18. 'Зодоон'

1.3K 106 0
                                    

Ажилаа тарчихаад Ира руу залгалаа. Тэр өнөөдөр их л цочирдсон байх. Ира руу хэд хэд залгасан ч түүний утас ямар нэгэн шалтгаанаар авахгүй байна.

Үнэхээр ингээд л ахиад алга болчихож байгаа хэрэг үү? Туяхан юм даа чи минь.

Бидэнд онцгой газар, эсвэл маш чухал дурсамжаа хадгалсан газар үнэндээ л байхгүй учраас түүнийг хаанаас олж хайж авахаа мэдэхгүй нь. Инжү Сүгён хоёрооч асуух уу? Гэхдээ тэд ч бас мэдэхгүй байх.

Ингээд бодоход бид жирийн хос гэхэд хэтэрхий хөндий юм. Түүний дуртай дуу, түүний дуртай өнгө, дуртай хоол, бас ямар сургууль төгссөн, дуртай газар, ирээдүйнх нь төлөвлөгөө, юу хүсэж юуг голчилж амьдардаг, бас юуг нандигнадаг, багынх нь дурсамж гээд л би түүний тухай ямар ч мэдлэггүй өдий хүрсэн байна. Бидэнд ядахнаа хамтдаа инээлдэж авхуулсан ганц ч болтугай зураг үгүй шүү дээ.

Боль доо Крис минь. Үнэхээр түүнд хайртай гэж үү? Чи үнэхээр түүний хайртай хүн нь мөн гэж үү гээд нэг хүнээр хэлүүлж хараалгаж зүхүүлмээр санагдчихлаа.

Одоо надад түүнээс зурвас, дуудлага хүлээхээс өөр сонголт үгүй нь. Ядаж хаана стрессээ тайлж тайвширдагийг нь мэдчихсэн байсан бол ч...

Энэ зүйлсыг бодож явсаар нэг л мэдэхнээ гэрийнхээ үүдэнд ирсэн байлаа. Яагаад ирснээ ч санахгүй нь. Гэртээ ороход л харваас Юүри гараад явчихсан нь илт. Өдөр бүр л алга болдог учраас нэг их хаашаа явсныг нь сонирхоод байх зүйл алга. Харин ч гэртээ ганцаараа амар тайван байх нь гэж дотроо өөрийгөө тайвшруулчихаад санаа амарлаа.

Усанд орж гарч ирчихээд орон дээрээ суун утсаараа оролдлоо. Сошиал дээр юу юу болж байгааг хархаар суусан ч удалгүй би яаран босоод хувцсаа шүүрч аван гарсан юм.

☽☽☽☽☽☽☽-☽☽☽☽☽☽☽

Ирагийн талаас:

Санаа алдсаар ажлынхаа гадаах сандал дээр сүү уун суухад нөгөө үл мэдэх дцгаараас ахин зурвас ирлээ.

* ' Чи одоо хэн болоод хүний нөхөртэй янханддаг байнаа? ***** газар хүрээд ир! ' гэсэн байв. Энэ одоо? Эхнэр нь юм байх даа? Гэхдээ янхан гээд ямар муухай хэлдэг юм- аа үгүй. Би чинь түүний нууц амраг нь шт. Түүний хэлсэн газар очмооргүй байсан ч би нэг л мэдэхэд ирчихсэн үүдэнд нь зогсож байв. Яагаад ирснээ ойлгохгүй ч аль хэдийнээ ирчихсэн юм чинь гэж бодоод орлоо.

Түүний дуудсан газар нь энгийн нэг кофе шоп байсан учраас аюулгүй байх гэж бодоод орсон минь энэ.

Харин одоо бол түүний үенээс зулгаагаад сууж байна.

