28. 'Хурим'

1.2K 93 0
                                    

Крис " чи хөөрхөн харагдаж байнаа"

Ира " уг нь хүүхдээ гаргачихаад турж байгаад хуримаа хийх байсан юмсан.. хнн"

Крис "үгүй ээ. Хөөрхөн байна. Хорвоогийн хамгийн хөөрхөн миний эхнэр " гэхэд Ира түүний хацар дээр үнсээд түүн рүү харахад хаалга онгойж эхлэв.

Өнөөдөр бол ахин нэг хос нийлж аз жаргал, амь амьдралаа бүтээж буй нэгэн жаргалтай өдөр билээ.

Тэд бие биенийгээ хайрлаж, хайрлалцаж бие биенээ зовоолгүй аз жаргалтай амьдарна гэж тангаргаа өргөсний дараа тэднийг алга ташилт болон 'ГАШУУН БАЙНА' гэх үг энэ газрыг дүүргэн тэдний уруул нийллээ.

Баярын ёслол эхлэн бүх хүмүүс тэдэнд аз жаргал хүсч, цайллаж суухад Ира Крис хоёрын харц зөвхөн хоер биенийгээ дүүргэн жаргалтай байгаа нь харагдана...

Мэдээж тэд хоёулаа биш гурвуулаа болчихсон шүү дээ.

Ира " согжин-а " гэхэд Крисийн харц ч бас Согжиний зүг чиглэв.

Согжин " баяр хүргэе " гээд гартаа байх баглаатай  цэцэгээ өгөн Ира-г тэврэхэд Крис хоолойгоо засах дуунаар тэд бие биенээсээ саллаа.

Согжин " охин гэсэн байх аа? 6 сартай гэхэд мэлээн том охин болох нээ дээ " гээд түүний гэдсийг илэхэд тэд хоёул инээд алдан хөхрөлдцгөөлөө. Харин үүнийг хажууд нь зогсож байсан эр нөхөр нь л ууртайхан шиг байх аж.

Маш олон зочид мөн Крисийн гадаад түншүүд ч бас тэдэнд мэнд хүргэн хүрэлцэн ирсэн нь харагдаж байх аж.

Крисийн туслах нэгэн цэцгийг барин тэдний зүг чиглэн Крис болон Ирад өгөөд цааш явах бол Ира тэрхүү цэцгэн дээр байх захиаг задлаад харсан даруйдаа Крист өглөө.

Тэд одоо эхнэр нөхөр ч гэсэндээ хуучин эхнэрээс нь ирэх захиаг Ира хардаад байж болохгүй. Үүнийг ч ухаантай Ира дотроо сайн бодож мэдэж байсан юм.

Крис уншсан даруйдаа нүүр дүүрэн инээмсэглэн Ирагаа тэврэн буцан баярт орлоо.

Захиан дээр аз жаргал хүсэж бас баярын мэнд хүргэсэн байх ба бас өөрийгөө ямар байгаагаа ч хэлээд амжжчихажээ.

Тэд бүгд жаргалтай байна.

Үүнээс өөр зүйл тэдэнд огт хэрэггүй.

••••••

Крис Ирагийн гутал болон хурмын даашинзыг нь тайлж өгөн орон дээр хэвтүүлээд хөлийг нь массажлаж өглөө.

Крис Ираг сүйт бүсгүйгээ болгодог өдөр л тэд нэг гэрт орсон ба тэдэнд хурим хийсэн ч гэсэн нэг их ялгаа гарахгүй л байна.

Ира " хөөх хүүхэд чинь бас ядарсан бололтой гэдэс цохиод эхэллээ "

Крис " чам шиг сахилгагүй юм чинь аргагүй л байлгүй " гэхэд Ира хошуугаа унжуулан түүнийг хөнгөн цохиод " танай ээжийгээ дууриасан охин чинь шоколад идмээр байна гэнээ " гээд Крисийг босгон амттан авчруулахаар гал тогоо руу явуулав.

Ира босоод үүдэнд байх бөөн бэлэг сэлтийг задалмаар байвч тэр үнэхээр ядарчихаж. Бие давхар хүн шүү дээ.

Удалгүй Крис ирэн гартаа байх шоколадыг хугалж хугалж байгаад нэгийг гарган Ирагийн аман дотор хийхэд Ира дуртай нь аргагүй иднэ.

Удалгүй Ирагийн гэдсэнд өвдөлт мэдрэгдэж эхлэхийг Крис мэдээд түргэн тусламж дуудлаа.

Эмч ирж Ираг үзэж үзэж дуусахад өрөөний гадна байх Крис эмч гараад ирэнгүүт " одоо ингээд төрлөө юу? Тэр одоо төрөх дөхөж байгаа гэсэн. Эмнэлэг явах шаардлагатай юу?" гэж гар хөл нь салагнан байж хэлэхэд эмч түүнийг тайвшруулаад " иймэрхүү өвдөлт мэдрэгдэлгүй яахав дээ. Та л тайван байх юм бол эхнэр чинь санаа зоволтгүй аюулгүй төрнөө. Маргааш өрхийн эмнэлэгтээ очиж эхо хийлгэж үзээрэй " гэж хэлэн гарч явав. Харин Крис үнэхээр айсан байсан учраас санаа амран өрөөний хаалга онгойлгон харахад Ира аль хэдийнээ зүйрмэглээд өгчээ.

•••

За ингээд дуусах дөхөж байгааг ч хэлэх үү зохиолч нь гол хэлэх гэсэн санаагаа биччихээд л та нартаа өгөөд байгаа юм шүү. Тийм учраас богинохон богинохон орж
яваад дуусчаад байгаа юм аа.

Бас нэг юм хэлэхэд би та нарт sad end өгөх үү? Айн? Бэлэн л байгаарай даа?

[Миний ЗАХИРАЛ] /completed/Kde žijí příběhy. Začni objevovat