14. 'Юу вэ'

1.6K 110 2
                                    

Ирагийн талаас:

Крис одоо намайг хардаж байж магадгүй л дээ. Гэхдээ энэ хоёр яав ч энгийн харилцаагүй гэдэг нь хэнд мэдэгдэхээр байна. Хоорондоо яг л бүр аймр өстөнгүүд шиг ширтэлцээд байхаар нь би сэдэв өөрчлөх гэж их л зүйлс ярьсан ч энэ хоёрын нэгэн ч намайг тоохгүй нь.

Би: юу.. одоо явцгаа-

Крис: та хоёр тэгээд ямар харилцаатай юм?

Жисү: мм ахлах сургуульдаа үерхэж байсан юм л даа гэж хэлээд над руу инээв.

Тийм дээ. Сокжиноос салаад тэрэнтэй цаг нөхцөөхийн тулд үерхчихсэн юм чинь.

Би: та хоёр яагаад байгаа юм бэ дээ

Крис: мм тэгээд чи хаягдчихсан уу?

Жисү: энэ муухай ч гэсэн би өөр хүнтэй болоод салчихсан юм л даа.

Крис: тэр үедээ ч бас шалиг байсан байна тийм үү?

Би: би явлаа. Та хоёр учраа олцгоо гэж бухимдсан хэлээд босох гэхэд Жисү Крис хоёр хоёр гарнаас ээлжлээд бариад авчхав.

Крис: түүний гарыг тавь

Жисү: би яагаад тавина гэж?

Крис: тэр одоо минийх.

Жисү: чиний эхнэр чинь ч бас мэдэх үү?

Би: би эхнэрийг нь мэднээ зүгээр та хоёр хоёулаа тавь гээд гараа тэр хоёроос хүчтэйхэн салгаж авлаа.

Ямар тэнэг хоёр вэ? Миний хажууд тэнэгтээд хүнийг байдалд оруулаад байх юм.

Би юу ч дуугаралгүй тэр хоёроос салан цайны газраас гаран явлаа.

Ойрдоо Сүгён Инжү хоёртой ч уулзаагүй юм байна. Бас сая өдрийн хоолоо ч идсэж чадсангүй.

Ажилаа тараад уулзъя гэж тэр хоёр луу зурвас бичиж орхиод буцан ажилдаа орлоо.

Крис Жисү хоёр яасан бол?

Крисийн талаас:

Ираг босоод явсны дараа ардаас нь босох гэсэн ч Жисүгийн Юүригийн талаарх яриа намайг сандалд буцаан суулгав.

Жисү: юүри тэгээд зүв зүгээр л буцаад ирсэн хэрэг үү?

Би: чамд ямар хамаатай билээ?

Жисү: за болил доо. Хуучин эхнэрээ яаж шуухан явааг нь мэдэхгүй бол болохгүй биз дээ? Тэглээ ч одоо юүри эмнэлэгт байгаа гэсэн байх аа?

Би: одоо хүртэл түүнд сайн юм уу? Чамайг хуураад над дээр ирсэн байхад хүртэл үү?

Жисү: мэдэхгүймдаа хөгшөөн. Үнэхээр яагаад байгаагаа мэдэхгүй байна.

[Миний ЗАХИРАЛ] /completed/Where stories live. Discover now