15. 'Аав, ээж'

1.4K 100 0
                                    

Өглөө нүдээ нухалсаар сэрэхэд Крис алга. Өчигдөр би зүүдэлсэн юм байх даа? Гэхдээ арай л бодит зүүд үү?

Цаг харахад бүр өдрийн 10 цаг болчихсон байв. Орилсоор өрөөнөөсөө гаран доош буухад үнэхээр сайхан хоол үнэртэж байлаа.

Би: ЭЭЖЭЭ! СЭРЭЭХГҮЙ ЯАСАН ЮМ? АЖИЛААСАА ХОЦОРЧИХЛОО ШТ гэсээр угаалгын өрөө оронгоо орилход ээж: чи харин яагаад найз залуугаа одоо л танилцуулж байдаг билээ гэв.

Юу? Найз залуу? Тэгэхээр зүүд биш байсан юм уу?

Би угаалгын өрөөнөөс гүйн гарч гал тогоонд очиход Крис хормогч зүүгээд хоол хийх бол аав ээж хоёр түүнийг минь араас нь ажингаа магтаж байлаа.

Би: К-Крис?

Крис: Аа хайраа босчихсон уу?

Би: энэ зүүд үү?

Аав: хурдан суу. Манай хүргэн хоол хийж өгч байна.

Би: юу болоод байгаан бэ? Би яагаад ийм урт зүүдлэдэг байнаа?

Крис: өнөөдөр чөлөө авчихсан болохоор амарч болноо гэж хэлээд ширээнд аав ээжтэй цуг суув.

Би бүр солиорчихсон юм байх даа?

Ширээнд итгэлгүйхэн харж суугаад тэдэн лүү ширтэхэд өө бүр намайг байгааг мэдэхгүй юм шиг л Кристэй буу халж байв.

Би: гэх-

Аав: манай хүргэн ч мундаг юм аа. Ийм залуу насан дээрээ захирал бас дээрээс нь ийм мундаг хоол хийдэг.

~

Өглөөний цайн дээр хэнд ч тоогдолгүй уучихаад өрөө рүүгээ ороход Крис бас дагаад ороод ирэв.

Би: чи өчигдөр уучихсан байсан биз дээ? Яаж инг-

Крис: чи яаж чадаж байнаа?

Би: юу? Яасан юм?

Крис: чи тэр эмчтэй өчигдөр орой хамт байсан биз дээ

Би: аан ингээд л өчигдөр орой шал согтуу ирсэн юм байна тэ? Намайг хардаад

Крис: эхлээд минийхд хариул. Яагаад өөр залуутай миний дуудлагыг ч харалгүй хамтдаа байсан юм?

Би: өөрөө бүр эхнэртэй юм байж *бувтнах

Би: тэр чинь миний сургуулийн найз за? Инжү Сүгён хоёр царайлаг нтр гээд байсан юм тэгэхээр нь дагуулж зугаалсан юм.

Би: тэглээч би чинийх. Ганцхан чинийх за?

Крис ардаас тэвэрч авснаа гэнэт л хүндээр амьсгалаад эхлэв.

Би: яагаад байгаа юм?

Крис: одоо хүртэл шартаад байна. Чамайг үглэсэн чинь бүүр хэцүү болчихлоо. Дараа ярилцъя.

Би: наад орон дээрээ хэвтээд эрүүл бол! Би явлаа.

Крис: юу? Хаачих юм?

Би: инжүтэй уулзах болохоор санаа зоволтгүй.

Крис: үгүй явуулахгүй үлд

Би: эрүүл болохоор чинь хүрээд ирэх учраас наанаа байж бай!

Би Крисд ямар ч үг хэлэх боломж олголгүй гялс нэг юм олж өмсөөд гарлаа. Архи ууж ирээд бас ээж аавд магтуулаал гоё байнаа тэ?

Ээж аавд нэг зүйл хийх хэрэгтэй боллоо гэж хэлэн Инжү рүү яаравчлав. Сая утсанд Инжүгээс эмнэлэгт байна гэх зурвас ирсэн юм л даа. Тэгээд л бас далимаар нь Крисийг уурлуулъя гэх хорон санаатай гарсан юм.

Эмнэлэгт очиход нөгөө хоёр чинь өвдсөн царайгүй зүгээр л Сокжин рүү ширтээд сууцгааж байв.

Зүгээр л Сокжинийг харахын тулд ингэжээ?

Би: хөөе хоёроо. Та хоёр өвдөөгүй байсан юм уу? Юу вэ???!!

Инжү: аа ирчихсэн үү? Энэ хар л даа гэж хэлээд долоовор хуруугаа над руу дөхүүлэв. Зүгээр л хөнгөн бэртэлтэй юм биш үү?

Сокжин: аа Ира ирсэн юм уу? Зүгээр дээ. Зүгээр л хөнгөн эдийн гэмтэл байна. Хэд хоноод л зүгээр болчихно гэж хэлээ.

Би: за ашгүй дээ гэчихээд санаа алдахад над руу инжү сүгён хоёр нэг л ноотой гэсэн харцаар хараад салахгүй байлаа.

Би: би бас яачихав?

Инжү: чамд ямар нэг зүйл болсон байна тийм үү?

Сүгён: үүү~

Би: юм болоогүй ээ.

Инжү: болсон байна хэл! Хэл! Хэл! Хэл!

Сүгён: хэлээрэй хэлээрэй хэл! Хэл! Хэлээч

Энэ хоёр одоо эмнэлэг дотор галзуурч байна.

Би тэднийг тайвшруулчихаад Крис гэрт аав ээжтэй танилцсан энээ тэрээ гээд ярьтал нөгөө хоёр чинь бүр дээшээ доошоо үсрээд бүр галзуураад хаячихлаа.

Хажууд Жин байсан болохоор би багахан санаа зовсондоо тэднийг чирээд авч гарлаа.

Инжү: одоо гэрт чинь очъё

Би: юу вэ? Үгүй ээ. Крис байж магадгүй.

Сүгён: очъё л доо. Аав ээжтэй чинь танилцъя за юу?

Би: аах худлаа Кристэй маяглах гэж байж!

[Миний ЗАХИРАЛ] /completed/Where stories live. Discover now