26. 'Аз жаргалгүй нөхөр'

1.1K 90 2
                                    

Олон хоног шүүх хуралд явж, юүригээс салах гэж оролдсон ч ахин бүтэлгүйтлээ.

Үнэхээр надаас юуг хүсээд байгааг нь мэдэхгүй юм.

Ира " өнөөдөр бас л бүтээгүй юу? " гэхэд нь би толгой дохингоо 2 сартай болсон том хүүхдээ илээд " бас л салахгүй гээд гүрийгээд байсан " гэв.

Ира " би бодож үзсэн л дээ чи хэсэг түүнтэй хамт байчих "

Би " яагаад тэгнэ гэж? "

......

Түүний санаа яг л олон удаа хүн чадаад үзчихсэн хүн шиг л аймар байсан. Би санааг нь дэмжээгүй ч Ирагийн ятгалагаар түүний үгэнд орхоор болсон юм. 

Аз жаргалгүй нөхрийн дүр бүтээж Юүригээс салах талаар.

Ира ч бас гомдолтой л байгаа байх. Гэхдээ тэр өөрөө энэ санааг гаргасан хүн нь шүү дээ. Ираг үнсээд бас гэдсэн дэх хүүхэдтэйгээ ярьж байгаад үүд рүү зүглэн гархаар явлаа.

Би " ядарч болохгүй бас-"

Ира " бас витаминаа сайн ууна. Би мэдэж байгаа даа. Чи зүгээр яваад ир за? " гээд над руу гараа даллан харах бол би хэсэг түүнийгээ харж байгаад гутлаа өмсөн гарлаа.

Машиндаа суун шууд л өөрийн гэрийн зүг хөдлөн аажим аажмаар гэртээ орлоо.

Чимээгүй байна. Яг урьдных шигээ.

Түлхүүрээ үүдэнд байрлах тавиур дээр тавин гутал болон хүрмээ тайлаад дээш өрөөндөө орхоор явахад Юүригийн өрөөнөөс хүн гарч ирж байгаа нь харагдав.

Юүри " хэзээ ирсэн юм? "

Би " дөнгөж сая л.."

Юүри " яагаад ирсэн юм? "

Би " гэртээ байж болохгүй болоо юу? " гэхтэй зэрэгцэн түүний өрөөнөөс өөр нэгэн эрэгтэй гараад ирлээ.

Намайг харчхаад сандраад шууд л буцаад орчхов.

Би " болж дээ " гэж амандаа бувтнахад юүри инээд алдаад " чи болсон юм чинь би ч бас болж болно штээ " гэсээр доош буув.

Би юу ч гээгүй л байсандаг.

Өрөөндөө орон харахад хамгийн сүүлд яаж үлдээсэн яг тэр байрандаа тоосонд дарагдаад хүлээж байлаа. Ширээн дээрх тоосыг долоовор болон дунд хуруугаараа арчин алхаж байгаад зогсоод буцан өрөөнөөсөө гарав.

Юүригийн өрөөний хаалгыг хүчтэй татахад Ён Бин өмдөө өмсөөд зогсож байв.

Би " Ён Бин? "

Ён Бин " а-аа Крис би явах гэж байсан юм аа " гэсээр хажуугаар зөрөх гэж оролдоход нь гарнаас нь татаад хаалгыг нь түгжин " би чамаас гуйх гуйлт байна " гэж хэлээд түүнийг ор луу хүчтэй түлхэлээ.

Ён Бин " ингэж хүн гуйдаггүй л байхгүй юу " гэж амандаа бувтнах хооронд би ширээний ардах сандлыг татан орны хажууд байрлуулаад түүн рүү харлаа.

Би " чи юүри-г ятгаж чадах уу? "

Ён Бин " юу? Крисээс салаад өгөөч гэж үү? "

Би " та хоёр өөрсдийгөө аваад явчихаж чадна биз дээ? Надаас яг юу хүсээд байгаа юм? "

Ён Бин " Юүри танай компаний хувьцааг хүсээд байгаа. Харин би зүгээр л түүнийг хүсдэг "

Би " хэр их? "

Ён Бин " 25..% "

Би " өгчихвөл зүгээр л яваад өгөх юм уу? "

Ён Бин " хахаха андаа чи чинь надаасаа баян юм чинь Юүри юу гээд л зүгээр явчихав дээ "

Юүри " би тийм шуналтай хүн биш л юмсан " гээд хаалга хаан Ён Биний хажууд суухад Ён Бин түүний бэлхүүсээр гараа ороонгоо түүнийг эрхлүүлнэ.

Би " тэгээд яагаад салахгүй энэ олон шүүх хурлыг няцаалгаад байгаа юм? "

Юүри " зүгээр л... Чамтай ядаж хэдэн сар эхнэр нөхөрөөрөө баймаар санагдсан юм "

Би " тэгьеээ. Хэдхэн сар надтай байчих харин дараа нь салах өргөдөл дээр гарын үсгээ зурчхаарай " гэж хэлэн хаалгаар гарч одлоо.

Зүгээр л гэнэ шүү. Тэр 360 градус өөрчлөгдсөн нь үнэн байж.

Анх түүнийг харахад үнэхээр гэнэнхэн охин байж билээ.

Өрөөндөө орон хамгийн анх түүнтэй болзож байсан зургаа харан элгэндээ тэвэрлээ.

Юүри надаас л болж өөрчлөгдөж.

•••••••

[Миний ЗАХИРАЛ] /completed/Where stories live. Discover now