүй мэт ороход.
Аав "Яасан уддаг юм бэ? Юу хийсэн юм?"

-"Мммм, мими дээр оччихоод ирлээ" гэхэд Минсокын дүү гүйж орж ирэн амаа дараад үүдэнд зогсчихлоо.

М.Ээж "Яасан Минхёнаа ам нь яасын"

Минхён "Ээжээ ах намайг ярьж болохгүй"

М.Ээж " Яагаад? Юуг болохгүй гэсийн"

Минхён "Сүён эгчийг ах хөтлөж байсныг. Өөөннн яанаа" гээд тэр нүүрээ нуун доошоо суучихав.

Заа ингээд дууслаа. Аав ээж нар лав зүгээр байлгахгүй өнгөрсөн гээд загьнаж эхлэхийг хүлээж байсан чинь
Аав "Та хоёр яасан гэнэ ээ" гээд ууртайхан хоолойны өнгөтэй асуухад

Минсёк "Сүёнд ямар ч буруу байхгүй ээ" гараа савчууласаар түүнийг хэлж байтал

Аав "Яагаад дүүгээрээ тоголоод байгаан"

Минсок, би: Юу? гэж зэрэг хэлэхэд.

Аав "Жаахан хүүхдээр тоголоод байхын 20 гарчихсан юм байжыж та хоёр. Минхёноо энэ хоёр чинь зүгээр найзууд. Нэгэндээ хаыртаы биш. Угаасаа хаырлаж болохгүй хүмүүс наызууд болохоор" гэхэд л аавыг юу яриад байгааг ойлголоо.

Өглөө эрт бид нар ургахыг харахаар болов. Завь түрээслэн авч далайн дундаас харах болохоор эрт босох шаардлагатай болсон тул бүгд хувцсаа бэлдэн тавиад унтлаа.

****

Сэрүүлэгний дуу дуугарахад гараа дээш сунган унтраачихаад буцаад нүдээ анин хэвтлээ. Үнэндээ босмооргүй байсан ч нар мандахыг харах боломж нэхх их гардаггүй болохоор эвшээсээр сэрлээ.

Хажуу тийшээ хартал Минсок хэвтэж байв. Өчигдөр шөнө яалтачгүй өрөөндөө ганцаараа унтсан юмсан.

Намайг тэвэрчихсэн унтаж буй түүнийг харан гайхсаар бусдыг сэрээчихгүйхэн шиг
"Хөөе чи энд юу хийж байгаа юм" гэсээр түүнийг гараараа хөдөлгөж сэрээхэд

Минсок "Шөнө андуурчихсан юм байхдаа" гээд нээр их тоолгүй тэр нүдээ нухласаар өрөөнөөс гаран явлаа....


Чи миний зүрх сэтгэл, бие, ухаан бодлыг нэгэн зэрэг ховсдсон

Pride and Prejudice

Cappucino /카푸치노/Where stories live. Discover now