25. 'Сайхан байна'

1.1K 84 0
                                    

Ира " г-гэхдээ би ямар ч жирэмсний шинж тэмдгүүдийг ерөөсөө гаргаагүй байтал я-яагаад жирэмсэн болчихов? "

Эмч " мм зарим эмэгтэй хүмүүст иймэрхүү шинж тэмдэг нилээдгүй илэрдэг л дээ. Гэхдээ хувь хүний бие махбодоос шалтгаална " гэж хэлэн Ираг үргэлжлүүлэн үз лээ.

Нүдийг нь гэрэл тусгаж байгаад харж, амыг нь амнгайлган харж, судас болон зүрхний цохилтыг нь шалгах гээд олон зүйлсийг нь хэвийн гэдгийг нь шалгаж байгаад гарч явлаа.

Ира " К-Крис? "

Би " мм яасан? "

Ира " б-бид одоо яах уу? "

Би " зүгээр дээ хүүхдээ томрохыг л хүлээнэ дээ " гээд түүний урдуур унжиж байгаа үсийг нь чихнийх нь ардуур хийж өглөө

Ира " б-биш ээ. Чи эхнэртэй бас би бэлэн биш байна. Зүгээр авхуулчихъя тэгэх-"

Би " юу яриад байгаа юм? Хүүхэд амархан олдодоггүй шүү дээ..... Зүгээр л гаргачих. Хүүхдээ томрох зуур нь би бүх зүйлсээ бэлэн болгочих учраас санаа зоволтгүй "

Түүнд хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ авхуулна гэдэг чинь яасан ч болохгүй.

Ира санаа алдсаар хойш эмнэлгийн ор налан гэдсэн дээрээ гараа тавьлаа.

Ира" тийм ээ. Чиний зөв. Гаргах хэрэгтэй. Уучлаарап миний хүүхдээ. Ээжийгээ уучлаарай "

••••••••

Бид эндээ нэг хоночхоод эмчийг гарч болноо гэхэд нь санаа амран түүнийг дагуулаад машиндаа суулаа.

Би " одоо ажилдаа явахгүй биз дээ? "

Ира " яагаад явахгүй гэж? "

Би " зүгээр ажилдаа битгий яваарай за юу? "

Ира " үгүй ээ би ажилдаа яв-" түүний үгийг нь таслан би суудлаасаа өндийн уруул дээр нь үнсээд авав.

Би " ажилдаа явна гэх юм бол чамайг халчихна шүү " гэчхээд урдах замаа харахад тэр хошуугаа унжуулсаар цонх руу ширтлээ.

Хөөрхөн гэдэг нь.

•••••

Түүний аав ээжид нь энэ талаар хэлэх хэрэгтэй байх гэж бодсоор түүнийг хүргэж өгөх биш хамт түүний гэр лүү орцгоолоо.

Ира одоо хэрэггүй гэж надаас олон гуйсан ч би энэ шийдвэртээ зуун хувь итгэлтэй болчихсон байсан юм.

Орж ирэн аав ээжтэй мэндлчхээд зочны өрөөнийх нь буйдан дээр суухад ээж цай барьсаар хүрээд ирлээ.

[Миний ЗАХИРАЛ] /completed/Where stories live. Discover now