12. 'Зураг'

1.7K 115 0
                                    

Бүтэн долоон хоног хамтдаа жаргасны эцэст цаг хугацаа харавсан сум шиг өнгөрөн бид хоёул эндээс явцгаалаа. Намайг гэрт хүргэж өгөнгөө нялуун үгс хэлчихээд уруул дээр минь үнсэн машинаасаа буулгаж өгөөд цааш явлаа. Харин би гэртээ орж ирэн Крисийн авч өгсөн хэдэн зуны нимгэн даашинзтай цүнхээ өрөөндөө оруулж тавьчихаад ээжтэй цуг хоол бэлдэхэд нь тусаллаа.

Крисийн талаас:

Гэртээ орж ирээд өөртөө багх зэрэг өндөг зайдас шарж идээд хувцаа солихоор өрөөндөө очлоо. Юүри одоо хүртэл эмнэлэгтээ байгаа учир надад ч их амар тайван санагдаж байлаа.

Утсаа гаргаж ирэн Ира руу залгалаа.

Ира: Байна уу ?

Би: Аа юу хийж байна?

Ира: Найз залуутайгаа уулзаж байна.

Би: Юу гэнээ?

Ира: Хха тоглосон юм аа усанд орох гэж байна.

Би : Ахх санчихлаа байна

Ира: Сая уулзчихаад уу

Би: Тэгсэн ч гэсэн санаад байгаа юм чинь

Ира: За маргааш уулзана штээ Крис захирал аа. Тасаллаа шүү~ гэж хэлээд таслав. Яагаад ч юм баяр хөөртэй байгаад байна.

Ирагийн талаас:

Кристэй ярьчихаад угаалгын өрөө орохоор утсаа орон дээрээ шидчихээд босоход утсанд нэг зурвас ирэх шиг болов. Би Крисийг бичиж байна даа гэж бодсоор утсаа буцан аваад харахад нэг танихгүй дугаараас зураг ирсэн байлаа. Зурган дээр дараад ороход Крис бас нэг эмэгтэй Крисийн гэр бололтой цонхон дотор үнсэлцчихсэн зогсож байлаа.

Бодоод байхад Крисийн гэрт би очиж үзээгүй, бас Крис ч явах уу гэж нэг ч асууж байгаагүй. Дандаа л өөрийнх нь буудал бас ажил дээр л нялуурч байсан юм байна. Зургийг нь буцан харж нөгөө эмэгтэйг нь томруулан харвал царай нь бараг харагдахгүй шахам ч эмнэлэг дээр байсан нөгөө нэг эмэгтэйн үстэй яг адилхан үстэй байхыг анзаарав.

Энэ эмэгтэй нууц амраг уу? Эсвэл би нууц амраг уу? Аашш ойлгохоо байлаа.

~

Шөнө бага зэрэг усан нүдлэснээс болоод ч уу нүд бүлцийчихэж. Орноосоо босон хөргөгчнөөс мөс аваад нүдэндээ наан ядахнаа хавдсанаа буулгъя гэж бодлоо. Утсаа харах бүрт л өчигдрийн тэр зураг санаад ороод болохгүй байсан учраас бүр л уйлмаар санагдах шиг.

Хамаг зүйлсээ идэж ууж бухамдлаа гаргачихаад гарч агаар амтлангаа ажил руугаа алхлаа. Явж явсны эцэст нэг юм тэр хүний компани дээр нь ирлээ. Миний ажил ч гэсэн тэр хүнийх л байх юм.

Ер нь байна штээ. Энэ бүхэн угаасаа л ийм байх нь тодорхой байсан шт. Над шиг амьтан ийм баян хүнийг өөртөө татна гэхээр байж болох зүйл үү? Зүгээр л угаасаа л намайг ашигласан байхад би бүр тэрэнд дурлачихсан байдаг шүү. Хэзээ ийм болчихов доо Ира минь ээ!!!

Ажил руугаа яван ороход үүдэнд зогсож байдаг хүлээн авагч намайг дуусанаа захирал таныг орж ирээрэй гэсэн шүү нтр. Үгүй очихгүй. Тэд нарыг тоолгүй ажилладаг өрөөндөө ирж суухад дарга ч бас захирал дуудуулж байна лээ гэж мэгээд. Яагаад бүгдээрээ Крис гэдэг новшоос болж надад ингэж сайхан хандаад байдаг юм бэ? Бүр бачуурах нь. Өдөржингөө дарга гээд бүгдийг тоолгүй хийх ёстой зүйлээ хийж дуусган өдрийн цай ч уулгүй гэртээ харихаар гарлаа. Өнөөдөр хэнтэй ч ярих хүсэл алга. Зүгээр л түүнээс зайгаа барьмаар байна.

Өдөржингөө түүнд харагдчих вий гэсэндээ нуугдсанаас болж хамаг бие хөшчихөж. Бас утсаа унтраачихсан учраас хэн ч садаа болохгүй амар тайван ч юм шиг. Ахх ер нь би яагаад нуугдаад байгаа юм бол? Тэр намайг хуурсан байхад зүгээр.

Толгой өвдөж үхэхнээ. Гэртээ орхоосоо өмнө гадаах эмийн сангаас толгойн эм авчихаад орлоо. Одоо уухгүй л бол угаасаа өнөөдөржингөө стрессэнд дарагдах байх л даа.

Гэртээ орж ирээд эмээ уучихаад өрөөндөө орж амар тайван сайхан гэх чинь унтлаа. Одоо хэнтэй ч харьцахгүй ажлаа хийгээд л хоолоо идээд л унтаад л амьдарнаа.

A/N: hey guyss. Udaacihlaa tiimaa? Zohiolc ni bs uur 2 shinehen huurhun zohiol gargasan baigaa shuu. Helehees naash unshdaggui horvoo blhoor ingeed c bolov hairuuddaa helj bainaa. Unshaarai ta nar mine <3

[Миний ЗАХИРАЛ] /completed/Where stories live. Discover now