21. 'Чамд би надад чи'

1.2K 87 1
                                    

"Ира" гэх дуунаар нүдээ аажмаар нээн харвал нэгэн үл мэдэгдэх газар сэрлээ.

Би " К-Крисс. Энэ хаанах вэ? " гэж хэлээд босон нүдээ нухалвал " хонгор минь. Ямар их унтсан бэ? " гэж хэлээд хажууд аягатай жимс тавиад миний хажууд суув. Би үнэхээр хаана байгаад байгаа юм бэ?

Би " хаана байгаад байгаан бэ? Нөгөө буудал юм уу? " гэж нойрмогоосоо болон уцаарлангуй хэлэхэд Крис нэг инээд алдах шахчихаад " хмм хайраа босоод ир л дээ. Өдөржингөө унтчхаар чинь би энд хийх юмгүй эзгүүрээд л сууж байндаг"

Крисийн хажууд тавьсан жимснээс нэгийг аван амруугаа хийчхээд босоод зогслоо.

Би " хөөх гайхалтай. Хоёулаа үнэхээр ой модон дотор байгаа гэж үү? "

Крис " тийм ээ чамайгаа өдөржингөө сэрхийг хүлээсэн ч чи хүсснээр минь болоогүй шүү " гэж хэлээд босч ирэн цонхны хажууд догдлон зогсож байгаа намайг тэврэх аж.

Би " жаргалтай байна "

Крис " тийм ээ жаргалтай байна "

Би " хүлээгээрэй. Чи одоо болтол энэ яг ямар газар болох талаар хэлээгүй шүү дээ "

Крис " хувийн эдлэн. Чиний найз залуу чинь мундаг байгаа биз дээ? Ийм гоё газар авч ирээд л "

Би " хнн анх яалаа даа. Согтуу байхад хүчиндчихээд " хэмээн амандаа бувтнах бол тэр нэг инээчхээд " ХҮЧИНДСЭЭН? За үгүй шүү хатан минь. Чи яг л араатан шиг намайг барьж идэх шахсан шүү. Арр гээл "

$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$$

Бид гадаа харанхуй болчихсон байсан учраас өнөөдөртөө гадаа гарахгүй гэж шийдэн доор байрлах зочны өрөөнд тэврэлдэн романстай кино үзэн суулаа.

Би " гэхдээ Крис. Зүгээр гэж үү? Нөгөө түншүүдтэй ойрдоо жаахан таарамжгүй байгаа гээд байсан биз дээ? "

Крис "'зүгээрээ. Аргалаад ирчихсэн байгаа "

Би " гэхдээ л болно гэж үү? Нэг л санаа зовоод байх юм "

Крис " зүгээр хайртыгаа бодоод амар тайван суу за юу? Чамд би надад чи байхад л болно. Өөр юу ч хэрэггүй " гэхэд нь нээрээ л тийм дээ гэх бодол төрлөө.

Чамд би надад чи.

~~~~~

Бидний үзэж буй кино бараг 3 цаг гарсны эцэст л гол дүрийн охин амиа хорлоод дуусав.

Би " би лав оронд нь байсан бол зүгээр хадам ээжийгээ алаад л хүүг нь аваад зугтаах байсан юмдаг "

Крис " хөөх. Чи тэгвэл манай ээжийг зөвшөөрөхгүй дарамтлаад байвал ээжийг минь алаад намайг авч зугтаах юм биз дээ? "

Би инээд алдаад " за юу гэж дээ "

•••••••••••••••••••••••••••••••

"Би түрүүлээд усанд орлоо шүү" гэж хэлчхээд түүний хажуунаас босон угаалгын өрөө зүгллээ. Түүнийг ардаас хүрээд ирчхээсэй гэж дотроо бодон бодон явсан ч үнэхээр ардаас ирэх нь байтугай юм ярих ч үгүй байдаг шүү.

Үсээ угаачхаад тэнд байсан бие угаагчаар нь ахин нэг биеэ угаахаас өмнө гэнэт л хэн нэгэн өрөөний хаалгыг хаах нь сонсогдлоо.

Би " аа Крис. Айлгачих юм" гэж хэлээд усаа хаан ванны хөшгийг нээхэд гэнэт л өөдөөс үсрээд ороод ирэв.

Крис " шүршүүрт орж байсан юм уу? " хэмээгээд ванн дотор ус дүүргэж эхэллээ.

Би " ахх хүрээд ирэх юм байх гэсэн чинь байдаггүй шүү " гэж хэлсний дараа шуудхан л амаа дарлаа. Ингээд хэлчхэж болохгүй л юмсан

Крис " намайгаа хүлээж байсан юм уу? Хнм догдолчихлоо " гэж хэлчхээд шууд л намайг өргөн өвөр дээрээ суулгав.

Би " эвгүй байна " гэж хэлээд түүний цээжинд нүүрээ наан ичснээ нуух гэж оролдлоо.

Крис " мм яасан юм? "

Би " чи нүцгэн..намайг ш-шууд өвөр дээрээ суулгачихсан ш.т"

Крис " арай ичээд байгаа юм биш биү? Ира гуай. Надтай илүүг хүртэл хийчхээд ийм юмнэас ичээд байгаа юм уу? "

Тийм ээ. Ичиж байна. Ичээд бас догдлоод үхэх гээд байна. Магадгүй энэ л хайр байх. Илүүг хийж байсан ч өчүүхэн жижиг зүйлээс нүүрээ алим шиг улаан болгож, бас зүрхээ хүчтэй догдлуулж, энэ л түүнийг гэсэн хайр минь байх. Тэр ч бас ингэж мэдэрдэг байх тийм үү?

Би " аа мэдэхгүй ээ " гэж хэлээд түүний өвөр дээрээс бослоо.

Крис " чи хацраа харсан ч болоосой. Яг алим шиг. Лооль ч юм уу? Эсвэл чи яг нүүрээ бумбадуулчихсан юм уу? "

Би " тийм улаан болчхож уу? "

Крис " тийн. Үнэхээр улаан харагдаж байна " гэхэд нь дээш өндийн нүүрээ толинд харлаа.

Би " худлаа яриад байгаач. Зүгээр л байндаг " гэчхээд түүн рүү харахад тэр над руу шоолсон маягтай харсаар инээлээ.

Тийм ээ. Чамд би. Надад чи.

Happy valentines day!!
Odo zohiol c ni ugasa handalt huleene gdg hudlaa gedgig oilgsn blhr dugai oruulaad ywh ucraas ta nriga ahij zovoohgui ee za?

[Миний ЗАХИРАЛ] /completed/Where stories live. Discover now