1.'АНХНЫ АЖИЛ⭕️'

5.4K 257 0
                                    

Миний анхны ажил.

Энэ бол бүх зүйлийн эхлэл юм. Анхны ажил.. Анхны хамтрагч.. Анхны цалин..
Бас анхны с*кс...

Өөрийн дуртай мэргэжлээр сонгосон сургуулиа амжилттай төгсөж чадсан. Олон компанид хүсэлт явуулж үзсэн ч би тэнцэж чадахгүй байгаа. Одоо ч хүртэл нэг компанид анкетаа бөглөж байна.

"И Ира ороорой" миний ээлж гэдгийг мэдээд толинд өөрийгөө нэг харж бэлдчихээд хоолойгоо засан хаалганы бариул доош нь дарж онгойлголоо.

"Сайн байна уу И Ира гэдэг"

Ядрарчихлаа байна. Энэ хэд дэх компани вэ? 100? Мэдэхгүй ээ мэдэхгүй. Ярилцлагаа өгчихөөд ийн үглэн явахдаа өөдөөс явж байсан хүнийг харалгүй дээр нь түшээд унчих нь тэр. Балай юм бэ ичиж үхлээ.
Ёолон босоход тэр хүн ч бас ёолон босч над руу ширүүн харчихаад яваад өгсөн юм. Би ард нь дэмий л уучлалт гуйн хоцорлоо.

Хариу гардаг өдрөө хүлээж суухад миний хариу ирлээ.

"ТЭНЦСЭНГҮЙ"

Би ахиад л тэнцсэнгүй. Энэ үгийг сонсоод харсаар байгаад бүүр дасчихаж.
Ганц санаа алдчихаад утсаа асаан сошиалд юу болж байгааг харах гээд ортол яг л намайг тэнцээгүйг мэдсэн аятай ажлын санал гараад ирлээ.
Ямар ч туршлагагүй хүнийг уриад л?..

Усон ( Osseong ) грүпп? Энэ чинь их алдартай компани биз дээ? Хүсэлт дээр дарахад шууд л эхний ээлжийн танилцуулга маягийн зүйлс гараад ирлээ. Жин тан бологж бөглөчхөөд ИЛГЭЭХ товчин дээр дарж илгээлээ. Энэ миний 2 дах том компанид өгч буй ажил хүсэлт. Дандаа өөрийнхөө зиндааны компанийг сонгож бөглөдөг байсан болохоор би энэ удаа сандраад байна. Хариу ирэхээр нь хартал маргааш ярилцлага өгөхөөр болсон байв. 09:30 цагт.

Өглөө босоод цай унд уучхаад яаралгүй гарч очлоо. Өөрийгөө тайван байлгаж толинд хараад хэд хэд зоригжуулах үг чулуудаад хаалгаар орлоо.

Том компани ч өөр юм аа. Хүмүүс нь хүртэл дээд зэрэглэлийнх юм. Ярилцлагаа итгэл дүүрэн өгчихөөд гэртээ харив.

Хоёр хоногийн дараа миний хариу гарна гэсэн.




















"ТЭНЦЛЭЭ"








Өнөөдөр бол миний ажилд орсон өдөр. Ажилдаа өмсөх хувцсаа сонгон толинд харж зогсоход ээж хаалга тогшоод ороод ирэв.

Ээж"Миний охин явах гэж байна уу?"

Би"Мм тийм ээ"

Ээж"Онцгүй байвал хүрээл ирээрэй өөрийгөө битгий хүчилээрэй за?"

Би"Ээж минь дээ хамгийн анхны ажилаасаа онцгүй байна гээд гарчихвал аав та хоёроор насаараа тэжээлгэх юм уу? Санаа зоволтгүй дээ явчихаад ирье!"


Үүдээр нь ороход өөр бас над шиг шинэ ажилтнууд сандал дээр суугаад хүлээж байлаа. Би ч бас очоод сандал дээр суун хүлээв.

-"Чи бас шинэ үү?"

Би"Аан тийм ээ"

-"Танилцсандаа таатай байна. У Сүгён"

Би"И Ира"

Би эргэн тойрноо хараад сууж байхад үүдээр нэг залуухан залуу орж ирлээ. Хажуудаа бие хамгаалагч нарийн бичиг хоёроо дагуулчихсан явж байлаа. Түүнийг ороод ирхэд нь бүх л хүмүүс бөхийж байв. Бид нарын хажуугаар зөрөхөд Сүгён босч бөхийхөөр нь би бас дагаад бөхийв.

-"Шинэ ажилчид юм уу?"

Сүгён"Тийм ээ"

Харин тэр хүн толгой дохин цааш явлаа. Надад их л танил санагдаад байна. Бас над руу тэгж их ширтээд байсан нь бүүр илүү их бие арзайлгачихлаа.

Би "Сүгён оо"

Сүгён "мм"

Би " Саяны хүн хэн байсан бэ ? "

Сүгён " мэддэггүй юм уу ? Эндхийн захирал шүү дээ "

Би " Ай??? "

Би Кан гэх хүний доор дадлгага хийхээр болсон. Би ч шинэ хүн болохоор дуугүй л хий хэснийг нь хийсээр явлаа.

Каны захисан бичиг баримтыг хэвлүүлчихээд өрөөнд нь очлоо.

Кан " Чи захиралын өрөөг мэдэх үү?"

Би " Үгүй ээ"

Кан " Тэгвэл гараад 21 давхарт гараад баруун тийш эргээд хамгийн булангийн хаалга "

Би " За"

Кан " Энэ бичиг баримтыг авиачаад өгчихөөрэй за "

Би аваад 21 давхарт очиж булангийн өрөөнд ороход нарийн бичиг нь байхгүй байв. Тэгэхээр нь хаалгыг нь тогшоод хариу хүлээж зогсоход ор гэх дуу гарлаа. Хаалга онгойлгоод нэг бөхийчхөөд ширээн дээр нь тавиад " Кан менежер явууллаа " гэж хэлээд гархаар буцан алхав. Өрөө нь хэтэрхий том юм бас ширээ нь хаа байсан хол. Ийм өрөөнд юу хийдэг байна аа?

Захирал " Өнөөдөр орсон шинэ ажилтан уу? "

Би эргэж хараад " Тийм ээ "

Захирал " Миний нэрийг мэдэх үү? "

Би " Захи-... Мэдэхгүй ээ"

Захирал " Хмм муу л байна даа. Яахав эхний өдөр гээд зүгээр явуулъя дараагийн өдөр миний нэрийг олж мэдээрэй "



Ер нь +18 бичнэ гэдэг чинь урлаг юм байна ахха.

[Миний ЗАХИРАЛ] /completed/Where stories live. Discover now