17. 'Сална'

1.4K 102 0
                                    

Ирагийн талаас:

Ээж аав хоёрыг надаас ах хүнтэй үерхлээ энэ тэр гэж загинах байх гэж бодсон ч харин оронд нь хүнтэй учирсанд чинь баярлаж байна гэсэн. Тиймдээ. Ганц муу охин нь хичээл ажил хоёроос өөр зүйл мэдэлгүй өсчихөөд ингээд найз залуутай болоод ирэхэд нь муулж сайлаад байх чинь бас болохгүй л биз.

Гэхдээ л Крис хэдий надаас 10 ах ч тэр надаас дүү юм шиг л харагддаг. Ер нь хайранд угаасаа нас хүйс хамаагүй л байдаг биз дээ? Хайрлаж байвал л болно.

~~

Ажлын өдөр ч ирж би аятайхан харагдах хувцсаа өмсчихөөд ажлын зүг алхаллаа.

Замд утсанд нэгэн үл мэдэх хүнээс зурвас ирсэн байхыг хараад бага зэрэг гайхав.

* ' Чи одоо хэн юм? '

Танихгүй хүн өөрөө надаас хэн юм гэж асуухаар бас гайхдаг л юм байна. Дугаар андуурчихсан байх гэж бодоод тоолгүй утсаа далд хийчихээд ажлдаа явлаа.

Өнөөдөр байдаг шигээ байсан ч надад нэг л зүйл болох юм шиг санагдаад байна. Ямар нэгэн баярт зүйл? Намайг жаргалтай болгох нэг л зүйл өнөөдөр болно гэж зургаа дахь мэдэрхүйгээрээ мэдрээд байна.

Өөрийн тасагтаа орж ирчихээд удаагүй байтал Крис залгаж таарав.

Би " өө Крис ажилтай байнаа. Дараа ярьж бо-"

Крис" өрөөнд хүрээд ир хэлэх зүйл байна " гээд шууд л таслав.

Ямар ч уурлсан хоолойны өнгө аяс байхгүй хэрнээ нэг л хачин байна даа. Шууд л таслаад, хэлэх зүйлээ миний үгийг таслан байж хэлээд л. Ямар нэг зүйл болсон бололтой тийм үү?

Даргыг аргалж нэг хэдэн юм хэлчихээд Крисийн өрөө лүү хурдаллаа.

Орж ирэхэд хээр нэг хөлөө ширээн дээрээ тохчихсон намайг орж ирсэн эсэхийг ч сонирхохгүй сэтгүүл уншаад сууж байлаа.

Би түүний ширээний өмнө ирээд: юу болсон юм гэхэд тэр нэг л их ямбатайхан хөдөлж сэтгүүлээ хураачихаад хөлөө буулгалгүй над руу ширтлээ. Удалгүй түүний уруулд жуумалзал тодрон: би эхнэрээсээ салахаар болсон гэв.

Энэ сайхан мэдээ юу? Муухай мэдээ юу? Адилхан эмэгтэй хүн байж ийм ичгүүргүй үйлдэл хийх нь зөв зүйл үү? Тэгсэн ч.. Гэсэн ч би.. Би буруу зүйл хийж байгаагаа мэдэж байгаа ч үнэхээр түүнийг эхнэр лүүгээ яв гээд тавьж явуулж зүрхлэхгүй нь. Аль хэдийн ороод эхэлсэн борооны араас ингэж гэмшил цөхрөндөө барагдан суух үнэхээр эвгүй юм.

Би түүнд юу гэж хэлэх битгий хэл амаа ч яаж хөдөлгөхөө мэдэхгүй таг гацчихлаа. Тэр одоо баярлаж байгаа болов уу? Надтай одоо эрх дураараа жаргалтай амьдрана гээд баяртай байгаа болов уу?

Зүгээр бүгдийг мартаад түүний дэргэд үлдмээр байвч үнэндээ энэ нэг л болж өгөхгүй байна. Би хэтэрхий хүнлэг чанартай юм болов уу?

Хэсэг зогсож байгаад арай л удаан гацчихлаа гэдгээ мэдэн гүнзгий амьсгаа авчихаад: би явъя даа гэж хэлэн хойш ухарлаа. Түүний царай барайхыг би нүдний булангаараа хальтхан харсан ч одоо хамаа алга.

Үнэндээ би үүнийг хүссэн тийм биш гэж үү? Крисийг зөвхөн Крисийг хажуудаа байлгахыг,
уячихаад уяагаа суллахгүй байгаа нь би биш гэж үү?
Мэдэхгүй ээ мэдэхгүй. Зүгээр л ингээд миний хүссэн зүйл биелчихсэн чинь яах учраа ойлгохоо байлаа. Ийм хэцүү байсан хэрэг үү? Хамгийн хэцүү математикын томёоноос хэцүү зүйл байсан гэж үү?

Ийм болоод л би өдий хүртэл хайр гэх зүйлд шунан дурлаагүй байх. Зүгээр л таалагдсантайгаа үерхэж явсан төдий.

Хаалгыг нь яаж хаасан яаж ингээд гадаа гараад ирснээ би санахгүй нь. Одоо зүгээр л амар тайван газар луу хөл мэдэн дураараа явж байна.

Дунд сургуулийн эрүүл мэндийн хичээл дээр ингэж байсан юм. Хэцүү зүйл тохиолдвол өөртөө цаг гаргах нь хамгийн зөв зүйл. Гэж.

Би өөртөө хэсэг хугацааны амралт өгөөд тэгээд- үгүй ээ. Зүгээр л бодох хугацаа хэрэгтэй байна. Түүнийг салахад нь баярлаад үлдэх эсвэл түүнийг буцаад яв гээд түлхэх.

---✈︎----✈︎--✈︎----------✈︎✈︎---------✈︎---☞︎

Крисийн талаас:

Түүнийг хаалга саван гарч явсны дараа хаалганы цуурайтах дуу болон гайхсан сэтгэлтэйгээ цуг хоосон өрөөндөө үлдлээ. Түүнийг баярлана гэж бодоогүй ч ингэтлээ сонин царайлна гэж бодоогүй юмсан. Арай эрт хэлчхэв үү?

Араас нь гарах эсэхтээ эргэлзэж сууж байгаад түүнд бодох хугацаа өгөх хэрэгтэй гэх дүгнэлтэнд хүрч буцан ажилдаа орлоо.

Ахиад алга болчих вий гэж айж байсан ч энэ удаад тэгэхгүй гэх багахан ч болов горьдлогоо тээн үлдсэн минь энэ.

Юүри-д салах талаар хэлсэн ч тэр тоохгүй дүр эсгэсэн. Гэхдээ салах болно. Заавал сална.

[Миний ЗАХИРАЛ] /completed/Where stories live. Discover now