29. ' төрөлт'/end/

1.3K 98 2
                                    

Шөнө дунд тэд хоёул гүн нойрондоо автаад унтаж байтал гэнэт л Ира Крисийг хүчтэй сэрээх гэж оролдсон ч сэрэхгүй байсан учраас хөлөөрөө түүнийг түлхэж орон дээрээс унагаан хаячихав.

Крис гайхан босож ирэхэд Ирагийн хамаг хөлс нь цувчихсан " эмч дуудаарай " гэх үгийг амандаа бувтанан хэлнэ.

Крис яаран тавиур дээр байрлах утсаа шүүрч аван эмч дуудах ба түргэний машин ч удалгүй ирж тэд хоёул эмнэлгийн зүг яаран явлаа.

Төрөх өрөөнд Ира-г хурдхан эмч нар оруулах бол Крис өрөөний гадна залбиран үлдэнэ.

Маш олон цаг өнгөрсний эцэст төрөх өрөөний хаалга дотор нялх хүүхдийн дуу хадахад л Крис маш их баярлах бас айх мэдрэмж холилдон зүгээр л уйлмаар санагдана.

Удалгүй ч эмч гарч ирээд " охин чинь зүгээр бүрэн бүтэн төрлөө " гэхэд Крис " М-Манай эхнэр? " гэж асуухад эмч чимээгүй байж байснаа ам нээн " Эхнэр тань төрхийн хүндрэлээ дийлэлгүй хорвоог орхисоон " гээд Крисийн мөрөн дээр цохин цааш цэвэрлэгээний өрөө лүү орлоо.

Харин Крис үүнд огт итгэлгүй гайхах айх сандрах гээд бүх л мэдрэмжүүд биеийг нь дүүргэж орхив.

Тэр мэдээж ийм зүйл болно гэж огт бодоогүй. Бодох ч сөхөөгүй жаргалтай амьдралдаа умбаж байсан билээ.

Тэр одоо юу хийх хэн рүү залгаж юу гэж хэлэх Ира гүй амьдрал гээд бүх зүйлд бэлэн биш байв. Удалгүй зүгээр л нүднээс нь бөмбөрсөн нулимсууд чихэлдэн гарч нүдийг нь нойтон усаар дүүргэнэ.











Ира " Крис сэрээрэй " гэх дуунаар нүлээ аажим нээн харвал Ира түүн рүү санаа зовсон харцаар харан гарнаас нь чанга атгаж байлаа.

Крис босоход духан дээр нь байсан нойтон алчуур нь тэр хоёрын гаран дээр унах бол тэрийг нь Ира хурдхан шиг л аваад савтай усандаа дүрнэ.

Крис " И-Ира?"

Ира " чи бүр хүн айлгаад хаячих юм аа? Өглөө сэрсэн чинь ганц эр нөхөр маань халуурчихсан гэдсэн доторх хүүхэд маань сахилгагүйтээд л.." гээд эв хавгүй амандаа үглэхэд Крис шууд л түүнийг тэврэн авав.

Тийм ээ тэр сая зүүдлэсэн. Үнэхээр муухай хар дарсан зүүд зүүдэлсэн.

Ира " чи яачихаа вэ? " гээд түүнийг зөрүүлэн тэврэхэд Крис сая зүүдэлсэн зүүдээ мартахыг хичээн " чамайг санасан " гэхэд Ира инээд алдан " хайр хүргэхээ хэзээ болих хүн бэ? " гэхтэй зэрэгцэн түүний гэдэс базалж эхлэн Крисд түргэн дууд гэж хэлээд гэдсээ илэн дээш хараад том томоор амьсгаа аваад гарган өвдөлтөө намдаахыг хичээнэ.

Эмч ч ирж түргэний машинд тэд хамт суун эмнэлгийн зүг бараадан Ира-г төрөх өрөөнд оруулаад харин Крисийг үүдэнд нь үлдээнэ.

Яг л зүүдэндээ харсан зураглал.

Удаан хүлээсний эцэст эмч ч гарч ирэн охин эхнэр хоёрыг нь хоёуланг нь зүгээр байгааг хэлж түүнд баяр хүргэнэ.

THE END•

Заа надаа баяр хүргээрэйййй. Ахха.

Угаасаа жаргалтай төгсгөл гэсэн бол жаргалтай л байдаг юм за?

Ингээд маш удаан бас олон алдаа, дутагдал гаргаж бичсэн энэ хүү [МИНИЙ ЗАХИРАЛ] зохиол маань бүрэн бүтнээрээ дууслаа.

Анх +18 бас дээрээс нь short story-гоор төлөвлөж эхлүүлсэн ч ингээд бүтэн romance болчихно гэж хэн мэдэхэв дээ.

/+18-д бол үнэхээр уучлаарай гэж хэлье аа/

За тэгээд удахгүй бас нэгэн special part өгөх учраас хүлээгээрэй за?

Олон юм хэлээд ч яахав энэ хүртэл ингэж уншин намайг дэмжиж сэтгэгдэлээ хуваалцаж ирсэн та нартаа баярлалаа хайртай шүү? <3

2021/02/22

[Миний ЗАХИРАЛ] /completed/Where stories live. Discover now