Хэдэн минутын өмнө нэр усаа солилцоод аятайхан байж байсан ч сүүлдээ тэр над руу цэхэлзэж хараад л өөдөөс хачин хачин юм ярьж үглээд байхаар нь хэдэн зүйлс хэлчихсэн чинь ингээд гэнэт босч ирээд үснээс зулгаагаад эхэлсэн. Би ч бухимдалтай явж байсан болохоороо зөрүүлээд л үстэж авсан даа.

Хажууд сууж байсан хүмүүсийн зарим нь утсаараа бичиж аваад зарим нь 'БОЛИОЧЭЭ!! ХҮҮЕЭЭ!! ИЧИЖ ҮХЭЭСЭЭ БИЛЭЭ!' гэж байсан ч тэрэнд бол үнэхээр л болих санаа алга, надад ч бас алга.

𓇽𓇽𓇽𓇽𓇽𓇽𓇽𓇽𓇽𓇽𓇽𓇽

Крисийн талаас:

[[БИЧЛЭГ]]\\
Энэ хоёр ажума үнэхээр аймар байна шүү\\ сая орж ирээд л шууд үстэлцээд авах нь. Нэг нь нөхрөө араар нь тавьсан бололтойдог. Тэгсэн чинь л ийм юм болчихлоо. Хүмүүсээ одоо яах вэ? кккк **** кафед ирж та нар минь үзээрэйй...

234:789904: хөөх хөөх эгч нар ч ширүүхэн байна шүү!

56:8654438: юу вэ? Энэ чинь нөгөө алдартай компаний захирлынх нь эхнэр биз дээ?

6789:21: одоо үед ингэж зодолдвол шууд л нудраад авах хэрэгтэй шт.

44:357802: бичлэг хийж байхын оронд болиулаач ээ хүүе!!

543:7790: зөөз нөхрөө хуурчихаад ингээд бас зодолдож байдаг арай л аймр авгай нар уу?

7053:146907542: ингээд наад хоёр онни нар дуус2

67;586974: ийм юм үзэсний оронд та нар мэдээ үзээч! Хийх юмгүй золигнууд?

3683;633969: энэ чинь л солонгос шүү дээ. Алдарт кдрамагийн үр дүн бол энэ! Удахгүй хорт хавдар гарч ирэх биз?

Энэ бичлэгийг үзчихээд шууд л яаран гарсан минь энэ.
Санаа зовоогоод байсан чинь ийм зүйл болох гээд байж л дээ.

Кафед ирээд харахад л шууд тэд нарыг оллоо. Баахан хүмүүс тойроод зогсчихсон утсаараа бичлэг бичиж байв. Би хүмүүсийн дундуур явсаар тэдний голд ирэн нөгөө хоёрыг чинь болиулхаар хичээлээ.

Юүри: муу өлөгчин! Нөхрийг минь яана гэнээ? Ингээд хариугаа ав чи!!

Ира: юу гэнээ чи? Хэн нь өлөгчин бол доо? Арчаагүй эм чинь! Май чи! Май! МАЙ!!

Энэ хоёр одоо үнэхээр л галзуурсан бололтой. Намайг ирснийг ч мэдэлгүй хоорондоо ингэж уралцаж байхыг бодоход үнэхээр л галзуурсан.

A/n: ta nar uneheer gomdmoor umaa
(;'༎ຶٹ༎ຶ').. bi cin bs vote avj bj l uram avn shuu dee? Zugerr l shuud biciy gher hun unshaad c bga umu unshq c bga umuu geed setgel gonsoigood bnaa..'
▼・ᴥ・▼shn vote oo drd setgegdlee huvaaltsaad. (☞ ͡° ͜ʖ ͡°)☞Ingej bicvl iluu sonirholtoi bn. Ingvel iluu deer bn geed bic l dee. Teghu? (⊃。•́‿•̀。)⊃Bicn gej naidj bgaa shuu? Tgd bs hairtai shuuuʕ •́؈•̀ ₎ ☃︎

[Миний ЗАХИРАЛ] /completed/Where stories live. Discover now