Promise /약속하다/

273 44 0
                                    

Сүёний талаас:

Бид явсаар сар болон гялалзсан од тодоос тод харагдах газарт ирэн суув.
Минсок "Түрүүн танайд орж ирэхэд чи намайг хараад гайхсан уу?"

"Тийм ээ. Аавын хамгийн сайн найзыг танай аав гэж мэдээгүй болохоор. Тэгтээ бидний аавууд аль эрт үед найзалсан байж. Бид яагаад нэгнийгээ мэдээгүйн бол?"

Минсок "Аав энд хүүхэд байхдаа амьдардаг байсан гэсэн. Тэгээд Сонмин ахтай Сөүлд очиж амьдрах хүртэлээ найзалсан. Тэрнээс хойш хааяа нэг уулзалддаг байсан болохоор бид нэгнээ мэдэхгүй байсан байх"

Минсок "Бидний эцэг эх хүртэл найзууд байгаа нь хувь тавилан биш гэж үү? Харин бид юу вэ?" учир утга тээсэн энэ асуулт харамсалтай нь ганцхан хариулттай.

"Бид бас найзууд шүүдээ. Чи миний хувийн бариста" гээд түүн рүү харан гунигтай инээхэд

Минсок "Би чиний найз биш найз залуу чинь байж болох уу?" гэхэд гайхах, гацах, балмагдах, сандрах, догдлох гээд бүгд давхцлаа.

Минсок "Хэрвээ чи хүсэхгүй байвал би хүсдэг болтол чинь хүлээнэ ээ" гээд тэр тэнгэр рүү ширтэж байснаа надруу харлаа. Хамгийн хүнд зүрхний өвчнөөр өвдсөн мэт зүрх минь зогсоо зайгүй савчлаа.

"Энэ албан ёсны гуйлт мөн юм уу?"

Минсок "Тэгвэл Сүёноо надтай үерхээч? Би чиний бүхий л цаг үед чинь хамт байх хүн чинь байж болох уу?"хэмэн гарнаас минь атгахад нь огторгуйд төөрчих шиг боллоо.

20н жилийн дараа миний хүсэн хүлээж байсан цагаан морьтой ханхүү минь гараад ирсэн мэт догдоллоо.

Үнэнийг хэлэхэд би өөрийгөө Минсокт сайн болж байгаагаа мэдэрч байсаан. Харин түүнийг надад сайн гэдгийг би мэдэхгүй байсан болохоор эргэлзэж байсан юм.

"Надад сайн болсонд баярлалаа. Тэгэхээр сар бид хоёрын үерхэлийн гэрч шүү" гээд нүүр дүүрэн инээмсэглэхэд

Минсок "Сүён оо би чамд хайртай .Үнэн шүү бас би чамайг үүрд хайрлах болно амлая" гэхэд нь бидний хоорондын зай багасан , нэгэн рүүгээ дөхөж байлаа. Бид ойртсоор ойртсоор эцэст нь бидний уруул нийлсэн юм.

Энэ цаг хугацаа юуны төлөө урсан өнгөрч байгаа вэ?
Бидний төлөө...

Cappucino /카푸치노/Wo Geschichten leben. Entdecke jetzt