8. 'Хуучин найз залуу'

2.1K 136 1
                                    

Тэр өдөр Крисийг өөр хүнтэй гэх өөрийн бодлоос болж гадаа хүйтэн бороонд салхилсан юм. Ямар ч гадуурх гэх зүйл байхгүй зөвхөн нимгэн сорочктой хүйтэн бороонд шалба норон гэртээ орж ирсэн. Харин одоо би эмнэлэгт хэвтэж байна. Үзэн ядмаар шүү. Гэхдээ энэ нь надад хангалттай бодлоо цэгцлэх хугацаа өгч чадсан юм. Эмнэлэг дээр байхад ээж хааяадаа хүрж ирэн намайг асарч харин би утсаа таг унтраагаад амар тайван амарсан.

Гэхдээ байнаа. Хамгийн хачирхалтай нь. Миний хуучин найз залуу энэ эмнэлэгт ажилладаг болж таарсан. Бүр намайг бие даан авсан эмч хүртэл болчихсон шүү.

Бид хоёр ахлах сургуульд байхдаа 3 жил үерхсэн. Гэхдээ би араар нь тавиад салчихсан юм. Тэр үедээ анх удаа архи ууж үзээд тэгээд согтоод... дараа нь өөр хүнтэй үнсэлцчихсэн. Ийм шалтгаанаас болж бидний хайр сэтгэл үгүй болсон юм даа гэж.

Сокжин " Бие нь гайгүй юу? "

Би " Яа хаалга тогшоод орж ир л дээ"

Сокжин " Би чиний эмч байхад хаалга тогшиж яах юм? "

Би " За зүгээр тариагаа хий "

Сокжин гартаа байх тариураа миний судас руу зөөлнөөр гулгуулан орууллаа.

Сокжин "Тарианаас айхаа больчихсон юм уу? "

Би "Айгаад байгаа ч айх хүсэл төрөхгүй байна " гэж хэлэн ардах дэрэн дээрээ толгойгоо хүнд тавилаа.

Би " Би ингэхэд хэзээ эмнэлгээс гарах боломжтой вэ? "

Сокжин " ммм 7 хоногийн дараа чи бүрэн тэнхрэх болно. Гэхдээ яаралтай гармаар байгаа бол гэр эмч аваад байж болно л доо"

Би санаа алдан " ёстой гарах хүсэл нэг ч алга"

Сокжин " Гэхдээ.. Ямар нэгэн зүйл болсон тийм үү? "

Би " ажлаас болсон хэрэг "  гэхэд Жин хаалганы тэнд очоод " За баяртай" гэж хэлэн хаалгаар гаран явлаа.

Ямар ч утга алга.

Би зүгээр л ажил хийхийг хүссэн.

Хайр огт хүсээгүй.

Гэхдээ..

Гэхдээ би түүнд дурлачихсан.

Мэдэхгүй ээ мэдэхгүй

Юу ч болоод байгаан.

Тэр залуу яаж намайг ганцхан сарын дотор өөрийн болгож чадав аа?

Би үнэхээр л галзуурсан эм бололтой.

Галзуу.

Миний бодлыг тэр зүгээр л дүүргээд хаячихаж.

~•~•~•~•~•~•~•~•~•~•~•~•~•~•~•~•~•~

Крисийн талаас:

Түүнийг эмнэлгийн өрөөнөөс ажиглан харах надад үнэндээ тухгүй байна. Би очоод тэврээд авмаар байгаа ч тэр намайг өөр хүнтэй гээд бодчихсон байна лээ. Үгүй штээ. Ира минь. Би зөвхөн чинийх. Надад чи чамд би. Өөр гуравдах гэх этгээд үүнд орохгүй. Хэзээ ч орохгүй.

Ирагийн талаас:

Оройн тариа хийлгэх болж Сокжин өрөөнд тариураа барьсаар орж ирлээ.

Сокжин" гайгүй юу? " гэж хэлээд бондойсон судас руу тариураа орууллаа.

Би " мм яахав дажгүй "

Сокжин тариур аа суглаж аваад " найз залуутай болсон юм уу? " гэхэд хаалганы тэндээс хэн нэгэн " аль хэдийн болчихсон " гэж хэлэн нааш алхаллаа.

Бид хоёр хоеул түүн рүү харцаа шилжүүлэхэд Крис инээснээ " уучлаарай " гэж хэлэн эмнэлгийн орны минь буланд суулаа.

Би " Яах гэсэн юм? "

Крис " гүнж минь гомдчихсон юм уу? Уучлаарай " гээд гарыг минь атгалаа.

Сокжин " энэ эмийг 2 хоног ууна " гээд ширээн дээр нэгэн эм тавиад гаран явлаа. Тэр одоо уурлаад байгаа юм байхдаа?

Крис " чи минь яагаад санаа зовоогоод байгаа юм ? Мм " гэчихээд гаран дээр үнсэх бол би гараа хүчтэйхэн татан авчихаад " яв аа" гэв.

Крис " би уг нь чамайг эмнэлэгт хэвтсэнээс чинь л хойш халамжилсан шт" гээд эгдүүтэй царайлахад " юу? Тэгээд яагаад орж ирээгүй юм? "

Крис " чи намайг өөр хүнтэй гээд бодчихоод уурлаад байгаа биз дээ? "

Угаасаа чи өөр хүнтэй биз дээ?
Яагаад намайг хуураад байгаа юм?

Би гараа энгэртээ аваад нүүрээ буруулж суухад тэр гарыг минь аваад үнсчихээд " Би одоо явах уу? Чиний хажууд үлдэх үү? "

Тэр надаар сонголт хийлгэх гэж байна. Би түүнийг хажуудаа байлгах уу?
Явуулах уу?

Би " яв гэвэл явах юм уу? "

Крис " чиний үгэнд орноо"

Би " зүгээр үлд зүгээр миний хажууд чимээгүй сууж бай " гэж хэлэн түүн рүү харахад тэр духан дээр минь зөөлөн үнсчихээд " баярлалаа " гэж хэлэн өврийг минь дэрлээд нүдээ анив.



A/N:Заа супер сорри. Удаачихлаа. Уучлана биз дээ?

[Миний ЗАХИРАЛ] /completed/Where stories live. Discover now