4. 'Анхны шөнө‼️'

3.8K 181 1
                                    



Крис намайг гэрт оруулж өгөн гарсан юм. Харин ээж гайхаж орхисон. Тийм дээ. Охин нь гэртээ гангарж гунгарцан оройтож ирээд бас бус захирал нь хүргэж өгөөд л.. Энэ чинь хэнийг ч гайхшруулах л биз?

Би ээжтэй мэндлэн өөр зүйлс ярих сөхөөгүй байсан учираас дээш өрөөндөө ороод хаалгаа дотроос нь хаалаа. Үнэхээр ядарч байна...


~•~•~•~•~•~•~•~•~•~•~•~•~•~•~•~•

Надад Крис сонин мэдрэмж өгч байна. Би түүнд уусаад ч байгаа юм шиг.. Гэхдээ энэ зүйл болохгүй. Тэр миний захирал харин би ажилтан. Энэ хязгаарыг давж огтоос болохгүй..
Гэхдээ магадгүй би түүний хажууд байсаар байгаад хайр гэдэг зүйлийг дотроо бий болгож түүнийгээ өөрөө тоохгүй явсан бололтой. Хайр үнэхээр надад бий болсон бол тэр хайрын эзэн Крис гэж үү?

Би дадлага хийх гэсэн нэрийдлээр Кристэй хамт байж харин одоо би үндсэн ажилтан болчихлоо. Гэхдээ үндсэн ажилтайн болчихоод байхад хүртэл Крис намайг хажуудаа байлгаад байх юм. Өөрөөсөө холдуулалгүйгээр. Үргэлж хажуудаа.. Хэдий бүтэн хоёр сар өнгөрөөд байгаа хэдий ч...

Крисийн талаас :

Түүнийг анх сургуульд нь очихдоо харж байсан. Тэр үнэхээр үнэхээр үзэсгэлэнтэй. Бас компаний урд мөргөлдөн унасан..
Энэ бүхэн тохиолдол уу? Хувь тавилан уу? Би үнэхээр мэдэхгүй байна. Тэр зөвхөн минийх гэдгийг л мэдэж байна. Үүнийг мэдэж байгаа цагт түүний төлөө бүхнийг би хийх болно.

Дадлагын ажилтаныг зөвхөн оюутнууд хийдэг хэдий ч түүнийг би дадлагаар авсан. Хажуудаа байлгахын тулд ингэхээс өөр сонголт байгаагүй ч тэр үнэхээр дуулгавартай хүлээж авсан шүү. Харин одоо??
Тэр одоо бусад шигээ үндсэн ажилтан болчихсон. Би түүнийг үүрд хажуудаа байлгаж чадахгүй ч тэр цаг нь одоо бол биш.

Би " Ира энэ материалыг хийчих "

Ира " За захирал аа"

Ахх би түүнээр Крис убба гэж дуудуулмаар байна. Тэнэг ч гэсэн үнэхээр үүнийг хүсч байна. Гэхдээ болохгүй...

Намайг хэр их тэвчиж байна гэж бодож байна? Бүтэн хоёр сар түүнийг үнсэж ч үзэлгүй хажуудаа байлгаж байна гэдэг бол надад үнэхээр баралгүй даваа. Миний тэс үнэхээр алдах гээд байгаа ч би тэвчих ёстой үнэхээр тэвчихгүй бол болохгүй.

[Миний ЗАХИРАЛ] /completed/Where stories live. Discover now